Author: Business Insider

(Япон хүн Монголын төлөө бодит байдлыг ийнхүү бичжээ. Олон монгол хүн уншаасай гэж бодон орчууллаа @Mikiya Nishimura) Ноднин билүү, уржнан билүү…, Монголоос маш олон тооны адууг хятад руу зөөж, амьд морьдыг ачааны машин дээр ачин хилээр гаргажээ. Гэтэл хятадууд морьдыг хөнөөх арга нь хэтэрхий хэрцгий байсан тул, монголчууд морьдыг хятад руу гаргахыг эсэргүүцэж, засгийн газраас амьд морь хилээр гаргахыг хориглосон.Гэвч, морьдыг экспортолдог наймаачин монгол, гар хоосон буцахыг хүссэнгүй, тэгж байгаад гаргачих байх гэж бодсон ч юмуу, хил дээр аваачсан морьдоо тэнд нь байлгасаар өвс тэжээл ч өгөлгүй хүйтэн тэнгэрийн дор олон морьд бөөн бөөнөөрөө үхэж үрэгджээ…. Харин одоо тэд үхсэн морьдоо монголдоо устгаад,…

Read More

Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байдаг Салхитын мөнгөний орд гэж арвин нөөцтэй байгалийн баялаг бий. САЛХИТЫН ОРД АВЛИГЫН “ОБЪЕКТ” ТӨРД ХУРААГДАВ 2018 оны есдүгээр сарын 25-нд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог “…АТГ-т шалгагдаж байгаа сэжигтний гэрээс их хэмжээний буюу 1.3 сая ам.доллар бэлнээр олдсон. Энэ нь монгол төгрөгөөр бодох юм бол 3 орчим тэрбум төгрөг болно. Тухайн сэжигтнийг яллагдагчаар татан баривчилсан байгаа. Дээрх мөнгийг битүүмжлэн эд мөрийн баримт болгон хураан авчээ. Одоогоор их хэмжээний энэ мөнгийг юунд зарцуулах гэж байсан, хэнд авлигад өгөх гэсэн байсан болон гарал үүслийг нь судалж, нарийвчлан шалгаж байгаа. Энэ их мөнгө цагдаагийн эрх бүхий…

Read More

Өнгөрсөн амралтын өдрүүдэд шатахуун түгээх компаниуд АИ-92 төрлийн шатахууны үнийг дахин нэмж АИ 92 бензиний үнэ энэ сард нийтдээ 130-140 төгрөгөөр нэмэгдээд байна. Тодруулбал, АИ-92 автобензин 1850-18960 төгрөгөөр борлуулагдаж эхэллээ. Энэ сарын эхээр буюу дөрөвдүгээр сарын 8-наас АИ92 бензинлитр тутамдаа 50 төгрөгөөр нэмэгдэн 1770-1780 төгрөг үнэтэй байсан ч өнгөрсөн амралтын өдрөөс эхлэн 1850 төгрөг боллоо. Энэ талаар иргэд тэр бүр мэдээгүй байгаа бөгөөд нефть импортлогч компаниуд чимээ аниргүй үнэ нэмсээр байгааг нэмэгдсэн хойно нь анзаарч байна. Яагаад шатахууны үнэ нэмэгдсэн талаар Ашигт малтмал, газрын тосны газраас тодруулахад “Гурав, дөрөвдүгээр сард гадаад зах зээлийн үнэ өссөн. Үүнтэй холбогдон шатахууны үнэ нэмэгдсэн” гэх тайлбарыг…

Read More

Өнөөдөр 2019.4.29-ны даваа гариг болж байна, Ажлын эхний өдөр бүгд ажил төрлөө хөөцөлдөн цагтай уралдан гүйцгээж байна. Төрийн алба уул шугамандаа 12:30-13:30 цайны цагтай байдаг. Гэтэл өнөөдөр Төрийн өмч бодлого зохицуулалтын газар гэж маш том эрх мэдэлтэй агентлаг байдаг. Үүний нэгэн амин чухал болсон хэлтэс болох Худалдан авах ажиллагааны хэлтэс гэх улсын худалдан авах ажиллагааны дийлэнх хувийг бодлогоор зохицуулж, шалгаруулах үүрэгтэй хэлтэс нь тус газрын хоёр давхарт байрладаг бөгөөд дарга ахлах мэргэжилтнүүд нийлсэн 6 өрөөтэй том хэлтэс юм. Мөн тус хэлтсийг гэр бүлээрээ төрийн албанд сайд, дарга гэх хэл аманд их өртдөг  Сарангэрэл сайдын хүү Улам-өрнөх дарга нь юм. Тус…

Read More

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа улс, нийслэлийн 2019 оны төсвийн хөрөнгө оруулалтаар Баянгол дүүрэгт хийхээр төлөвлөсөн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудтай танилцах уулзалт зохион байгуулав. Уулзалтад Баянгол дүүргийн 23 хорооны Засаг дарга нар болон СӨХ-ны захирал, удирдлага оролцож, өөрсдийн хариуцсан хороо, нутаг дэвсгэрт тулгамдаж буй асуудлаа танилцуулсан юм. Улмаар холбогдох албаныхнаас тайлбар авлаа. Энэ онд Баянгол дүүрэгт нийтдээ 88.5 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт, засвар, үйлчилгээний ажил өрнөх төлөвлөгөөтэй. Тодруулбал, барилга байгууламж барихад 50 орчим, авто замын бүтээн байгуулалт, засвар шинэчлэлтийн ажилд 10, тохижилт, ногоон байгууламжийн ажилд тав орчим тэрбум төгрөг зарцуулах аж. Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэх явцад газар чөлөөлөх…

Read More

Герман улсын Берлин хотын “Байгаль орчин, экологийн мэргэжлийн сургууль”-ийн багш, хөгжиж байгаа орнуудын мэргэжилтнүүдийг давтан сургах улсын байгууллагын зохион байгуулагч, баримтат кино багийн гишүүд “Дэлхийн цэцэрлэгт хүрээлэн Монголд” ТББ-ын урилгаар Улаанбаатар хотод хүрэлцэн иржээ. Тус төрийн бус байгууллага нь “Таван тивийн хэлбэртэй мод тарья” төслийнхөө хүрээнд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрших Баянзүрх хайрханд ногоон бүс байгуулахаар ажиллаж буй юм. Энэ хүрээндээ Берлин хотоос мэргэжилтнүүдийг урьсан аж. Тэд нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, төлөөлөгч С.Мөнхчулуун нартай уулзсан юм. Төрийн бус байгууллагын зүгээс мод тарихаар төлөвлөж буй газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авахуулах хүсэл гаргасан юм. Нийслэлийн ИТХ-ын Р.Дагва төслийн талаар…

Read More

Өмнөд Африкийн Стандарт банкнаас Жаст групп ХХК-ийн авсан зээлд Эрдэнэт үйлдвэр ХХК батлан даалт гаргасан бөгөөд тус зээл төлөгдөх найдваргүй болсноор өр төлөх хариуцагчаар улсын үйлдвэрийн газар татагджээ. Лондонгийн Олон Улсын Арбитрын Шүүхийн шийдвэр, нэхэмжлэгч Стандарт банкны талд гарсан тул Эрдэнэт үйлдвэр ХХК өр төлж барагдуулах үүрэг хүлээсэн байна. Арбитрын шийдвэрийн дагуу 100 гаруй сая ам.доллар төлөх ёстой. Гэвч “Оcean Partners” /Океан партнерс/ компанийн зуучлалын тусламжтай 40 сая ам.долларыг Засгийн газар төлж барагдуулахаар шийдвэрлэсэн тухай Шадар сайд Ө.Энхтүвшин, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар 2019 оны дөрөвдүгээр сарын 5-ны баасан гарагт олон нийтэд мэдэгдэл хийсэн билээ. Гэвч энэхүү маргаантай холбоотой…

Read More

Монгол Улсын санхүүгийн секторын 90 шахам хувийг арилжааны банкууд эзэлдэг. Түүн дотроо Хаан, Худалдаа Хөгжлийн банк гэсэн хэдхэн ТОМ банк 68 хувийг эзэлдэг билээ. Сүүлийн 20 шахам жил энэ схем өөрчлөгдсөнгүй. Хэдхэн том банкууд нь эдийн засаг болон улстөрд нөлөөгөө хадгалж, бусад өрсөлдөгчдөө шахах, бизнесийг нь булаах зэрэг зохисгүй байдал гарсаар байна. Бүр даварсаар банкны салбараасаа ч хальж, “Эрдэнэт” үйлдвэр, Дарханы төмөрлөг, Хөтлийн цементийн үйлдвэрийг авчихаад хээв нэг сууж байна. Өдий болтол гадны банкуудыг оруулах талаар санаа санаачлага гарах бүрт эдгээр “ТОМ АХ” нар тас цохин, өөрсдөдөө ашигтай нөхцөл байдлыг бүрдүүлсээр ирлээ. Ардчилсан намын дарга С.Эрдэнийн санаачилж хэлэлцүүлж байгаа “Зээлийн…

Read More

Энэ сарын 27-ны өдрийн 17.30 минутад ХУД-ийн дүүргийн нутаг Сонсголонгийн гүүрний замд Sinotruk маркын ачааны автомашины жолооч нь H.Starex, T.Pruis, T.Ractis зэрэг маркын 5 автомашинтай мөргөлдөж жолооч, зорчигч нарын 7 хүн гэмтжээ. 

Read More

Монгол Улсын Хөгжлийн банк байгуулагдаад найман жил болж байна. Энэ хугацаанд нийтдээ 1600 гаруй аж ахуйн нэгжид зээл олгосноос 300 орчим нь зээлээ эргэн төлж, 2019 оны эхний улирлын байдлаар 1325 аж ахуйн нэгж Хөгжлийн банкны зээлээр үйл ажиллагаагаа өргөтгөн, ажиллаж байгаа аж. Хөгжлийн банкны тухай шинэ хууль 2017 оноос хэрэгжиж эхэлснээс хойш сар бүр дамжуулан зээл олгож байгаа банкуудад шалгалт хийж, зээлдэгчийн зээлийн чанарыг шалгадаг болсон байна. Өнгөрсөн онд хийсэн шалгалтын дүнгээр нийтдээ 9.1 тэрбум төгрөгийн зээлийг зориулалтын бусаар ашигласан байсныг тогтоож, хугацаанаас нь өмнө эргүүлэн төлүүлжээ. Одоо Хөгжлийн банк 2.8 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй ажиллаж байгаа аж. 2016 оноос өмнө Хөгжлийн банкнаас 100…

Read More