Author: Business Insider

Хэдэн жилийн өмнө бага насны хүүхэд тэр тусмаа охид ор сураггүй алга болсон тухай ихэвчлэн гаднын мэдээлэл болоод кинон дээрээс л хардаг байлаа. Монгол харьцангуй тайван орон тул дэлхийд болж буй чих дэлдийлгэм үйл явдлын ард үлддэг гэж эндүүрч байв. Хүний наймааны золиос, хүүхэд алга болох, биеэ үнэлэлт, амиа хорлолт, хар тамхи гээд дэлхийн аранга болсон гэмт хэргүүд Монголоос гадуур оршдог гэж итгэдэг байв. Гэвч өнөөдөр гуравхан сая хүн амтай Монгол Улсад дээрх гэмт хэргүүд олширч байгаа нь харамсалтай. Хамгийн эмгэнэлтэй нь сүүлийн хэдэн жилд бага насны охид ор сураггүй алга болсоор байгаа нь хэн хүний сэтгэлийг эмзэглүүлж байна. Тэдгээр…

Read More

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн XI хороо, 100 айлын автобусны буудлын хойно “Нарлаг” цайны газрын хашаанд 30-40 орчим насны иргэн тархин тус газраа цус болсон ухаангүй хэвтэж байна гэх дуудлага өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн өглөө 06:20 цагийн үед нийслэлийн шуурхай удирдлагын төвд иржээ. Бидний сурвалжлах баг хэргийн газарт очиход “Нарлаг” зоогийн газрын хашааг цагдаа нар тууз татаж хамгаалалтад авчихсан байлаа. Хажууханд нь байрлах “BSB”-ийн барилгыг ч бас хамгаалалтад авч хүн дотогш нэвтрэхийг хоригложээ. Хашааны гаднаас ажиглахад шүүхийн шинжилгээний ажилчин болох тав зургаан хүн хэргийн газарт ажиллаж талийгаачийн цогцост үзлэг хийж хэмжиж байв. Удалгүй цогцсыг авч явсан юм. Талийгаачийн хэвтэж байсан газрын дээхнэ…

Read More

Монгол Улсын Ерөнхий Сайд, Ардчилсан Намын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төрийн бодлогын зөвлөх асан Норовын Алтанхуяг намаасаа “хөөгдсөн” билээ. Тодруулбал Сонгино Хайрхан Дүүргийн Ардчилсан Намын Хороо хуралдан, Н.Алтанхуягийг намын үндсэн дүрмийг зөрчсөн гэж үзэн, намын гишүүнчлэлээс дөрвөн жилийн хугацаанд хасах шийдвэр гаргасан юм. Түүнийг АН-ын гишүүнчлэлээс хасахдаа намын бодлого, шийдвэрийг үгүйсгэсэн, намын дотоод амьдралтай холбоотой зүйлсийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр удаа дараа ярьсан гэсэн үндэслэлийг гол болгожээ. Мөн АН-д хийгдсэн дотоод аудитын шалгалтаар Н.Алтанхуягийг даргаар ажилласан 2008-2016 он хүртэлх намын санхүү, эд хөрөнгийн бүртгэлийг шалгасан бөгөөд нийт найман тэрбум төгрөгийн санхүүгийн зөрчил илэрсэн гэх агаад Н.Алтанхуяг Соёлын төв өргөөний…

Read More

Монголын Буудлага спортын шигшээ багийн “Токио 2020” Олимпийн наадамд оролцох эрх нэгээр нэмэгджээ.  Тодруулбал БНХАУ-ын нийслэл Бээжин хотод 04 дүгээр сарын 20-29-ны өдрүүдэд зохиогдож буй Дэлхийн цомын цуврал тэмцээний 10 метрийн хий гар бууны төрлөөр ОУХМ Э.Даваахүү Олимпийн наадмын эрхээ авчээ. Ийнхүү Монголын Буудлага спортын тамирчдаас “Токио 2020” Олимпийн наадмын эрэгтэйчүүдийн ангилалаас анхны эрхийг авсан ОУХМ Э.Даваахүүдээ Монгол түмнийхээ өмнөөс баяр хүргэхийн зэрэгцээ Олимпийн наадмын медальтан болохыг ерөөе. ОУХМ Э.Даваахүү нь Дэлхийн аваргын хос хүрэл медаль хүртэж байснаас гадна 2015 онд Дэлхийн оюутны зуны “Универсиад” XXVIII наадмын алтан медаль болон тус наадмын багийн төрлөөс мөнгөн медаль зэргийг хүртэж байсан билээ.

Read More

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIV хуралдаанаар зарим журмыг хүчингүй болгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргасан билээ. Хурлаар хэлэлцсэн дээрх журмуудын үндэслэл болгосон хууль нь хүчингүй болсны зэрэгцээ тухайн харилцааг өөр эрх зүйн хэм хэмжээний актаар зохицуулж буй юм. Тодруулж хэлбэл, хүчингүй болгосон журмууд өдгөө мөрдөж буй хууль тогтоомжид нийцэхгүй болсон гэсэн үг. Гэтэл нийслэлийн ИТХ-аас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр үнэ, төлбөргүй зорчуулах үйл явцыг зогсоосон мэт ташаа мэдээллийг олон нийтийн сүлжээгээр түгээж, нийгэмд бухимдал төрүүлэх боллоо. Нийслэлийн ИТХ-аас 2015 онд баталсан эл журмыг боловсруулахдаа 2005 оны Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийг үндэслэл болгосон байдаг. Гэвч үндэслэл…

Read More

Үргэлжлүүлэн нийслэлийн ИТХ-аар “Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам”-ыг хэлэлцэж байна. Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай журмын төслийг танилцуулав. Улаанбаатар хотын өмнө тулгамдаад буй томоохон хүндрэлүүдийн нэг болох замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, явган зорчигчийн аюулгүй байдлыг хангахаар нийслэлийн Засаг дарга 2016-2020 оны “Түгжрэлгүй гудамж-Бухимдалгүй хот” арга хэмжээ тусгасан байдаг. Энэ хүрээнд 2009 онд нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барьж, ашиглах журам”-ыг шинэчлэн зургаан бүлэг бүхий “Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам”-ын төслийг боловсруулсан байна. Нийслэлийн гудамж талбай дахь хашаа, хайсыг судлахад Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг…

Read More

ӨМӨЗО-ны Бугат хот хот төлөвлөлт хамгийн сайн хотуудын тоонд багтана. Оршин суугчдын тоо 2.8 сая бол газар нутгийн хэмжээ нь 27.8 мянган ам дөрвөлжин км. Эндэхийн зам өргөн сэлүүхний дээр ногоон байгууламж ихтэй. Бугат хот үүний 228.63 ам дөрвөлжин км-т хотын бүтээн байгуулалтаа хийжээ. Хятадын аж үйлдвэр хөгжүүлэхэд хамгийн тохиромжтой 20 хотын нэг гэдгээрээ тус хотод гангийн, хүнд ачааны машины, газрын ховор элемент хөнгөн цагааны зэрэг үйлдвэр олон. Үүнээс хүнд ачааны машины үйлдвэртэй Монгол-Хятадын хамтарсан сурвалжлагын баг танилцсан юм. Өвөр Монголын Умардын хүнд машин тэрэгний ХХК гэсэн албан ёсны нэршилтэй уг үйлдвэр нь уул уурхайн олборлолтод зориулсан том оврын машин үйлдвэрлэдэг. Тодруулбал, уул уурхайн зориулалттай 1000 машин жилд үйлдвэрлэх…

Read More

Өнөө өглөө 100 айлын хойд талын автобусны буудлын хажууд байдаг “Нарлаг” цайны газрын орчимд 40 орчим насны эрэгтэй хүн буудуулж амь насаа алдсан хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Эл хэргийн амь хохирогч 1958 онд төрсөн/61 настай/, Сүхбаатар дүүрэгт оршин суух хаягтай, эрэгтэй Ж гэгч болохыг урьдчилсан байдлаар тогтоожээ. Талийгаачийн толгойд бууны шарх байсан эсэх тухайд одоогийн байдлаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгөх боломжгүй. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний хариу гарсны дараа тогтоогдоно гэв. Талийгаачийг үхэлд хүргэсэн бууг цагдаагийнхан мөрдөн шалгах явцдаа олсон байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн урьдчилсан дүгнэлтээр хошууг нь тайрсан ТОЗ-8 маркийн буу болохыг тогтоожээ. 100 айл орчимд хүн нас барсан байна гэх…

Read More

Нийслэлийн ИТХ-ын хурлын ээлжит XXIV хуралдаан өндөрлөлөө. Хуралдааны төгсгөлд нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг өөрчлөх асуудлыг хэлэлцэв. Төлөөлөгчид тус асуудлыг хэлэлцээд, Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд төлөөлөгч Ж.Батбаясгалан, Б.Бямбадорж, Д.Бадарсан, Ч.Гантулга, Б.Мөнхбат, Л.Нарантуяа, Г.Төмөрбаатар, Ш.Үнэнбат, Ё.Цацралтуяа, Т.Цэрэнноров нарыг оруулж, олонхын саналаар баталсан юм.

Read More

Манай улсын хэмжээнд 30 гаруй аж ахуй нэгж төрөл бүрийн нийлэг уут, хүнсний зориулалттай хуванцар сав, нийлэг шуудай үйлдвэрлэж 60 гаруй хувийг байнгын борлуулалтад гаргадаг гэсэн судалгаа байдаг. Улсын хэмжээнд жилд 500 тонн гялгар уутны хог хаягдал гардгаас 350 тонныг дахин боловсруулдаг гэсэн судалгаа байдаг. Дахивар болон ашиглагдахгүйгээр хаягдаж байгаа гялгар уутны хувьд хамгийн наанадаж л хөрсөнд 500-1000 жил хадгалагдаж, хорт хавдрын эх үүсвэр болдог гэдгийг олон жилийн өмнө эрдэмтэд судлан тогтоосон байдаг. Өнгөрсөн 3-р сарын 1-ээс хэрэглээний гялгар уутны хог хаягдлын сөрөг нөлөөнөөс үүдээд бүх төрлийн 0.035 мм болон түүнээс нимгэн нэг удаагийн нийлэг уутыг худалдаа, үйлчилгээнд сав баглаа …

Read More