Author: Business Insider

Тун удахгүй зургаан настнуудын ерөнхий боловсролын сургуульд элсэн орох бүртгэл эхлэх гэж байгаа билээ. Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор нийслэлийн Боловсролын газрын сургалт арга зүйн албанаас мэдээлэл хийв. Энэ жил 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал төрсөн хүүхдүүд нэгдүгээр ангид элсэн орох боломжтой. Одоогийн байдлаар хамран суралцах тойргийн тухайд тушаал гараагүй ба боловсруулах шатанд явж байгаа аж. Энэ жил улсын сургуулийн нэгдүгээр ангид орох хүүхдүүдийн бүртгэлийг тавдугаар сардаа багтаан зохион байгуулахаар ажиллаж байна. Тов нь тодорхой болмогц олон нийтэд мэдээлэл өгөх юм. Мөн энэ жил нэгдүгээр ангийн сурагчдыг цахимаар бүртгэж магадгүй байна. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ Монгол” сургуулийн захиралд явуулсан албан бичигтээ “Нийслэлийн…

Read More

Баянзүрх дүүргийн XXII хорооны нутаг дэвсгэрт байрлах нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа “Энэрэл” эмнэлэг нь гуч гаруй жил үйл ажиллагаагаа явуулж байна. Тус эмнэлэг нь нийтдээ 96 ортой бөгөөд Улаанбаатар хотын хэмжээнд харьяалалгүй болон зорилтот бүлгийн иргэдэд үйлчилдэг цорын ганц улсын эмнэлэг юм. Эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд орон гэргүй хүмүүсийг асарч, нийгмийн зорилтод бүлэг рүү хандсан үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус байгууллагуудтай хамтран ажилладаг аж. Энэ хүрээндээ жилд хоёр удаа харьяалалгүй хүмүүсийн цээжнийг зургийг рентгенээр авч, сүрьеэгийн оношилгоо болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг гэнэ. Эмч нарын хэлж буйгаар тус эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүмүүсийн дийлэнх нь архины гүн хордлого тайлах, осголт хөлдөлт эдгээх болон бусад халдварт…

Read More

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуультай холбогдуулан өнөөдөр өглөөний 07:00-09.30 цагт нийслэл Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж, иргэд гамшгаас хамгаалах сэрэмжлүүлэх дуут дохиогоор түр цугларах аюулгүй талбайд цугларан дадлага, сургуульд идэвхитэй хамрагдаж байна. Дадлага сургуультай холбогдуулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт хийх үеэр Тээврийн цагдаагийн албаны 390 гаруй алба хаагчид 400 орчим цэгт хамгаалалт, зохицуулалт хийж ажилласан ба цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлага, зохицуулагчийн дохио, зааврыг биелүүлж бидний ажилд хүндэтгэлтэй хандсан нийт иргэд, жолооч нар болон цаг үеийн мэдээ мэдээллийг иргэдэд түргэн шуурхай хүргэн хамтран ажилласан хэвлэл мэдээллийн байгууллагуудад талархал…

Read More

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль 08.00 цагт дохио дуугарснаар эхэллээ. Иргэд тухайн оршин буй хорооныхоо Аюулгүйн талбайд цугларч “Таниулах хуудас”-аа авч очин бөглүүлэхээс гадна газар хөдлөлтийн үед иргэд ямар мэдлэгтэй байвал зохих талаар мэдээллийг хүргэж байгаа юм. Монголын Улаанзагалмайн нийгэмлэгээс энд анхны тусламж болон газар хөдлөлт, гамшгийн үед бэлэн байх цүнхний талаар мэдээллийг өгсөн юм. “Иргэд хамгийн түрүүнд бичиг баримтаа авч гарах ёстой. Өнөөдөр гамшиг болоход өөрийгөө болон бусдыг хэрхэн авран хамгаалах мэдээлэл өгч байна. Иргэд аранз буюу цүнхийг бэлтгэх хэрэгтэй. Үүнд дулаан хувцас, хэрэгцээт эм тариа, цэвэр ус, цэвэр усны сав, гар чийдэн, гурав хоногийн нөөшилсөн хоол, шүгэл, луужин зэргийг багтаасан…

Read More

Б.Энхсүхийн мэдэгдэл буюу баривчилгааны оршил Цагдаагийнхан ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг барьж хорьсон нь шуугиан тарилаа. Олон нийт л гэнэт мэдсэн болохоос биш Б.Хурцыг баривчлах нь лав өнгөрсөн долоо хоногт “шийдэгдсэн” байсан бололтой. Учир нь энэ баривчилгаанаас хэд хоногийн өмнө, өнгөрсөн амралтын өдрүүдээр ТЕГ-аас сэтгүүлчдэд зориулсан сургалтыг явуулсан. Тэр үеэр ТЕГ-ын дэд дарга Б.Энхсүх Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулж байр сууриа илэрхийлэв. Тэрээр “С.Зоригийг хөнөөсөн хэргийг Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Ял авсан хүмүүсийг эрүүдэн шүүсэн бичлэгтэй холбоотойгоор Тагнуулын байгууллагын гурван албан тушаалтныг шалгаж байна. Шалгагдаж буй хүмүүст хариуцлага тооцох байр суурьтай байгаа. УИХ-ын гишүүд болон сэтгүүлчдэд үзүүлсэн…

Read More

Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалтыг дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа билээ. Энэ ажилтай холбогдуулан өнөөдөр /2019.04.25/ 07:00-09:30 цагийн хооронд Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн болон хотоос гарах, орох чиглэлийн хөдөлгөөнийг бүрэн хаалаа. Замын хөдөлгөөнийг нээх үеэр тус албанаас хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хөдөлгөөн зохицуулалтыг хийж, хяналт тавьж ажиллах юм. Энэ үеэр замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэх учрааас иргэдийг хувийн тээврийн хэрэгслээс татгалзаж нийтийн тээврийн хэрэгсэл, унадаг дугуй болон явганаар хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Read More

Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд өнөөдөр буюу энэ сарын 25-нд нийслэлийн бүх иргэдийг хамруулан газар хөдлөлтийн дараах нүүн шилжих дадлага сургууль зохион байгуулж байна. Дадлага сургууль 25-ны өглөө 07.00-09.30 цагийн хооронд зохион байгуулагдах ба энэ үеэр Улаанбаатараас орох, гарах хөдөлгөөнийг түр зогсоох юм. Зарлан мэдээллийн дуут дохио 08:00 цагт дуугарах ба дуут дохио дуулдаагүй байх нь хамаагүй 08:00 цаг болсон бол иргэн та гэрээсээ гараад өөрийн дүүрэг, хороонд байрлах аюулгүй талбайд гарна. Аюулгүй талбайд очихдоо газар хөдлөлтийн үед баримтлах зарчим, ойролцоох цуглах талбай зэрэг мэдээллийг…

Read More

Нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль удирдах бүрэлдэхүүний команд штабын дадлага сургуулиар Хан-Уул дүүргийн Крокус төвд үргэлжилж байна. Штабын сургуулийн нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Биата Транкман нар оролцлоо. Команд штабын дадлага сургуульд нийслэл, дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчийн газар, аж ахуйн нэгж байгууллагуудын 900 гаруй удирдах бүрэлдэхүүн оролцож байна. Удирдах бүрэлдэхүүн “Газар хөдлөлтийн гамшгийн хор уршгийг арилгах үеийн Нийслэлийн удирдлага, гамшгаас хамгаалах алба, төр,…

Read More

Бүтээгдэхүүний 20 ширхэг уутаа өгөөд нэг даавуун тор авах арга хэмжээг “Талх чихэр” ХК-иас өнгөрсөн 4-р сарын 15-аас эхлэн явуулж эхэлсэн. Тус арга хэмжээнд оролцох хэрэглэгчдийн хувьд талх нарийн боовны уутаа 20 ширхэг болгон цуглуулсан тохиолдолд “Та Чи” мартын салбаруудад хандан 1 даавуун тор авах боломж бүрдэх юм байна. “Талх чихэр” ХК-ийн зүгээс хэрэглэгчдээс ирсэн бүтээгдэхүүний уутыг дахин боловсруулах үйлдвэрт өгч сандал, хогийн сав зэргийг хийлгэж сонгогдсон хороонуудад байршуулах юм байна. Энэ нь үндэсний үйлдвэрлэгч “Талх чихэр” ХК-ийн нийгэм дэх хариуцлагын хүрээнд хийгдэж байгаа ажлын нэг юм байна. Салбар 1: Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо Москва хороолол “Талх чихэр” ХК-ийн урд…

Read More

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн “Media tour” багийнхан “70 жилийн гэрч” буюу Монгол болон БНХАУ-ын хооронд найрамдалт харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хоёр улсын хэвлэл мэдээллийн хамтарсан цуврал сурвалжилгын дараагийн дугаарт цөлжилтийг сааруулж, ногооруулж чадсан туршлагыг судлахаар ӨМӨЗО-ы Ордос хотыг зорив. Цаг уурын өөрчлөлт, байгаль экологийн асуудал нь нэг улс үндэстэнд бус нийт олонд хамаатай учир байгальд ээлтэйгээр үйл ажиллагаагаа хэрхэн явуулж буйг сурвалжлахаар хүлгийн жолоо залсан нь энэ билээ. “Ордос хот нь долоон хошуу, хоёр дүүрэгтэй. Нүүрсний орд ихтэй бөгөөд 2000-аад оны эхэн үед нүүрс үнэд ороход гадаадаас болон дотоодоос олон хүн суурьшихаар ирж байсан тул орон сууцны хорооллыг олноор барьж, шинэ…

Read More