Author: Business Insider

ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурцыг хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон гэх мэдээлэл манайд ирлээ. Албан бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар Б.Хурцыг С.Зоригийн хэрэгтэй холбоотойгоор ийнхүү цагдан хорьж байгаа аж. Бид энэ талаар албан эх сурвалж болох ЦЕГ-аас лавлахад “тодруулаад эргээд хариу мэдэгдье” гэсэн бол ТЕГ-ын хэвлэлийн ажилтан цайндаа орж байгаа тул, эргж ороод лавлаж өгье гэв. Харин ШШЕГ-ын хэвлэлийн ажилтан утсаа тасалсан юм. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэнтэй холбоотойгоор одоогийн байдлаар ТЕГ-ын хоёр албан хаагч, ЦЕГ-ын хоёр албан хаагч шалгагдаж байгаа бөгөөд тэдгээрийн тоог ТЕГ-ын дарга асан, бригадын генерал Б.Хурц нэгээр нэмлээ. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.

Read More

Онцгой байдлын иж бүрэн сургуулилалтын өдрөөр буюу 4-р сарын 25-нд Нийслэлийн боловсролын газраас мэдээлснээр, бага дунд боловсролын байгууллагуудын ажиллах хуваарийг танилцуулж байна. Онцгой байдлын иж бүрэн сургуулилалтын үед ажиллах цагийн хуваарь: • Цэцэрлэгүүд 10:00-19:00 цагийн хооронд хүүхдээ хүлээн авч, ажиллана.• Ерөнхий боловсролын сургуулиуд 10:00 цагаас эхлэх бөгөөд IV цагаас хуваарийн дагуу хичээллэнэ. 1, 2, 3-р цагийн хичээлийг дараа нь агуулгаар нөхөх ажлыг сургалтын менежерүүд зохион байгуулна. II ээлжийн хичээл 13:30 цагаас хуваарийн дагуу хичээллэнэ.

Read More

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран зохион байгуулж буй нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр эхэллээ. Нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БХБ-ын сайд Х.Баделхан, НИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ХХААХҮ-ийн сайд Ж.Сауле, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн болон албаны бусад зочид, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн болоод төрийн бус байгууллагуудын ажилтан албан хаагчид, иргэдийн төлөөлөл оролцов. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ “Өнөөдөр Засгийн газрын 2019 оны 116 дугаар тогтоолын дагуу нийслэл Улаанбаатар хотын гамшгаас…

Read More

АНУ-ын Флорида мужийн Майами хотод блокчейн технологийн дэлхийн томоохон компани болох “IOHK”-оос зохион байгуулсан “IOHK Summit 2019” олон улсын бага хурал өнгөрсөн долоо хоногт амжилттай болж өндөрлөсөн билээ. Тус хуралд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөгчид урилгаар оролцсон юм. Хурлын үеэр “IOHK” компани Монголын финтекийн болоод блокчейн технологийн өнөөгийн хөгжлийн тухай бүтэн панел хэлэлцүүлэг зохион байгуулсан аж. Үр дүнд нь Улаанбаатар хот, технологийн өөрчлөлтийн энэ эринд юу хийж байгаа, юу хийхээр төлөвлөж буйгаа танилцуулж, хөрөнгө оруулагчдад эх орноо сурталчилсан байна. Үүнтэй холбоотойгоор Гадаад харилцааны яам, “Монголын Финтекийн холбоо”, Санхүүгийн зохицуулах хорооноос…

Read More

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нийслэлийн хэмжээнд эхэллээ. Энэ хүрээнд өнөөдрөөс эхлэн архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы захирамжаар энэ зохицуулалтыг хийж буй бөгөөд 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд нийслэлийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр хориглож байна.

Read More

Өнгөрсөн оны 10 дугаар сарын 23-ны орой “Төрийн банк”-ны ГУРВАН захирал, ГУРВАН теллерийг 461-р ангид цагдан хорьсон талаар АТГ-ээс мэдээлж байсан. Тодруулбал, Төрийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц болон саатуулагдах үедээ ажиллаж байсан Г, Э нарын гурван захирлыг болон гурван теллерийг АТГ-аас саатуулж байв. Учир нь тэрбумаар яригдах зээлүүдийг гаргахдаа олон сая төгрөгийн авлига авсан байж болзошгүй гэдэгтэй холбоотой аж.Тус банкинд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц, салбарын захирал Э нар нь Төрийн банкны төв болон тооцооны төвүүдийн зээлийн эдийн засагч нараараа дамжуулан зээл судлуулан гаргадаг байжээ. Ингэхдээ танил талдаа зээл олгуулахаас гадна зээлийн тодорхой хувийг авлигад авсан гэдэг хэрэгт холбогдсон байж болзошгүй гэсэн үндэслэлээр…

Read More

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял сонсоод байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг сэтгүүлчдэд үзүүлсний дараа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийсэн. Ингэхдээ тэрбээр нууцын зэрэглэлтэй зүйлсийг ярьсан гэдэг үндэслэлээр ТЕГ-т шалгагдаж байгаа юм байна. Түүнийг нууц мэдээлэлтэй холбоотойгоор таван асуудлаар шалгаж байгаа бөгөөд одоогоор ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоос нэг удаа тайлбар аваад байгаа аж. Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.

Read More

Капитал банк дампуурсан гэж ярьж байвч дампуураагүй, харин яагаад дампууруулсан нь нууц байна. АН-ын дарга С.Эрдэнэ ЖДҮ-чүүдийн эсрэг нүсэр жагсаал зохион байгуулах үеэр УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн талаар олон хуудас сонин тараав. Үүний эсрэг С.Эрдэнэд бэлэг барилаа гэж мэдэгдсэн. Капитал банкны асуудлаар МАН-ын банкны мэргэжилтнүүд удирдах зөвлөл дээр ярихад дампууруулдаггүй юм бол одоо дампуурах банк байхгүй, зээл бүгд барьцаатай, тэтгэвэрийн мөнгө тавьдаг, сая томоохон зузаатгал хийсэн, улсын олон зуун тэрбумын сангийн мөнгө хадгалагдаж байгаа энэ банкыг яагаад гэнэт дампууруулах болсон нууц тодорхойгүй байна. Капиталын хуйвалдаан улс төрийн дээд шатанд ч олон түмний дунд ч гайхал төрүүлж…

Read More

УИХ дахь МАН-ын бүлэг 2017 оны хавраас хойш үндсэндээ хоёр хуваагдан, хоёр жил шахам ширүүн тэмцэлдсэний эцэст У.Хүрэлсүхийн багийнхны ялалтаар өндөрлөсөн билээ. Тодруулбал 2019 оны 1 сарын 29-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулснаар МАН-ын хуваагдал гэх ойлголт үндсэндээ үгүй болж, М.Энхболдын бүлэгт харьяалагдаж байсан УИХ-ын олон гишүүн Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхэд “цагаан туг”-аа барин очиж, ойлголцохыг хичээж эхэлжээ. Тэр дундаа УИХ дахь МАН-ын хоёр бүлэглэлийн зөрчил ид хурцдаж байх үед Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх рүү хамгийн их дайрч, давшилж, үг сөрж байсан нөхөд өдгөө түүнд ойртохыг нэн их хичээж буй нь анхаарал татна. УИХ дахь…

Read More