Author: Business Insider

Хятадын эмгэнэлт жүжгийн хаан “Цао Юү”-ийн зохиол “Наран Ургахуй” эмгэнэлт драмын жүжгийг Төв аймгийн “Монгол туургатан театр”-ын хамт олон Улаанбаатар хотноо 04-р сарын 26,27-ны өдрүүдэд буюу өнөөдөр, маргааш хоёр УДЭТ-ын тайзнаа тоглох нь ээ. Жүжгийн Ерөнхий найруулагчаар Монгол туургатан театрын Захирал Д.Мөнхбат ажилласан бол жүжигчин Р.Янжиндулам, МУСТА Д.Цэрэнчимэд, Б.Сүхбаатар, Б.Гансүх, Б.Энххэрлэн, Б.Дарь, С.Сувдаа, Э.Цэгмэд, Г.Тэмүүжин, Г.Тэмүүжин, Ж.Сандаг-Очир оролцон тогложээ. Мөн жүжгийн зураачаар С.Бат-Эрдэнэ, дуу шумны техникчээр МУСТА Ж.Батцэнгэл, гэрлийн техникчээр Б.Бямбадавга, тайзны машинистээр МУСТА Ч.Төмөрбаатар, оёдолчноор МУСТА Ч.Батхишиг нар ажиллажээ. Энэхүү жүжиг нь “Давс мэт инээд, чихэр мэт нулимсны цаана эрээнтэй бараантай амьдрал үргэлжилж, ариун хайр, гэнэн мөрөөдөл,…

Read More

Нийслэлийн ИТХ-ын хурлын ээлжит XXIV хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар зарим тогтоолыг хүчингүй болгох, “Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам”-ыг батлах зэрэг асуудлыг хэлэлцэх юм. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан нийслэлийн ИТХ-аас баталсан таван тогтоолыг хүчингүй болгох үндэслэл, төслийг төлөөлөгчдөд танилцууллаа. Тухайлбал, нийслэлийн ИТХ-аас 1995 онд баталсан 02 дугаар тогтоолыг хүчингүй болгохоор төсөлд тусгажээ. 2013 онд нийслэлийн ИТХ-ын 3/31 дүгээр тогтоолоор баталсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ыг хүчингүй болгуулахаар тусгасныг мөн танилцууллаа. УИХ-аас 2015 онд Хот, суурины газрыг дахин хөгжүүлэх хууль баталж, түүнийг дагалдуулж холбогдох журмыг баталсан байдаг. Тиймээс тухайн журмыг хүчингүй болгох нь зүйтэй…

Read More

“Бишрэлт”-ийн хатагтайн “биширмээр” арга “Зүгээр л гомдол төрөөд байна. Өнөөдөр Монгол Улсын иргэд хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй гэдэг. Гэтэл энэ эрх нь энгийн иргэдэд хэзээ ч үйлчилдэггүй юм байна. Хэрвээ би, магадгүй миний ойр дотнын хэн нэгэн маань хүнээс мөнгө зээлчихээд өгч чадахгүй байсан бол өнөөдөр аль хэдийнэ 461 рүү ачигдсан байгаа. Харамсалтай нь, өнөөдөр төрийн бодлого алдагдсанаас түмэн олон, тэр дундаа энгийн иргэд бидний амьдрал өдрөөс өдөрт доройтож байна. Үмх талх, өчүүхэн хоолныхоо төлөө хүний газарт хөлс цусаа дуслуулж олсон хэдэн төгрөг маань хэдхэн цагийн дотор үгүй болчихлоо. Би “Капитал” банкны байнгын харилцагч. Олон жилийн өмнөөс харилцаж эхэлсэн.…

Read More

Энэ сарын 19-ний өдөр замын хөдөлгөөнд оролцож явсан машин дээр барилгын материал унасан хэрэг гарсан билээ. Юутай ч нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас зөрчил гаргасан барилгын үйл ажиллагааг зогсоожээ. Хэргийг сөхвөл, 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, “Гурван гал” худалдааны төвийн урд, “Глобал хурд” ХХК-ний оффисын зориулалттай 16 давхар барилгын дээвэр дээр байрлах салхивчны хоолойг модон хавтангаар таглаж дээр нь тавьсан бетонон хийц хүчтэй салхины улмаас бетонон хийц барилгын гадна тал руу унаж иргэн Ө-ийн автомашиныг дарсан юм. Зөрчил гарах үед машин дотор сууж явсан иргэн У.Ганбаяраас зарим зүйлийг тодрууллаа. -Өнгөрөгч баасан гарагт барилга дээрээс чулуу уналаа гэх мэдээлэл цахим орчинд…

Read More

Өнөөдөр өглөө буюу дөрөвдүгээр сарын 26-ний 9 цагийн орчим Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр болох бидний хэлж заншсанаар 100 айл орчимд хүн буудсан хэрэг гарлаа гэсэн мэдээлэл ирлээ. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “100 айл орчимд хүн нас барлаа гэх дуудлага мэдээлэл Шуурхай удирдлагын төвд ирсэн. Одоогоор тус газрыг цагдаагийн хамгаалалтад аваад, хэргийн газрын үзлэг явагдаж байна. Харин нас барсан шалтгааныг задлан шинжилгээгээр тогтооно. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн II хэлтэс шалгаж байгаа” гэсэн юм. Зарим эх сурвалжийн мэдээлнээр 100 айлын автобусны буудал дээр нэгэн этгээд буу гарган бусдын амин насанд хүрсэн аж. Буудуулсан хохирогч газар дээрээ амиа алдсан гэх мэдээлэл одоогоор байгаа…

Read More

1991 онд автын осолд орж ухаангүй 27 жил болсон Мухира Абдулла хэмээх эмэгтэй саяхан гэнэт мэдээ орж, сэргэсэн нь дэлхийн анагаах ухаанд шинэ үзэгдэл болоод байна. Тухайн үед Мухира автобусаар явж байсан бөгөөд осол болох үеэр толгойдоо хүчтэй гэмтэл авчээ. Эмч нар түүний ослоос хүчтэй доргилт тархиндаа авч команд орсон хэмээн үзэж, дахиж хэзээ ч ухаан орохгүй гэдэг дүгнэлтэд хүрээд байсан юм. Түүний хүү Омар Вейбар ээжийгээ осолд орох үед дөнгөж таван настай байсан бол одоо 32 настай залуу болжээ. Абдулла ослын үеэр хүүтэйгээ хамт явсан бөгөөд хүүгээ тэвэрч хамгаалсан гэдэг. Омар сэтгүүлчдэд “Би ээжийгээ ухаан орно гэдэгт итгэлтэй байгаагүй…

Read More

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэнтэй холбоотойгоор одоогийн байдлаар ТЕГ-ын хоёр албан хаагч, ЦЕГ-ын хоёр албан хаагч шалгагдан саатуулж байгаа бөгөөд тэдгээрийн тоог ТЕГ-ын дарга асан, бригадын генерал Б.Хурц нэгээр нэмээд байсан юм. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Тагнуулын ерөнхий газар/ТЕГ/-ын дарга асан Б.Хурцыг 15 хоног хорих шийдвэрийг гаргаад байна.

Read More

Нийслэлийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Монгол Улсын Хүүхэлдэйн театр хамтран “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар”, “Хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр”-ийн хүрээнд хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, театрын урлагаар дамжуулан хөгжлийн үйлчилгээг үзүүлэх, соёл, урлагийн боловсрол олгох, хөгжил, оролцоог дэмжин театрын ирээдүйн үзэгчдийг бэлтгэх зорилгоор “Бидний театр” жүжгийн уралдааныг 2 дахь жилдээ Нийслэлийн дүүргүүдийн дунд зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа. Хоёрдугаар шатны шалгаруулалт Монгол Улсын Хүүхэлдэйн театрт 2019 оны 04 дүгээр сарын 22,23-ны өдрүүдэд явагдсан юм. Тус уралдааныг театрын урлагийн мэргэжлийн шүүгчид дүгнэсэн бөгөөд жүжиг тус бүрт үнэлгээ өгч, шилдэг жүжиг 1, 2,…

Read More

Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв 2018 оны намар “Нийгата мужийн нэрэмжит япон хэлний уран илтгэлийн тэмцээн”-ийг Нийгата мужийн олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Монгол-Нийгатагийн хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран зохион байгуулсан байна. Мөн оны 11-р сард “24 дэх удаагийн сургууль хоорондын япон хэлний уран илтгэлийн тэмцээн”-ийг Монголын Япон хэлний багш нарын холбоо, Япон Улсын Элчин сайдын Яам, Япон сан, Монгол дахь Япончуудын холбоотой хамтран зохион байгуулжээ. Тэмцээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Япон хэлний сургалттай ЕБС-ийн сурагчид болон их дээд сургуулийн оюутнууд оролцсон юм. “Миний япон хэлтэй учирсан түүх”, “Миний дамжуулахыг хүсч буй Япон орон” сэдэвт илтгэлийн уралдаанд түрүүлсэн сурагч, оюутнуудыг…

Read More

Кино салбарынхаа өнөөгийн байдлын тухайд хэл ам загатнаад ерөөсөө болохгүй юм. Би кино судлаач, шүүмжлэгч биш. Гэхдээ үзэгч. Үзэгчийн хувиас, бас сэтгүүлч, уран бүтээлчийн хувиас үгээ хэлэх эрх надад бий. Тун удахгүй, 5 сарын 1-7-ны хооронд Холливүүд Монголд кино долоо хоног болох юм билээ. Тэр үеэрээ зарим нэг нь анхаарах болов уу гэж найдаж, хальт зурвас бичив. – Кино бол урлаг ч, бизнес ч, бас үзэл суртал ч мөн. Эдгээрийн зүй зохист хослол. Аль нэг нь хэтийдвэл утга чанараа алдана. Энэ цаг үед харамсалтай нь кино маань урлаг шинжээ алдаж, бизнес шинж нь давамгайлчихсан. Үзэл суртал бол бүр таг мартагдсан.…

Read More