Author: Business Insider
Урд хөрш бол нүүрсний зах зээлийн хамгийн том хэрэглэгч хэмээх төсөөллөөс цаашгүй залуу сэтгүүлч миний бие ӨМӨЗО-нд албан ажлын шугмаар найман хоног саатах томилолт өвөртлөв. Ачаа тээшээ бэлдэх тэр үеэс л “Хүний нутагт олон хоног томилолтоор ажиллана. Хэрэг болж мэдэх зүйлээ марталгүй аваарай” гэж хэлэх дотнын хүмүүсийн захиас анх удаагаа Өвөрмонголд очих гэж байгаа надад нэг сонин мэдрэмж төрүүлэх аж. Ийнхүү БНХАУ тэрдундаа Өвөрмонголын талаар хэвлэлээс авсан мэдээлэл төдийхөнтэй би бээр энэ сарын 11-нд урд зүгийн тийш хүлгийн жолоо залсан юм. “70 жилийн гэрч” хэмээх хүндтэй алдрыг тээсэн сэтгүүлчдийн багийг Өвөр Монголын Өдрийн сонины “Солонго” мэдээллийн төвийн сэтгүүлчид Эрээн хотод тосон авав. Угталтын багийнхан бидэнтэй “Сайн…
МСНЭ-ийн “Медиа-тур” аялалын баг бүрэлдэхүүн “70 жилийн гэрч” хэмээх хүндтэй нэр зүүж Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжлага бэлтгэхээр Улаанбаатараас Хөх хот руу дөрөвдүгээр сарын 11-ны өдөр хүлгийн жолоо залсан юм. “70 жилийн гэрч” Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжлагын үйл ажиллагааг зохион байгуулснаар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болон БНХАУ байгуулагдсаны 70 жилийн туршид хуримтлуулсан туршлага, хөгжил ололттой сэтгүүлчид танилцаж, мэдээ мэдээлэл бэлтгэн олон нийтэд хүргэхээрээ ихээхэн ач холбогдолтой. Уг үйл ажиллагааг хятадын талаас ӨМӨЗО-ны Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, Өвөр Монголын Өдрийн сонины “Солонго” мэдээллийн төв болон Монголын талаас Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хамтран зохион байгуулсан юм.…
Японы нийслэл Токио хотноо энэ сарын 20-21-нд Японы 36 дахь удаагийн аварга шалгаруулах каратегийн олон улсын нээлттэй тэмцээний аваргаар Монгол хүү тодорсон баярт мэдээг бид өмнө нь хүргэсэн билээ. Тэгвэл Монголыг рекордыг тогтоож, Дэлхийн аварга болсон Н.Нэмүнийг өнөөдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх хүлээн авч уулзан, “Шилдэг хүүхэд” медаль гардууллаа. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх “Н.Нэмүн хүү шиг хүүхэд олон байгаасай. Сүүлийн үед монгол хүүхдүүдийн амжилт маш их сайжирч байгаа нь бахархалтай байна. Монгол улсын засгийн газраас олон улсын тэмцээн болоод тив дэлхийд улс орныхоо нэрийг гаргавал урамшуулдаг, алдаршуулдаг байх журам удахгүй БСШУЯ-наас батлагдана гарах гэж байгаа.…
2017 онд “Миний дурласан бүсгүй” хэмээх анхны цомог, тоглолтоо АСА циркт амжилттай тоглож, үзэгчдээсээ халуун алга ташилтыг авч байсан тэрбээр “Мөрөөдлийн зүг” тун удахгүй хэмээх посторыг өөрийн цахим хуудаснаа нийтэлж олны дунд Кино концерт уу эсвэл шинэ клип үү, Үгүй бол ТОГЛОЛТ уу гэх хүлээлтийг үүсгээд авсан. Тэгвэл энэхүү посторын учиг тайлагдав. Тодруулбал, Дуучин Хүрэлээ тавдугаар сарын 17-ны 18:00 цагаас УБ ПАЛАС-ын их танхимд хоёр дах бие даасан тоглолтоо толилуулахаар болжээ. “Мөрөөдлийн зүг” тоглолтын үеэр олон азтан тодруулах аж. Тухайлбал, -Мөрөөдлийн Нөүтбүүк -1 сурагч -Мөрөөдлийн Гар утас- 1 сурагч -Мөрөөдлийн “Зусланд” амрах эрхийн бичиг-1 сурагч -Мөрөөдлийн “Аялах” эрхийн эзэд болохоос гадна тасалбар бүрт “Санрэй”…
Монголын Морин спорт, уяачдын холбооны Удирдах ажилтны улсын V зөвлөгөөн өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Тус зөвлөгөөнд ММСУХ-ны Тэргүүн, Тэргүүлэгчид болон 21 аймгийн салбар холбоодын удирдлагууд оролцож байна. Удирдах ажилтны улсын зөвлөгөөн өглөө 09:00 цагт оролцогчид нь Төрийн ордонд есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлснээр эхлэсэн бол одоо Корпорет конвешн центрийн Улаанбаатар танхимд хуралдаанаар үргэлжилж байна. Өнөөдрийн зөвлөгөөнөөр ММСУХ-ны VII-р Их хурлаар байгуулагдсан холбооны шинэхэн хамт олны бодлого шийдвэр, үйл ажиллагаа, санал санаачлагын талаар танилцуулагдахын зэрэгцээ холбооны шинэчлэсэн дүрэм, хурдан морины уралдааны дүрэм, салбар холбоодын дүрэм, бодлого чиглэл, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийгдэнэ. Түүнчлэн ММСУХ-ны Эрдэмтдийн зөвлөлөөс…
2020 оны сонгууль дөхөж, улстөрчид жижиг томгүй бүгд ичээнээсээ цухуйн хөдөлгөөнд орж, ямар ч аргаар хамаагүй оноо цуглуулахын хойноос хөөцөлдөж эхэллээ. Ирэх сонгуулийн тулаанд МАН-ын хувьд унаж байсан эдийн засгаа сэргээсэн гэсэн хамгийн том хөзрөө бариад орох тактиктай байгаа нь ойлгомжтой. Гэтэл АН-ын зүгээс хийсэн нэгэн нүүдэл энэхүү тамга хөзрийг нь үгүй хийж мэдэхээр байдал үүсээд байна. Ардчилсан намын дарга С.Эрдэнийн санаачилсан “Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл” гэсэн урт нэртэй хууль их хурлаар хэлэлцэгдэхээр орж ирлээ. Энэхүү хуулийн хоёрхон хуудас төсөл нь АН-ын хувьд тун ч дажгүй ухаалаг нүүдэл болж, МАН-ыг ацан шалаанд…
-“70 жилийн гэрч” Хятад-Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилгын хүрээнд бэлтгэв- БНХАУ болон Монгол Улсын хооронд найрамдалт харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан хоёр орны сэтгүүлчдийн хамтарсан цуврал сурвалжилгын нээлтийн ёслол 2019 оны дөрөвдүгээр сарын 11-нд болов. Энэхүү арга хэмжээний хүрээнд ӨМӨЗО-ы хөгжил болон хэрэгжүүлж буй сайн туршлагатай танилцах аяллын эх нь энэ юм. Нээлтийн үйл ажиллагааны дараагаар бид Хөх хотын Сайхан дүүргийн орчин үеийн хөдөө аж ахуйн паркад зочиллоо. Хөх хот хүрээгээ тэлж, оршин суугчдын тоо нэмэгдсэнээр орон сууц, барилга байгууламж олноор сүндэрлэж буй нь тариалангийн талбай хоргодох үндсэн шалтгааны нэг болжээ. Тиймээс иргэдээ чанартай хүнсний ногоогоор хангахын тулд хүлэмжийн…
С.УЯНГА Их гүрний умард хэсэгт Далан хар уулын өвөр, хатан голын хормойд оршиж буй Хөх хотын хөгжил, дэвшлийн түүчээ. Тэнд аж төрж буй өвөрлөгч ах дүүсийн ахуй амьдрал, өөрчлөлт шинэчлэлийг сурвалжилсан Монголын сэтгүүлчдийн жим хийгээд “түүх”-ийг авч үзвэл дурайсан өргөн зам, харилцан хамтын ажиллагаа өндөр төвшинд хөгжиж ирсэн байдаг. Тэр дундаа сүүлийн жилүүдэд Хятад, Монголын хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагаа үлгэр жишээ өргөжиж ирсэнтэй маргах хүн үгүй. Тэгвэл энэ удаад ч Монголын сэтгүүлчдийн баг өргөн бүрэлдэхүүн, өндөр ач холбогдол бүхий “айлчлал”-ыг урд хөршид хийв. Энэ үеэр “70 жилийн гэрч” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын анхны шанг татаж, хөшгийг сөхсөн юм.…
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүхтэй ярилцлаа. -Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлах зарлиг гаргасан. Энэ хүрээнд ямар ажлууд хийх вэ гэдгээс ярилцлагаа эхэлье гэж бодож байна? -Монгол Улсын Засгийн газраас “Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийг 2017 онд баталсан. Энэ хөтөлбөрийг эрчимжүүлэх, хөтөлбөрт заагдсан зургаан зорилт бүхий 180 гаруй бүлэг ажлыг хийж гүйцэтгэх, хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах гээд маш олон ажлууд хийгдэхээр төлөвлөгдөж байгаа. Нэг үеэ бодоход Монгол Улс хүүхэд хамгааллын цогц бодлоготой болсон. Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль,…
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва БНСУ-ын элчин сайд Жон Жэ Намыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол, БНСУ-ын найрсаг харилцаа өргөжин, хамтын ажиллагаа олон салбарт идэвхижин хөгжиж байгааг тэмдэглэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов. БНСУ-ын элчин сайд Жон Жэ Нам БНСУ-ын Сөүл хот болон бусад хотуудтай Улаанбаатар хот найрсаг харилцаатай хамтран ажиллаж ирсэн. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр тусламж үзүүлэхээр ажиллаж байгааг онцоллоо. Мөн Улаанбаатар хотын захиргааны хүсэлтээр БНСУ-руу Монгол улсаас түр ажиллах хүч авах асуудлыг анхааран ажиллаж байгааг тодотгон дурдав. Харин нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва уулзалтын үеэр Улаанбаатар хотод эдийн засгийн чөлөөт бүс байгуулах…
