Author: Business Insider
Иргэдийн хүсэлт, санаачилгад тулгуурлан өмчлөлийн газар, амины орон сууцанд нь инженерийн болон нийгмийн дэд бүтэц хүргэх замаар гэр хороололд эрүүл, аюулгүй тохилог орчин бий болгохоор нийслэлийн удирдлага “Дэд бүтцийн төв” төсөл хэрэгжүүлж буй билээ. Чингэлтэй дүүргийн VII хорооны 11, 12, 13, 14, 15 дугаар гудамжинд хэрэгжүүлж буй эхний загвар төсөлтэй өнөөдөр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, БХБ-ын дэд сайд Б.Мөнхбаатар, нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл, Б.Бямбадорж, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат нарын албаны хүмүүс танилцав. Чингэлтэй дүүргийн VII…
Банк бус санхүүгийн байгууллага бол өндөр хүүтэй “мөнгө угаадаг” газар гэдгийг хүн бүр мэднэ. Харин үүний эсрэг байж, мөнгөний бодлогод анхаарах ёстой Монгол банкны захирлууд ББСБ-тай ажээ. Тодруулбал, Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын нээлттэй эх сурвалжид Монгол улсын хэмжээнд нийт 595 ББСБ бүртгэлтэй байна. Тэгдээрийн тавд нь Монголбанкны ажилчид хамааралтай ажээ. Үүнийгээ тэд хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгасан байдаг аж. Тодруулбал, • Монгол банкны салбарын захирал Төмөрзандан ГАН-ОД гэгч нь 2017 оны ХОМ-тээ “Ялгуулагч” ББСБ-ыг 100 хувь эзэмшдэг гэдгээ мэдүүлсэн байна. • Монгол банкны салбарын захирал Цэрэнжавын МӨНХБАЯР гэгч нь 2017 оны ХОМ-тээ “Баруун-Урт хөгжил” ББСБ-ыг 100 хувь эзэмшдэг гэдгээ мэдүүлсэн байна.…
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзав. Уулзалтад нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо. Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагвын зүгээс элчин сайд Майкл Клеческигт хандан талархал илэрхийлээд “Улаанбаатар хот АНУ-ын Денвер, Оакланд хотуудтай олон жил Ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоон, хамтран ажиллаж ирсэн сайхан түүхтэй. Энэхүү харилцааг улам хөгжүүлэхэд АНУ-ын хотуудын Иргэдийн Төлөөлөгчдийн байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой. Цаашид АНУ-ын хотуудтай харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэхийг зорьж байгаа” гэсэн юм. Мөн хоёр орны хамтын ажиллагааны цар хүрээг өргөтгөх, хоёр талын харилцааны…
2019 оны 3 сарын 6-нд УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол, Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн Н05/05 тоот зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1,2 дугаар зүйлийг үндэслэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, Монголросцветмет ХХК-д зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоосон билээ. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч гэх “Худалдаа Хөгжлийн Банк”-ы ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, тэдний үүсгэн байгуулсан жийргэвч компани болох “Монголын зэс” корпорацийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг мөнгө угаасан байж болзошгүй гэсэн үндэслэлээр хуулийн байгууллага шалгаж байгаа. Үүнтэй холбоотойгоор “Монголын зэс” корпорацийн…
Ерөнхий боловсролын сурагчдын ачааллыг бууруулах цаг хэдийнээ болжээ. Тэр дундаа бага ангийн сурагчид мэдрэлийн ядаргаанд эхнээсээ орж байна гэхэд хилсдэхгүй. Тэд нүдээ анивчиж, гарын алаг нь хүйтэн хөлс цувдаг болоод байгаа тухай эцэг эхчүүд ярих болсон. Гадны боловсролын системийг нутагшуулна хэмээн зургаан настай балчируудыг хичээлээр дарах нь тэдний эрүүл мэндийг асар их хохироож байна. Тоглоомын аргаар хичээлээ заана гэх уриан дор ерөнхий боловсролын системийг бүхэлд нь өөрчилсөн. Мөн бүх хичээлийг хоорондоо уялдаа холбоотой оруулан гээд бүх сурах бичгийг шинээр зохиосон байдаг. -Сурах бичгийн өөрчлөлтийн “гай”-г эцэг эхчүүд үүрч байна- Ерөнхий боловсролын сургалтыг 12 жил болгон өөрчилсөн. Үүнийгээ дагаад бүх ангийн сурах…
-БИЕЭ ҮНЭЛЭЛТ БОЛОН ТҮҮНИЙГ ДАГАЛДСАН ЭЛДЭВ СӨРӨГ ҮР ДАГАВРЫГ ДЭМЖЭЭД БАЙНА УУ, ТЭМЦЭЭД БАЙНА УУ- Биеэ үнэлэгчидтэй хуулийн байгууллага, цагдаа нар цаг наргүй тэмцсээр. Бараг орой бүр зочид буудал, саун, массажны газруудаар гэнэтийн шалгалт хийж байна. Харин Эрүүл мэндийн яам, Глобал сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэтэй тэмцэх төсөл хөтөлбөрийнхний ажил эсрэгээрээ бие үнэлэгчдийг дэмжээд, туслаад байдаг юм биш байгаа гэж хардахаар юм. Тэд “Төгс бүсгүйчүүд”, “Хатан замнал”, “Чуулсан үгс” Төрийн бус байгууллагынхантай хамтарч ажилладаг бөгөөд улирал тутам нийлсэн дүнгээр 100 гаруй сая төгрөгийг нэр бүхий ТББ-ууд руу шилжүүлдэг байна. “Төгс бүсгүйчүүд” төрийн бус байгууллага нь “Ази, номхон далайн бүсийн эмэгтэй биеэ…
Монголын парламент байсхийгээд Казиногийн хуультай болно гэдэг. Хэдэн хүн төсөл боловсруулдаг ч үлдсэн хэсэг нь татаж унагаасаар ирсэн. 1998, 2007, 2009, 2015 онд УИХ-ын гишүүд хуулийн төсөл санаачилсан нь ийм байдалтай явж ирэв. 2016 онд Өмнөговиос УИХ-д сонгогдсон Л.Энхболд гишүүнийг ажлын хэсгийн ахлагчаар томилж, Казино байгуулах хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулан өргөн мэдүүлэхээр болсон. Бас л ямар учиртай вэ, цаана нь хэн байна гэсэн хардлага, сэрдлэг хөвөрсөөр өдгөө сураг тасарчээ. Казино байгуулах хуулийн төсөлтэй холбоотой түүх сөхвөл: 1997 он 1997 оны хавар Улаанбаатарт анх “Казино” байгуулагдаж, “Чингис”- зочид буудалд үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг. Германы иргэн Монголын компанитай хамтарч байсан ч…
ҮАБЗ-ийн өнгөрсөн долоо хоногт болсон хурлаар эдийн засгийн аюулгүй байдлын талаар ярилцаж, зөвлөмж гаргасан тухай Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээлсэн. Монгол Улс эдийн засгийн аюулгүй байдлаа хамгаалахын тулд Үндсэн хуулийн 6.1-д заасан байгалийн баялаг ард түмний өмч, 6.2-т заасан төр өмчийн менежмент хийнэ гэсэн заалтын дагуу Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бүх ордыг төрийн мэдэлд авна гэсэн шийдэлд хүрчээ. Энэ дагуу ойролцоогоор 400 гаруй хайгуулын лицензийг төрийн мэдэлд авахаар төлөвлөсөн юм байна. Өмчийг төрийн мэдэлд авах ажлыг Засгийн газар хэрэгжүүлэх бөгөөд сүүлийн өдрүүдэд өрнөж буй “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой үйл явц энэ зөвлөмжийн дагуу гүйцэтгэсэн эхний ажил болж байна. Түүний…
О.Осоржамаа гэх нэрийг өнөөдөр мэдэхгүй хүн бараг үгүй байх. Магадгүй хүн бүр дотроо нэг удаа ч гэсэн энэ хүүгийн талаар бодож, дүгнэсэн биз ээ . Хар нялхаасаа хайрлаж анхаарах хүнгүй, айлаас айл хэсч зарагдаж хүн болсон энэ хүү их хотод хөл тавьсан нь 2010 он. Харин нийгмийн сүлжээгээр олонд танигдаж эхэлсэн нь 2016 он. Төрсөн эцэг, эх, цусан төрлийн хамаатан садан ах дүүсээ ч мэдэхгүй энэ залууг 2016 оны сонгуулиар хэн нэгэн эрх мэдэлтний гар хөл болсон бүлэг хүмүүс гурван удаагийн давтамжтай лайв хийх ажил даатган, багахан хөлс иөнгө өгөөд, хэл амаа хаалттай байхыг сануулжээ. Сая гаруйхан төгрөгний төлөө өөрийгөө…
Ц.Нямдорж, Н.Энхболд хоёрыг нас нь ахисан учраас ач зээгээ эрхлүүлээд суу гэж байгаа юм биш л дээ. Дэлхийн хандлага, жишгийг анзаарахад энэ хоёр эрхмийн насныхан улстөрд тод кадр болчихсон гялалзаж явдаг. Түүх сөхвөл Маргарет Тетчер, Уинстон Черчилль байна. Ц.Нямдорж, Н.Энхболдтой нас чацуутнууд гэвэл Жорж Буш, Ангела Меркель, Шинзо Абэ, Ху Жинтао, Билл Клинтон гээд жагсаавал нас явах хэрээр карьер нь чангардаг лидерүүдийн жишээ барагдахгүй. Гэтэл манай улстөрчид үүний эсрэг замаар алхчихдаг. Нас ахих хэрээр чангарах биш, буцаж алхаад хөгжилд тээг болоод суучихдаг гэмтэй. Хэтэрхий гөжүүд, намайг хэн л хэлэв гэх маягийн хэг ёг араншинтай, бусдыг сонсч чаддаггүй, өөрийгөө бүхний оргил…
