Author: Business Insider
Монголоос хоёр морь хөлөглөн Европыг зорьсон итали бүсгүй Паола Жакомини ОХУ-ын Саратов мужийн Марксовскийн районы Ястребовка тосгонд өчигдөр хүрэлцэн очсон байна. 39 настай итали бүсгүй тэртээ дундад зуунд татар монголчууд Европыг байлдан дагуулсан тэр замыг давтан туулахыг хүсч өнгөрсөн зургадугаар сарын 10-нд Монголоос хоёр морьтой гарчээ. “Тэртээ 1241 онд татар-монголчууд Польшийн Краков хотыг зорьж ирэн эзэлж авсан. Тэгэхэд Монголын нэг харваач Гэгээн Марийн сүмийн цамхаг дээрх бүрээчийн хүзүүг харван алсан түүхтэй гэдэг. Тэр цагаас хойш өнөөг хүртэл энэ хотын дээгүүр тэр бүрээчийн бүрээн дуу тасрахгүй байдаг. Хэдэн зууны өмнө болсон энэ аймшигт явдлыг сайхнаар төгсгөх гэж би энэ замаар аялж…
Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Эко Алтан Заамар ХХК-ийн уурхайд осол гарсан гэх мэдээллийн мөрөөр тус компанийнхантай холбогдон албан ёсны тодруулга авлаа. Албан эх сурвалжийн мэдээлж байгаагаар өнөөдөр 17 цагийн үед тус уурхайд хөрсний нуранги үүссэн бөгөөд уг нурангид нийт 6 ажилтан өртсөнөөс аврах ажлыг шуурхай зохион байгуулж эхний ээлжинд 2 ажилтныг аварч тус сумын Хайлааст багийн эмнэлэгт хүргэн яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэнээр биеийн байдал хэвийн байна гэж байна. 19 цагийн үед Улаанбаатар хотоос Үндэсний аврах ангиас 12, Уул уурхайн аврах албанаас 8 нийт 20 аврагчийг 2 нисдэг тэргээр тус уурхай дээр ажиллахуулахаар аваачаад байна. Мөн уурхайн…
Засгийн газраас 2019 оны гуравдугаар сарын 1-нээс өргөн хэрэглээний нийлэг уутыг худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон шийдвэрийг өнгөрсөн оны зургадугаар сард гаргасан. Улмаар өнөөдрөөс эхлэн өргөн хэрэглээний нийлэг уутыг худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглож байгаа юм. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд Гаалийн Ерөнхий Газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар болон бусад холбогдох байгууллагууд хяналт тавих юм. Өнөөдрөөс эхлэн зөрчил гаргасан аж ахуй нэгж, иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 6.1.4 дүгээр заалтад “Хууль дүрэм стандартад заасан шаардлагад нийцээгүй сав баглаа боодлыг үйлдвэрлэсэн, импортолсон, худалдаа үйлчилгээнд хэрэглэсэн бол хувь хүнийг 300 нэгж буюу 300 мянган төгрөг, хуулийн этгээдийг 3000 мянган нэгж буюу гурван сая төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгөн…
Өнөөдөр /2019.03.01/ ЭХ ОРОНЧДЫН ӨДӨР тохиож байна. Монгол улсад улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны 98 жилийн ой болон Эх орончдын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж буйтай холбогдуулан Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Арга хэмжээнд УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд тэргүүтэй албаны хүмүүс, иргэдийн төлөөлөл оролцсон юм. Шинээр томилогдсон Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва тус хүндэтгэлийн арга хэмжээнд оролцов. Тэрээр энэ үеэр хэвлэл мэдээллийн байгууллагад өгсөн ярилцлагадаа “Хотын хөгжлийн төлөө хийх бодлогын томоохон төсөл хөтөлбөр, концевцийг боловсруулах, түүнийг батлах тухайд нийслэлийн Засаг даргатай хамтран ажиллах болно. Улаанбаатар хотын өмнө тулгамдсан олон асуудал бий.…
Эрхэм уншигч танд урин дулаан цагийн эхлэл болсон гуравдугаар сарын эхний өдрийн мэнд хүргэе. Бид танд шинэ сарын өрнийн зурхайг хүргэж байна. Хонь Ганц бие Хонины ордныхон энэ сард төгс хайрын тухай төсөөллөөрөө сэтгэлээ бага зэрэг зовоож магадгүй ч тойрон хүрээлэл дундаасаа шинэ хүмүүстэй уулзаж танилцах боломжууд хэд хэд гарч ирнэ. Хэрэв хүсэж явдаг нэгэнтэйгээ уулзахыг хүсэж байгаа бол энэ тойрог тохиромжтойгоос гадна үүсгэсэн харилцаа чинь сарын 26 хүртэл тун дажгүй үргэлжлэх нь. Гэхдээ хэн нэгэн амлалт өгөх гэж яарах хэрэггүй. Албан ажлын болон хүмүүнлэгийн чиглэлээр онлайн ертөнцөд сонирхолтой хүмүүстэй танилцаж магадгүй. Энэ сард шинэ танилцсан нэгэн эсвэл хостойгоо нэлээдгүй…
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна. 2019 оны 03 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 хэм, Их нуурууд болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 2-7 хэм хүйтэн, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг болон Дорнод Монголын тал нутгаар 4-9 хэм, бусад нутгаар 1-6 дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Цэлмэг. Зөөлөн салхитай. 3-5 хэм дулаан байна. 2019 оны 03 дугаар…
Өнөөдөр аргын тооллын 2019 оны гураврдугаар сарын нэгэн. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын тэргүүн улаан бар сарын шинийн 25. Сугар гараг. Дөрвөн ногоон мэнгэтэй улаагчин тахиа өдөр. Барилдлага: ИдэрШүтэн барилдлага: Төрөн түгэхүйСуудал: Шороо Өдрийн наран 7 цаг 33 минутад мандан, 18 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын…
Хэлэлцэх асуудлын дараалалд орсон НИТХ-ын даргыг сонгох асуудлын хүрээнд НИТХ дэх МАН-ын бүлгийн гишүүн Д.Бямбадорж МАН-ын бүлгийн саналыг танилцуулсан. Тэрбээр МАН-ын бүлгийн зүгээс төлөөлөгч Р.Дагвын нэрийг дэвшүүлэв. Дэгийн дагуу төлөөлөгчдөөс Хурлын даргад нэр дэвшүүлэх төлөөлөгч байгаа эсэхийг хурал даргалагч асуухад төлөөлөгч Ц.Байгалмаа заалнаас өөрийнхөө нэрийг дэвшүүлж байгаагаа илэрхийлэв. Үүнтэй холбогдуулан НИТХ дэх МАН-ын бүлгээс нэг цагийн завсарлага хүссэнийг хурал даргалагч Б.Батнасан хүлээн авч 30 минутын завсарлага өглөө. Завсарлагын дараагаар НИТХ-ын даргыг сонгох тооллогын комисс байгуулах асуудлаар хэлэлцэхээр болоход НИТХ-ын даргад заалнаас нэрээ дэвшүүлсэн төлөөлөгч Ц.Байгалмаа өөрийн хүсэлтээр нэрээ татаж байгаагаа илэрхийлэв. АН-ын бүлэг нэг өдрийн завсарлага авахаа мэдэгдсэн боловч Хурал…
Сонни өнөр өтгөн гэр бүлд өсч торнижээ. Тэр 1932 оны гуравдугаар сарын 8-нд төрсөн бөгөөд 13 хүүхэдтэй айлын 12 дахь нь болон хорвоод мэндэлсэн юм. Түүний бага нас тийм ч атаархмаар байсангүй. Эцэг эх нь хэдэн хүүхдээ тэжээхийн тулд олон цагаар ажиллах боловч авдаг хэд нь гэр бүлээ тэжээхэд бараг хүрэлцэхгүй. Сонни бага наснаасаа эхлэн бүтэхгүй хүүхдүүдтэй нийлж, эцэг эхийнхээ чихийг халууцуулах боллоо. Үүний үр дүнд шатахуун түгээгүүрийн газрыг дээрэмдсэн хэргээр цагдаад баригдаж шоронгийн хаалга татав. Энэ бол арьсны өнгөөр ялгаварлах үзэл ид ханхалж байсан Америкийн нийгэмд ердийн үзэгдэл байсан гэхэд болно. Гэтэл буруу зам руу хальтирч, шоронд орсон явдал…
Гар утас, компьютер, телевиз гэх мэт зүйлээс харц салгахаа больсон хүмүүсийг эмч “Дэлгэцийн хамааралтай хүмүүс” гэж нэрлэнэ. Ийм хамааралтай болж донтсон хүмүүс болон хүүхдүүд сэтгэцийн эмнэлгийн хаалгыг татахаас аргагүйд хүрдэг болжээ. Энэ асуудлыг хөндөж, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс дараах сурвалжилгыг бэлтгэлээ. Тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өсвөр үеийнхний талаар мэдээлэл авахын тулд эмнэлгийн дэд захирлаас зөвшөөрөл авч, Хүүхэд, өсвөр үеийн клиникийн ахлах зэргийн сэтгэцийн эмч Л.Цэрэндолгортой уулзахаар тасаг руу оров. Нэгдүгээр давхарт “Хүүхдийн тасаг” гэж бичсэн боловч Хүлээн авах болон хажуугийн бүргэд хаалга нь цоожтой байх юм. Хоёрдугаар давхарт гарч лавлаваас өнөөх л нэг давхрыг заав. Доош уруудах үед…