Author: Business Insider
Нийслэлийн Газрын албаны даргын 2019 оны А/13 дугаар тушаал гарч дүүргүүдийн Газрын албадыг дотоод ажлын өдөргүй болголоо. Өмнө нь иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн хүсэлтийн дагуу хээрийн судалгаа хийх, газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөлийн хурал хийх зорилгоор долоо хоногийн нэгээс хоёр өдрийг дотоод ажилтай байхаар зохицуулагдаж байсан. Газар зохион байгуулагчид нь иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр зайлшгүй хээрийн судалгаанд явах шаардлага гардаг учраас шинэ зохицуулалтаар зөвхөн газар зохион байгуулагчид ээлжээр хээрийн судалгаанд явах бөгөөд байхгүйгээ нөхөж ажиллахаар зохицуулсан байна. Ийнхүү дүүргүүдийн Газрын албад дотоод ажлын өдөргүй болсноор иргэн, хуулийн этгээдийг ажлын таван өдрийн 40 цагт нээлттэй хүлээн авч үйлчилгээ үзүүлэх юм.…
Өнөөдөр /2019.02.21/ “Зуун айлын барилгын материалын зах, худалдааны төвийг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх ажлын хэсэг”-ээс тухайн бүсэд дахин төлөвлөлт хийхээр төлөвлөж буй хөрөнгө оруулагчидтай уулзалт зохион байгууллаа. Уулзалтад нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Авто замын хөгжлийн газар, нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар болон барилгын компаниудын төлөөллүүд оролцлоо. Дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд хийсэн ололт болон алдаа дутагдалтай ажил юу байсан, төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд ямар асуудлууд үүссэн, түүнийг хэрхэн шийдвэрлэх боломж байгааг тодорхойлох нь тус уулзалтын зорилго байв. Ажлын хэсгээс үйл ажиллагааны ерөнхий мэдээллийг уулзалтын эхэнд хийсэн бол холбогдох байгууллагууд тулгамдаж буй асуудлаа танилцуулав. Тухайлбал, барилга…
Очир төвд амиа алдсан 13 настай охины амийг хөнөөсөн хэрэгт М.Амарболд, Б.Жавхлан нарыг буруутгаж, Баянзүрх дүүргйг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс бүх насаар нь хорих ялыг оноосон бөгөөд тэд одоо ялаа эдэлж байгаа. Тэгвэл энэ хэргийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болно. Тэднийг Эрүүгийн хуулийн 10.1_2_2.4, 10.1_2_2.7, 10.1_2_2.11, 11.6_2, 12.1_4-т зааснаар ялласан. Ялтан нарын өмгөөлөгчид давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо бүх насаар хорих ялыг 15 жил болгохыг хүссэн бол нэг нь хэрэг хийгээгүй хэмээн хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. М.Амарболд, Б.Жавхлан нарыг өнгөрсөн долоо хоногт шүүх байсан ч давж заалдах…
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 20-25 градус, Хүрэн бэлчир, Их нууруудын хотгороор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 14-19 градус, цас багатай газраар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 2 дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Дархадын хотгороор шөнөдөө 28-33 градус, өдөртөө 13-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Туулын бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 2-7…
Аргын тооллын 2 сарын 21, Бархасвадь гараг. Билгийн тооллын 17, Харцага одтой, шарагчин үхэр өдөр. Өдрийн наран 7 цаг 49 минутад мандан, 18 цаг 23 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь…
Тайландын Агаарын цэргийн хүчний офицер Порамет Мисомфопын цахимд оруулсан пост олон хүний сэтгэлийг хөнджээ. Өнгөрсөн сарын 30-нд тэрээр нэгэн кафегаар үйлчлүүлж байхдаа замын хашлаган дээр суух ноорхой хувцастай өвгөнийг олж харжээ. Хаягдаж орхигдсон нэгэн болох нь илт мэдэгдсэн тул кафегаар үйлчлүүлж гарсаны дараа тэр хавийн үүргийн худалдаачин, ТҮЦ-ийн эздээс өвгөний тухай асууж сонирхсон байна. -Хажуугийн худалдаачин эмэгтэйн баталсанаар 10 жилийн өмнө өвгөнийг энэ зам дээр, яг сууж байгаа тэр газарт нь нэгэн бүсгүй машинаасаа буулгаад явсан гэсэн. Тэр бүсгүй явахдаа өвгөнд нэлээд юм хэлсэнийг худалдагч эмэгтэй сайн сонсож чадаагүй аж-Ийнхүү харваас охин нь байж болох бүсгүй өвгөнийг орхиод явжээ. Маргааш…
Ємнєд туйлд судалгаа хийж байсан АНУ, Их Британийн эрдэмтэд “Цаг хугацааны vvд” хэмээн нэрлэж болох нэгэн газарт очсоноо Цагаан ордонд илтгэсэн байна. Тухайн vедээ маш нууцалж байсан энэ явдал 1966 оны нэгдvгээр сарын 27-нд ємнєд туйл дээр болжээ. Эл єдєр АНУ-ын физикч Мариан Маклейн мушгиа хэлбэртэй хэсэг vvл харснаа багийнхаа хvмvvст дуулгасан байна. Эхэндээ багийнхан vvнийг шуурганы vvл хэмээж байсан боловч уг vvл байрнаасаа хєдєлсєнгvй, хэлбэр нь ч єєрчлєгдсєнгvй нэлээд удсан аж. Энэ vзэгдэлд гайхширсан эрдэмтэд салхины хурд хэмжигч, барометр, чийгшил шалгах тєхєєрємж суурилуулсан цаг уурын бємбєлгийг мєнєєхєн vvл рvv хєєргєв. Хэсэг хугацааны дараа бємбєлгєє буулгаж авсан эрдэмтэд багагvй гайхсан…
Монгол улсын нийслэл Улаанбаатар хот хөрсний бохирдол болон орчны бохирдлоороо дэлхийн хэмжээнд эхний тавд жагсдаг талаарх мэдээ дэлхий нийтийн мэдээллийн хэрэгслээр өнгөрсөн жил цацагдсан байдаг.Тус мэдээлэл гарахаас өмнө Нийслэлийн мэргэжлийн хяналтыг газраас орчны бохирдлын талаар судалгаа хийхэд Сонгино хайрхан, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр хамгийн их бохирдолтойгоос гадна хөрсөндөө их хэмжээний хар тугалга агуулдаг болох нь нотлогдож байсан. Тус мэдээлэл нь монгол хүн өөрийн газар нутагтаа эрүүл оршин суух боломжгүй гэсэн агуулга бүхий мэдээ байсан боловч түр хугацааны дараа тухайн мэдээлэл нь энгийн мэдээ мэт чимээгүй болсон нь үнэхээр харамсал төрүүлмээр. Энэ мэдээллийг яагаад хүргэж байна вэ гэж та гайхаж магадгүй.…
Ийм л юм болно. Учир юу гэвэл тун удахгүй УИХ-ын ээлжит бус чуулганаар батлахаар эрх баригчдын хэлэлцэж эхэлсэн Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд маш ноцтой заалтуудыг суулгасан байна. Эдгээрээс ганцыг нь л тайлбарлая. Хуулийн 58.1-д “Доор дурдсан этгээд нь татвар төлөгчийн үйл ажиллагаа явуулахад зайлшгүй шаардлагатай хөрөнгийг эзэмшдэг боловч тухайн хөрөнгийн үр шимийг татвар төлөгч хүртдэг бөгөөд тухайн үйл ажиллагаанд хамаарах татварын өрийг хураахад татвар төлөгчийн хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд уг этгээд нь татвар төлөх үүрэгтэй хоёрдогч этгээд байна. 58.1.1-д “Татвар төлөгч хувь хүн бол түүний гэр бүлийн гишүүд”, 58.1.2-т “Татвар төлөгч гэр бүлийн гишүүдийн оролцоотой хуулийн этгээд бол Гэр…