Author: Business Insider

“MNTM-2” шоу нэвтрүүлэгт амжилттай оролцож байсан Ч.Чамин-Эрдэнэ өнгөрсөн оны аравдугаар сарын 24-нд өөрийн амьдардаг “KH” хотхоны 11 давхраас унаж нас барсан. Түүний үхлийг ар гэрийнхнийх нь зүгээс гадны нөлөөтэй хэмээн үзэж, хэд хэдэн хүнийг буруутгаад байгаа бол цагдаагийн байгууллагаас эл хэргийг гадны нөлөөгүй гэж үзээд буй. Иймд талийгаач Ч.Чамин-Эрдэнийн ээж Г.Чимгээтэй ярилцлаа. -Энэ хэрэг хэдэн сарын турш үргэлжилж байна. Өнгөрсөн хугацаанд та бүхний буруутай гэж үзээд байгаа хүмүүсийн зарим нь телевизийн нэвтрүүлэгт орж үзэл бодлоо илэрхийлсэн. Гэтэл одоо хэрнээ тэднийг буруутай гэж та нар үзээд байгаа. Яагаад тэр вэ? -Миний охиныг тэмцээнд оролцох үеэс эхлээд л MNTM шоуны оролцогч О…

Read More

Өнөөдөр нам бүхэнд асуудал олон бий. Судлаачдын дунд ил болгон тавьж, хэлэлцүүлж, цэгцлүүлмээр зүйлүүд ч олон. Одоо оршин буй олон намын алины нь ч хувьд эцсийн үнэн мэдээлэл, үнэн түүх, үнэн статистик, өөрийг нь өрөөл бусдаас тод томруунаар ялгаруулан харуулж чадаж буй үзэл, онолын ягшмал тодорхойлолт, ирээдүйн төлөв, байдлын нь талаарх үндэслэлтэй онол, таамаглал алга байна. Нам, намд нийтэд танигдаж ил тод болсон үзэл сурталчид, онолчид ч бас алга. Нам, намын мөрийн хөтөлбөр нь ердөө л сонгогчдод цаг зуурт таалагдах гэсэн, тооцоолж боловсруулаагүй шахам амлалтуудын цуглуулга байдаг болжээ. Сонгогчдын цаг зуурын, өнгөц эрмэлзэл, сонирхолд нийцүүлж элдвийг амлах аргаар саналыг нь…

Read More

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2019 оны 02 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 хэм, Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 11-16 хэм хүйтэн, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна. УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй.…

Read More

Өнөөдөр аргын тооллын 2019 оны хоёрдугаар сарын 20. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын тэргүүн улаан бар сарын шинийн 16. Буд гараг. Бага морь одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, шар хулгана өдөр. Барилдлага: Үхэх Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй Суудал: Гал Өдрийн наран 7 цаг 50 минутад мандан, 18 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь…

Read More

Иргэн Б.Лхагвасүрэн нь нотлох баримттайгаар өөрийнхөө олон зуун сая төгрөгийг иргэн Л.Энхтайванд залилуулсан, мэхлэгдсэн, мөн Ерөнхий сайдтай татуулсан зургаараа өөрийн “иммиж” болгосон тухай болгон мэхэлдэг талаар мэдээлэлийг мэдээлэлийн сайт, сошиал орчинд ор үндэслэлгүй мэдээлэлийг гаргасан. Гэтэл үнэн бодит байдал дээр ямар ч залилан мэхэлсэн зүйл болоогүй бөгөөд иргэн Л.Энхтайваны нэр хүндэд бүдүүлэгээр хандсан байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т “…Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно.” гэж тодорхой хуульчилсан. Гэтэл дээрх шүүхээр…

Read More

Дэлхийн томоохон сүлжээ ресторан КFC-гийн “Зайсан дахь“ салбараар үйлчлүүлсэн иргэд хордлого авсан тухай мэдээлэл өнгөрөгч долоо хоногийн анхаарал татсан мэдээллийн нэг байлаа. Одоогийн байдлаар 40 гаруй хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол нийт хордлого авсан иргэдийн тоог 247 хэмээн гаргаад байгаа юм. Гэхдээ олон нийтэд мэдэгдэж байгаа нь энэ болохоос KFC-ээс хүмүүс хордлоо гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан даруйд олон иргэд мөн адил хордсон тухайгаа хуваалцаж байсан юм. Мэргэжлийн хяналтын газраас өчигдөр шинжилгээний хариуг танилцуулахдаа тус салбарын хоёр ажилтан цусан суулга өвчний халдвартай байсан, мөн ус болон бүтээгдэхүүнээс өвчин үүсгэгч нян илэрсэн гэх мэдээллийг өгсөн билээ. Улмаар Монгол дахь KFC-гийн…

Read More

-УЛСТӨР СУДЛААЧААР УУЛ УУРХАЙ УДИРДУУЛЖ САМРААХАА БОЛЬ, У.ХҮРЭЛСҮХ САЙД АА- Ажил авангуутаа амьгүй, сураггүй хувьцааны ногдол ашиг амлан шоудаж, шоугаа бодит болгохоор улайрч иргэн бүрийг данс нээлгэ хэмээн хуурч 2 сая иргэнээс 5000 төгрөг татан 10 тэрбум төгрөг босгон попорсон “Эрдэнэс Таван толгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг тарьсан балагаа цэвэрлэхээр зарим сайт болон бас бус жиргээчдэд таван цаас тарааж буй юм байх. Амьгүй, байхгүй хувьцааг амалчихсан, тэрдундаа 2018 оны есдүгээр сарын 15-ны өдөр хэвлэлийн бага хурал хийлгэхдээ “Он гарахаас өмнө IPO хийж амжихгүй байлаа ч иргэдэд ногдол ашиг тарааж эхэлнэ. Таван толгойн ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх, хөтөлбөрүүдийг эхлүүлэх, олон улсын…

Read More

СУИС-иас эрхлэн гаргасан шинэ ном нээх ёслолд эрхэм та бүхнийг морилон саатахыг урьж байна. Нээлтийн ёслол 2019 оны 2 дугаар сарын 18-ны 14:00 цагт СУИС-ийн “Оюутан” театрт болно. Монголын соёл, урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулах олон бүтээлүүдийн нээлт нэгэн дор болох гэж буйгаараа онцлог бөгөөд та бүхэндээ нээлтээ хийх гэж ном, зохиолуудын дэлгэрэнгүй танилцуулгыг хүргэе. СОЁЛ УРЛАГИЙН ТАЙЛБАР ТОЛЬ III “МУЗЕЙ” Төслийг захиалагч: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам Төслийг санхүүжүүлэгч: Шинжлэх ухаан технологийн сан, Төрийн банк Төслийг гүйцэтгэгч: Соёл урлагийн их сургууль, Соёл урлаг судлалын хүрээлэн Ерөнхий редактор: Э.Сонинтогос (Ph.D), Проф Төслийн удирдагч: Д.Даваасүрэн (Ph.D), Дэд Проф Төслийн зөвлөх: Д.Цэдмаа Хэл найруулгын редактор: Д.Даваасүрэн, Э.Сонинтогос,…

Read More

Ерөнхий сайд асан С.Баяр Оюу толгойн гэрээнээс хувьдаа завшсан асуудлаар шоронд хоригдохдоо ерөнхийлөгч асан Н.Энхбаяраас тэс ондоо “тэмцэл” өрнүүлж байв. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хориод хоног хуурай өлсгөлөн зарлаж, турж эцэн туйлдаа хүрч эцэст нь ар сүвээрээ өөх шахуулахдаа тултал тэмцсэн бол харин ерөнхий сайд асан С.Баяр АТГ-ын даргын албан өрөөнд долоон цагийн турш хоол цай зөөлгөн идэж ууж тэмцсэн юм даг. Чухам эндээс л МАНАН-гийн бүлэглэл өөрийнхөө гол гишүүдэд хэрхэн яаж үйлчилдэг болох нь олон нийтэд тодорхой болсон гэж болно. С.Баярцогттой холбоотой хэргийн шинэ сэжүүр илэрсэнтэй уялдан С.Баярын Оюу толгойгоос хувьдаа завшсан хэрэг тод томруун болсон С.Баярыг Монгол улсын хилээр…

Read More

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2019 оны 02 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 15-20 хэм хүйтэн, Хэрлэн, Халх, Улз голын хөндийгөөр 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн байна. УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй.…

Read More