Author: Business Insider
Бүү эмзэглээрэй. 12, 13 настай охид бэлгийн харьцаанд орж, үр хөндүүлж байна. Дэгж дэрвэх насандаа хүчирхийллийн золиос болсон нь ч цөөнгүй. Сэтгэл зүрх, эд эрхтнээ эрэмдэглүүлсэн охид хазгай гишгэсний улмаас бэлгийн замын халдварт өвчин тээгч, бас түгээгч болж хувирсны бурууг энэ “араатан” нийгмээс хайх гээд оролдъё. “Одоогийн охид ээж шигээ хоол хийж сураагүй байж аав шигээ архи даахыг нь яана” хэмээн тэднийг олноороо чичлэхээс биш яагаад ийм байдалд хүрснийг, буруутай этгээдийг нь олж тогтоохыг хэн ч хүсэхгүй байна. 2011 онд 12 настай таван охин үр хөндүүлж байгаад нэг нь хүүхэдтэйгээ эндсэн тухай цочирдом мэдээг нийгэм даяар шуугиад л өнгөрсөн. Тухайн…
ХОВД АЙМАГ САН ДИЭГО ХОТ ХАМТРАН АЖИЛЛАНА МОНГОЛ УЛСЫН ХОВД АЙМАГ БОЛОН АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН КАЛИФОРНИ МУЖИЙН САН ДИЭГО ХОТЫН БОРРЕГО СПРИНГС ХОТ ХООРОНД ТҮНШЛЭЛИЙН ХАРИЛЦАА ТОГТООХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 32 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ховд аймаг болон Америкийн Нэгдсэн Улсын Калифорни мужийн Боррего Спрингс хот хооронд түншлэлийн харилцаа тогтоох Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Боррего Спрингс хотноо зохион байгуулагдав. Санамж бичигт Ховд аймгийн Засаг дарга бөгөөд Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав, Сан…
Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдсноосоо хойш Н.Баяртсайхан үүрэгт ажилдаа маш хариуцлагагүй, итгэл үнэмшил муутай, сул дорой хандсанаас улбаалаад өнөөдөр Монгол Улсын санхүүгийн байдал урьд хожид үзэгдээгүй доройтолд өртөж, инфляци гаарч, төгрөгийн ханш сулран сулран нийгэмд ажилгүйдэл, эдийн засагт алдагдал нүүрлээд байгаа билээ. Тийм учраас Н.Баяртсайханыг Монголбанкны ерөнхийлөгчийн албан тушаалаас чөлөөлөх нь улс орны эн тэргүүний чухал зорилтуудын нэг болон дэвшиж байгаа юм. Түүнийг чөлөөлөхөд хангалттай гэсэн таван үндэслэлийг мэргэжилтнүүд дурдаж байна. 1.Н.Баяртсайханыг 2016 оны долдугаар сарын 20-ны өдөр Монголбанкны ерөнхийлөгчийн албыг хүлээж авах үед нь ам.долларын ханш 2043 төгрөг байлаа. Өнөөдөр төгрөгийн ханш 2626 төгрөг болж, даруй 600 төгрөгөөр өсчихөөд байна. Монголбанкны…
Канадын Скарборо хотын нэгэн эмэгтэй 60 жилийн турш жил бүр тасралтгүй Валентины баярын өдөр ил захидал хүлээн авчээ. Гайхахаар зүйл биш ч хэнээс захидал ирж байгааг тэр мэдэхгүй байв. Анхны ил захидал 1928 онд ирэхэд Мэрил Дансмор дөнгөж 16 нас хүрээд байлаа. Мэрил 1988 онд нас бартлаа ил захидал авсаар байсан бөгөөд амьсгал хураатлаа энэхүү нууцлаг залуу хэн болохыг мэдээгүй юм. Бүтэн 60 жилийн турш нэг ч удаа алгасалгүй ирэхдээ ил захидлын илгээсэн хаяг Хонконг, Тунис, Австрали, Хавай, Хаити болон солигдож байв. Нэг ангийн хүүхэд нь далайчин болсон юм биш биз? Ангиас маань надад сайн хөвгүүн хэн байлаа? Анхны ил…
Ерөнхийлөгч Х.Баттулга он солигдсоны дараахан экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг шалгуулахаар прокурорт 178 хуудас материалыг гардуулсан. Тэгвэл уржигдар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хариуг нь барьж, цахим сүлжээгээр гэнэтийн мэдэгдэл хийлээ. Үүний дараахан Х.Баттулгатай холбоотой 79 үг хэлсэн гэх хоржоон цахим ертөнцөд тархсан юм. Ингэхдээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөгийн Ерөнхийлөгчийг архаг хулгайч хэмээн хэдэнтээ тодотгохдоо “Х.Баттулга хулгайчийн араншингаа гаргаж байна. Өөрийнхөө бүх хулгайг надад тохох гэж байна. Өөрөө хулгай хийчихээд хамтрагч татдаг аргатай хүн. Х.Баттулгад хүний нөөц байхгүй. Х.Баттулгад хулгайчийн нөөц л байгаа. Ийм учраас хүн томилох гэхээр хулгайч нар л олддог юм” гэсэн. Экс Ерөнхийлөгчийн энэхүү мэдэгдлээс нэг зүйлийг анзаарч болно. Хэрэв энгийн…
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна. 2019 оны 02 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи их төлөв баруун хойноос секундэд 4-9 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Их нууруудын хотгор, Орхон-Туулын бэлчир, Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 хэм, Алтайн өвөр говиор 4-9 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн байна. УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр.…
Өнөөдөр аргын тооллын 2019 оны хоёрдугаар сарын 15. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын тэргүүн улаан бар сарын шинийн 10. Сугар гараг. Гөрөөсөн толгой одтой, есөн улаан мэнгэтэй, харагчин хонь өдөр. Барилдлага: Үл тохирохШүтэн барилдлага: Өтлөх үхэхүйСуудал: Огторгуй Өдрийн наран 7 цаг 57 минутад мандан, 18 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал…
Манай УИХ-ын гишүүд “Хүчин” гэх тодотголтой гэмт хэрэгт орооцолдох нь элбэг болсон. УИХ-ын гишүүн Д.Гантулгын бандаашны хэргийн араас Д.Муратын чармай нүцгэн зураг сошиал орчинд дэлгэгдэж олон нийтийг гайхшруулсан юм. Ийнхүү зүй буй хэрэгт орооцолдсон тэд их хурлын зөөлөн суудлаасаа буухгүй гэж нилээдгүй тэмцэж өөрсдийгөө буруугүй хэмээн мэдүүлсээр байсан билээ. Гэтэл энэ бүх асуудлууд намжиж дуусаагүй байтал “УИХ-ын бас нэгэн гишүүн ХҮЧИНГИЙН гэмт хэрэгт холбогдлоо” гэх гарчигтай мэдээлэл цахим орчинд тархсан байна. Уг нийтлэлд Ховд аймгаас гаралтай УИХ гишүүн “П” нь сар шинийн өмнө тус аймагт ажлаар явж байх үедээ нэгэн охинд хүч хэрэглэж бэлгийн дур хүслээ зүй бусаар хангасан тухай мэдээлжээ. Харин уг…
2019 оны 1 сарын 29-нд УИХ-ын чуулганы хуралдаанаар Улсын Их Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал, энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, санал хураалтад 65 гишүүн оролцож, 43 гишүүн буюу 66.2 хувийн саналаар УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулсан билээ. Тэгвэл энэ бүхэн нь МАН-ын өнөөгийн удирдлагад хангалтгүй санагдсан бололтой түүний охин Э.Хуланг Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дэд даргын үүрэгт ажлаас нь халжээ. Мөн цаашилбал түүний МАН дахь сонгуульт ажлуудаас нь ч чөлөөлөх гэж буй аж. Өөрөөр хэлбэл М.Энхболдын охинг намаасаа шахаж гаргах нь зөв гэж МАН-ын өнөөгийн удирдлага үзсэн бололтой.
Амьдрах долоон тэрбум хүнээс өөрийн хайртай хүнээ олсны баяр өнөөдөр тохиож байна. Валентиний баярыг барууны оронд өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн бөгөөд манайхны хувьд сүүлийн таван жилд ач холбогдол өгөх болсон нь ажиглагджээ. Энэ баярыг ихэвчлэн залуус тэмдэглэх болсон нь хүчтэй давалгаа үсгэж буй гэнэ. Ингээд бид та бүхэнд Гэгээн хайрын баярын тухай сонирхолтой баримтуудыг үнэн, худалтай нь хүргэж байна. Валентины баярын тухай 9 үнэн. 1. Валентины баяраар зөвхөн Улаанбаатар хотод л гэхэд 3,8 тонн шоколад худалдаалагддаг нь үнэн. Үүний…