Author: Business Insider

KFC-гийн “Зайсан дахь“ салбараас “Найзууд“ багц худалдан авч идсэн 37 иргэн хордлогонд орж ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа тухай мэдээлэл цацагдаад байгаа билээ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр НМХГ-аас тус хэрэгтэй холбоотой мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж буй нь 37 хүн гэх ч тус мэдээлэл тарсны дараа олон иргэд өөрсдийн цахим орчинд KFC худалдан авч идээд хордлого авч бөөлжиж гүйлгэсэн талаар бичсэн байлаа. Тэгвэл Драмын театрын жүжигчин Э.Тодгэрэл ч мөн адил хордлого авсан тухайгаа мэдээлжээ. Тэрээр KFC-ийг дахин худалдан авахгүй байхыг иргэдэд уриаллаа. Тэрээр: “Тэд одоо энэ шуугианыг намжаах дараачийн маркетингаа хийж байгаа. Тун удахгүй өнгөөр хуурч дуудсан, өөр төрлийн бүтээгдэхүүн гаргаж,…

Read More

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Улаанбаатар хотын 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг Удирдан зохион байгуулах хорооны үйл ажиллагааны мэдээллийг сонслоо. Мэдээлэл танилцуулгыг нийслэлийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Ш.Анхмаа Тэргүүлэгчдэд танилцуулав. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн нэршлийг таван удаа сольж, ойг зургаан удаа тэмдэглэн өнгөрүүлж байжээ. Түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэхдээ хотын цагтай болсон, нийслэлийн тохижилтыг сайжруулах, түүнд хувь нэмэр оруулсан байгууллагуудыг урамшуулах, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж, Ширээ цагаан нуурт гэрэлт хөшөө босгох, явган зорчигчийн нүхэн гарц хийх, соёл амралтын цэцэрлэгт хүрээлэн байгуулах, хөшөө дурсгалын цогцолбор орчмыг тохижуулах зэрэг арга хэмжээ зохион байгуулж байжээ. Тухай…

Read More

KFC-гийн “Зайсан дахь” салбараас “Найзууд” багц худалдан авч идсэн 37 иргэн хордлогонд орж ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа тухай мэдээлэл цацагдаад байгаа. Өнөөдөр НМХГ-аас тус хэрэгтэй холбоотой мэдээллийг сэтгүүлчдэд өглөө. – Тус салбарт ажилдаг 28 ажилтан болон бусад шаардлагатай зүйлсд эрүүл мэндийн үзлэг оношлогоо хийгдэж байна. Хордлого авсан бүх хүмүүс “Зайсан” дахь KFC салбараас найзууд багч худалдан авч 2-3 хоногийн дотор хордсон гэсэн шинж тэмдэг илэрсэн байдаг. Шинжилгээний хариу хараахан гараагүй байна. – Шинжилгээний хариуг хурдавчилж гаргана гэсэн ойлголт байдаггүй. Хамгийн багадаа 72 цаг шаардагддаг. Шинжилгээний хариу энэ сарын 19-нд 20:00 цагийн үед гарна. – Бүх өвчтөнгүүдийн мэдүүлгээр зайсангийн салбараас KFC идсэн хүмүүс хордлогонд…

Read More

Өнөөдөр Инчеон-Улаанбаатар (ОМ302) чиглэлд хөөрөх гэж байсан EI-FGN бүртгэлийн дугаартай В767-300 агаарын хөлөгт тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй гэсэн мэдээлэл Нисэх буудлын Аюулгүй байдлын албанд ирсэн байна. Уг мэдээллийн улмаас Солонгос улсын Инчеон буудалд тус улсын Онцгой байдлын удирдлагын газраас уг онгоцонд шалгалт хийж байгаа аж. Иймийн учир МИАТ компанийн онгоцны нислэгийн хуваарьт саатал гарсан тул тус компаний зүгээс хүлцэл өчижнөхцөл байдлын талаар тухай бүрд нь мэдээлэх болно гэжээ.

Read More

Бүү эмзэглээрэй. 12, 13 настай охид бэлгийн харьцаанд орж, үр хөндүүлж байна. Дэгж дэрвэх насандаа хүчирхийллийн золиос болсон нь ч цөөнгүй. Сэтгэл зүрх, эд эрхтнээ эрэмдэглүүлсэн охид хазгай гишгэсний улмаас бэлгийн замын халдварт өвчин тээгч, бас түгээгч болж хувирсны бурууг энэ “араатан” нийгмээс хайх гээд оролдъё. “Одоогийн охид ээж шигээ хоол хийж сураагүй байж аав шигээ архи даахыг нь яана” хэмээн тэднийг олноороо чичлэхээс биш яагаад ийм байдалд хүрснийг, буруутай этгээдийг нь олж тогтоохыг хэн ч хүсэхгүй байна. 2011 онд 12 настай таван охин үр хөндүүлж байгаад нэг нь хүүхэдтэйгээ эндсэн тухай цочирдом мэдээг нийгэм даяар шуугиад л өнгөрсөн. Тухайн…

Read More

ХОВД АЙМАГ САН ДИЭГО ХОТ ХАМТРАН АЖИЛЛАНА МОНГОЛ УЛСЫН ХОВД АЙМАГ БОЛОН АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН КАЛИФОРНИ МУЖИЙН САН ДИЭГО ХОТЫН БОРРЕГО СПРИНГС ХОТ ХООРОНД ТҮНШЛЭЛИЙН ХАРИЛЦАА ТОГТООХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 32 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ховд аймаг болон Америкийн Нэгдсэн Улсын Калифорни мужийн Боррего Спрингс хот хооронд түншлэлийн харилцаа тогтоох Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Боррего Спрингс хотноо зохион байгуулагдав. Санамж бичигт Ховд аймгийн Засаг дарга бөгөөд Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав, Сан…

Read More

Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдсноосоо хойш Н.Баяртсайхан үүрэгт ажилдаа маш хариуцлагагүй, итгэл үнэмшил муутай, сул дорой хандсанаас улбаалаад өнөөдөр Монгол Улсын санхүүгийн байдал урьд хожид үзэгдээгүй доройтолд өртөж, инфляци гаарч, төгрөгийн ханш сулран сулран нийгэмд ажилгүйдэл, эдийн засагт алдагдал нүүрлээд байгаа билээ. Тийм учраас Н.Баяртсайханыг Монголбанкны ерөнхийлөгчийн албан тушаалаас чөлөөлөх нь улс орны эн тэргүүний чухал зорилтуудын нэг болон дэвшиж байгаа юм. Түүнийг чөлөөлөхөд хангалттай гэсэн таван үндэслэлийг мэргэжилтнүүд дурдаж байна. 1.Н.Баяртсайханыг 2016 оны долдугаар сарын 20-ны өдөр Монголбанкны ерөнхийлөгчийн албыг хүлээж авах үед нь ам.долларын ханш 2043 төгрөг байлаа. Өнөөдөр төгрөгийн ханш 2626 төгрөг болж, даруй 600 төгрөгөөр өсчихөөд байна. Монголбанкны…

Read More

Канадын Скарборо хотын нэгэн эмэгтэй 60 жилийн турш жил бүр тасралтгүй Валентины баярын өдөр ил захидал хүлээн авчээ. Гайхахаар зүйл биш ч хэнээс захидал ирж байгааг тэр мэдэхгүй байв. Анхны ил захидал 1928 онд ирэхэд Мэрил Дансмор дөнгөж 16 нас хүрээд байлаа. Мэрил 1988 онд нас бартлаа ил захидал авсаар байсан бөгөөд амьсгал хураатлаа энэхүү нууцлаг залуу хэн болохыг мэдээгүй юм. Бүтэн 60 жилийн турш нэг ч удаа алгасалгүй ирэхдээ ил захидлын илгээсэн хаяг Хонконг, Тунис, Австрали, Хавай, Хаити болон солигдож байв. Нэг ангийн хүүхэд нь далайчин болсон юм биш биз? Ангиас маань надад сайн хөвгүүн хэн байлаа? Анхны ил…

Read More

Ерөнхийлөгч Х.Баттулга он солигдсоны дараахан экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг шалгуулахаар прокурорт 178 хуудас материалыг гардуулсан. Тэгвэл уржигдар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хариуг нь барьж, цахим сүлжээгээр гэнэтийн мэдэгдэл хийлээ. Үүний дараахан Х.Баттулгатай холбоотой 79 үг хэлсэн гэх хоржоон цахим ертөнцөд тархсан юм. Ингэхдээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөгийн Ерөнхийлөгчийг архаг хулгайч хэмээн хэдэнтээ тодотгохдоо “Х.Баттулга хулгайчийн араншингаа гаргаж байна. Өөрийнхөө бүх хулгайг надад тохох гэж байна. Өөрөө хулгай хийчихээд хамтрагч татдаг аргатай хүн. Х.Баттулгад хүний нөөц байхгүй. Х.Баттулгад хулгайчийн нөөц л байгаа. Ийм учраас хүн томилох гэхээр хулгайч нар л олддог юм” гэсэн. Экс Ерөнхийлөгчийн энэхүү мэдэгдлээс нэг зүйлийг анзаарч болно. Хэрэв энгийн…

Read More

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна. 2019 оны 02 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи их төлөв баруун хойноос секундэд 4-9 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Их нууруудын хотгор, Орхон-Туулын бэлчир, Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 хэм, Алтайн өвөр говиор 4-9 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн байна. УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр.…

Read More