Author: Business Insider

СНийгмийн цочмог хямралын үед байн байн хөөрдөг этгээд гажуу сэтгэмжийн хуян хөөрөөд сэтгэл баахан таагүй байв. Тиймээс дотоод нээлхийгээ нээж, гадна орчноо харах гэж оролдлоо. Хамгийн наад захад мөнөөх дуулиант 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг явдал сүүтэгнэн сүүтэгнэсээр бүр тодрон харагддаг юм байна. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв хэсэгт, гал утаа манарч хуягт танк хүржигнэж, буун дуу тас няс хийж, шархтай хүн ёолж цус, нулимс урсаж, өш хонзон буцалж асан гаслант өдөр байсан нь тодорлоо. Тэр бол аймшигт нэг мянга есөн зуун гучин долоо, гучин найм, гучин есөн оны улс төрийн их хэлмэгдүүлэлтээс дапан жилийн дараа гадаадын удирдлагын дэмжлэгээр…

Read More

Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргалаас ойрын үеийн цаг агаарын төлөв байдлын талаар зарим зүйлийг тодрууллаа. -Сар шинийн өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрсэн. Энэ хүйтрэл үргэлжлэхээр байна уу? – Өнгөрсөн сар харьцангуй дулаан байсан болохоор өвөл хүйтрээгүйгээрээ Сар шинийн өдрүүдэд жиндүү байлаа. Дээр нь салхи ихтэй байснаас үүдэн хүнд мэдрэгдэх температур нь нэлээн хүйтэн байдаг болохоор хүмүүст илүү их мэдрэгдэж байгаа юм. Тэрнээс хоёр сарын эхний долоо хоногийн хүйтрэлт ерөнхийдөө байдаг л хүйтрэлт. Өнгөрсөн жилийн эхний арван хоног хүйтэн байсан. Тухайн үед хүйтэн газруудаараа шөнөдөө -46, -47, -48 градус хүрч байсан. Үүнтэй адил энэ жил ч…

Read More

Өнөөдөр хаврын тэргүүн сарын шинийн 8-ны билэгт сайн өдөр тохиож байна. Шинийн 8 бол тамын хаалга хаалттай ганц өдөр бөгөөд Дарь Эх, Манал бурханы буулттай өдөр /яг энэ өдөр эдгээр бурхад замбутивд заларч байдаг/.Тиймээс энэ өдөр хийсэн аливаа нэгэн үйл, буян, нүгэл асар их арвижиж байдаг тул ямар үйл хийхээ та өөрөө сонгох юм.Монголчууд хаврын эхэн сарын шинийн 15 хуртэл буян номд шамдаж, заслаа хийлгэхийг эрхэмлэдгээс шинийн 8, 15-ныг онцгойлон үздэг. Энэ өдөр үйлдсэн буян түм живаагаар үрждэг гэдэг билээ.

Read More

Цахим баримтын системд нэр, дансаа зөрүүлэн бичсэн 15964 иргэний НӨАТ-ын буцаан олголт Монголбанкнаас буцаагджээ. Эдгээр иргэд нэр, дансныхаа зөрүүг арилгаж, хувийн мэдээллээ дахин засварлаж баталгаажуулах шаардлагатай юм байна. Иргэд хэрэглэгчийн хувийн мэдээллээ засварлан баталгаажуулснаар НӨАТ-ын буцаан олголтыг нь шилжүүлэх боломжтой болох бөгөөд 2019 оны нэгдүгээр улиралд багтаан иргэдийн дансанд орно хэмээн Татварын ерөнхий газраас мэдээллээ. Харин нэр бүхий банкуудаар дамжуулан урьдчилан зээл авсан хүмүүсийн мэдээллийг шалгаж байгаа юм байна.

Read More

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 31-36 градус, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 27-32 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгороор…

Read More

Аргын тооллын 2 сарын 13, Буд гараг. Билгийн тооллын 8, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, цагаагчин могой өдөр. Өдрийн наран 8 цаг 00 минутад мандан, 18 цаг 10 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь,…

Read More

Монгол Улсын хүнсний тэргүүлэх үйлдвэр, Дархан хотын хүнсний ууган үйлдвэр гэгддэг “Дархан хүнс” ХК-ийн талаар ноцтой мэдээллийг нэгэн иргэн цахим хуудсандаа нийтэлжээ. Тодруулбал, Тус компани хэрэглэгчдэд хүргэдэг бүтээгдэхүүнүүдээ эрүүл ахуйн стандартын шаардлага хангаагүй газар, бохир гар, гадуур хувцастай жолооч, ажилтнууд нь өөрсдөө хийдэг бөгөөд мэргэжлийн ажилтнууд нь ямар ч зориулалтын малгай, тусгай бээлий хэрэглэдэггүй, бие засчихаад гараа угаалгүйгээр гурилан бүтээгдэхүүнд шууд хүрч ажилладаг гэх мэт маш ноцтой мэдээллүүдийг бичжээ. Цахим хуудсанд байршуулсан мэдээлэл бүрэн эхээрээ

Read More

Энэ сарын 8-ны өдөр Хан-Уул дүүргийн 15-р хороонд чоно явж байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсний дагуу цагдаагийн бие бүрэлдхүүн уг чоныг барьж ууланд тавихаар болсон тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээллээд байсан юм. Тэгвэл уг чоныг Нийслэлийн байгаль орчны газарт хүлээлгэн өгсөн бөгөөд МУИС-ын Биологийн тэнхим чонотой төстэй хэдий ч нохой гэдгийг хэлжээ. Уг нохой 9 дүгээр сард алга болсон нохой бөгөөд өнөөдөр эзэн нь нохойгоо таньж хүлээн авсан байна.

Read More

Дэлхийн шилдгүүд оролцож буй “The world’s best” шоу нэвтрүүлгийн хоёрдугаар шатны шалгаруулалтанд О.Энх-Эрдэнэ шалгарч үлдлээ. Түүнчлэн сошиал сүлжээнд төдийгүй хоолойн ур чадвараараа алдаршаад байгаа казакстаны дуучин Димаш мөн хоёрдугаар шатанд шалгарч үлджээ. Сонирхуулахад уг нэвтрүүлгийн шүүгчид дунд дэлхийд алдартай UFC тулаанч, загвар өмсөгч, жүжигчин, дуучин, балетчин зэрэг урлаг, спортын салбарын төлөөллүүд шилгүүдийг шалгаруулах гэж байна. “Дэлхийн шилдгийн шилдэг” шоу нэвтрүүлгийн шилдэг авьяастан нэг сая ам.долларын эзэн болох аж. Одоогийн байдлаар хоёрдугаар шатанд 13 оролцогчид шалгарч үлдээд байна: Kukkiwon – 99 онооTNT Boys – 99 онооDimash Kudaibergen – 98Enkh Erdene- 97Dundu – 97Naturally 7 – 95Justin Flom – 95Duo Suining –…

Read More

1. Зүүдэнд ирсэн танил аялгуу «Yesterday» «Yesterday» дууны аяыг Paul McCartney нэг шөнийн зүүдэндээ л биччихсэн гэхэд үнэмшмээргүй байгаа биз. Үнэндээ тэр өөрөө ч гэсэн эхэндээ итгээгүй. Учир нь зүүдэнд ирсэн тэрхүү аялгуу нь урьд өмнө, хаа нэгтээ сонсож байсан «танил» аялгуу мэт санагджээ. Гэвч хэчнээн хичээгээд ч өөрөөс нь өөр хэн зохиосныг нь хэрхэвч олж чадаагүй хөг аялгуундаа тэрбээр John Lennon – той хамтран шүлэг тэрлэснээр энэхүү дуу бүтсэн түүхтэй. 2. Эзэндээ «Нобелийн шагнал» авчирсан зүүд Германы физиологич Otto Loewi (1873 – 1961) – ийг 1936 онд анагаах ухааны салбарт «Нобелийн шагнал» хүртэхэд нөлөөлсөн нээлт нь түүний зүүдэнд иржээ.…

Read More