Author: Business Insider
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, төр, нийгмийн зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч Бавуугийн Лхагвасүрэнг өнөөдөр /2019.02.11/ сүүлчийн замд нь үдэж байна. Улсын драмын эрдмийн театрт болсон салах ёслолд төр, нийгмийн зүтгэлтнүүд, урлаг соёлынхон, зохиолч, яруу найрагч нөхөд нь, уншигч, сонсогч, үзэгчдийн төлөөлөл хүрэлцэн иржээ. УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ, Засгийн газрын гишүүд их найрагчтай салах ёс хийж, гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийллээ. Талийгаачийг төрсөн нутаг Төв аймгийн Баян-Өнжүүл суманд нь нутаглуулах юм.
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар жиндүү хүйтэн хэвээр байна. 2019 оны 02 дугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 хэм, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчим, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 хэм, Эхийн голын Баянбүрд…
Өнөөдөр аргын тооллын 2019 оны хоёрдугаар сарын 11. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын тэргүүн улаан бар сарын шинийн 6. Сумъяа гараг. Шийдэм одтой, дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин туулай өдөр. Барилдлага: Үл зохилдох Шүтэн барилдлага: Хурьцахуй Суудал: Хий Өдрийн наран 8 цаг 03 минутад мандан, 18 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана,…
Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Пунцагийн Бадарчид Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар “Төрийн соёрхол” хүртээхээр болсон. Түүний шагналыг битүүний өдөр гардуулан өгнө гэж байсны дагуу өнөөдөр их зохиолч маань Монгол улсын төрийн шагналыг хүртлээ. Нэрт яруу найрагч П.Бадарч 1960-аад оноос шүлэг бичиж эхэлсэн. Олны дунд алдаршсан “Есөн эрдэнийн орон” найраглалаараа л төрийн хишиг хүртэхээр байсан гэж яригддаг. Түүний 1981 онд бичсэн “Эх орны хилээс эх орондоо хэлэх үг”, “Байтагийн чулуу” ,“Хилийн тэнгэр цэлмэг байгаасай”, “Цэрэг эх орны дуулал” дууны шүлгүүдэд Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал, 1988 онд “Есөн эрдэнийн орон” найраглалд Д.Нацагдоржийн шагнал, 1999 онд Соёлын гавьяат зүтгэлтэн, 2005 онд Ардын уран…
Энэ жилийн шинийн нэгэн харагчин тахиа өдөр, мягмар гаригт тохиож байна. Нар өглөө 08.12 минутад мандана. Энэ өглөө нар мандахаас өмнө босч, дээл хувцасаа янзалж, мөрөө гаргавал тэр жилдээ аз хийморьтой байдаг гэж монгол түмэн билэгддэг. Гэр бүлийн гишүүдээс 13-ны жил нь ороогүй багачуул заавал зүг мөрөө гаргах шаардлагагүй. Мөн настан, хэвтрийн хүмүүсийн өмнөөс садан төрөл нь өөрийн мөрийг гаргах ялдамдаа нэр ус, жилийг нь сэтгэлдээ шивнэж даган баясаж буйгаа илэрхийлдэг. Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, академич, зурхайч Л.Тэрбишийн гахай жилд гаргах зүг мөрийн зурхайг хүргэж байна. Төрсөн огноо, жилийн суудлыг хүснэгтээр харуулсан болно.Хэрэв та төмөр, мод суудалд суусан бол хүснэгтэд…
Сар гарахгүй битүү харанхуй байдаг учир оны отгон шөнийг “Битүүн“ хэмээн нэрийддэг. Эл өдөр бүх зүйлс бүтэн, битүү байх учиртай. Энэ нь улирч буй ондоо тэгш дүүрэн байсан бөгөөд ирэх онд ч элбэг хангалуун байх болтугай хэмээсэн бэлгэдэл билээ. өвлийн адаг сарын сүүлийн өдөр буюу битүүний өдрөөс өмнө монголчууд хуучин оны өр шир, өглөг авлагаа дуусган, дутуу зүйлсээ гүйцээдэг уламжлалтай. Ингэснээр хийморь лундаа нь сэргэдэг хэмээн үздэг байна..Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг. Идээ будаагаа засаж, хаалганыхаа баруун тотгоны дээр цагаан чулуу, цэвэр тунгалаг цас мөс тавьж сайн зүгийн эзэд сахиус орохын үүдийг нээхийн хамт, зүүн тотгоны дээр өргөс…
Сар шинийн баяраар буюу 2019 оны хоёрдугаар сарын 5, 6, 7-ны өдрүүдэд ОХУ, БНХАУ-тай хиллэдэг авто замын хилийн зарим боомтууд ажиллахгүй. “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу хилийн боомтууд амарна. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно. Эх сурвалж: Хил хамгаалах ерөнхий газар
Урвуулагч хэмээх шороон “ГАХАЙ” жилийн сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллага өнөөдрөөс /2019.02.04/ эхлэн 11-ний өдрийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэнэ. Сар шинийн баярын үеэр олон хоног амрах тул замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийг түргэн шуурхай, аюулгүй зорчих нөхцөл, боломжийг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулалт хийж ажиллаж байгаа бөгөөд Тээврийн цагдаагийн албаны 530 алба хаагч, нэмэлтээр Хууль сахиулахын их сургуулийн 250 сонсогч, 32 олон нийтийн цагдаа нийслэл хотын хэмжээнд, улсын болон орон нутгийн чанартай авто замд орон нутгийн цагдаагийн байгууллагын…
Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас сар шинийн баярын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг баталжээ. Өөрөөр хэлбэл, худалдаа, үйлчилгээний газрууд доорх хуваарийн дагуу ажиллана. ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ Хүнсний дэлгүүр: 02 дугаар сарын 04–нд 09.00 –24.00 цагт ажиллаж, 02 дугаар сарын 05.06 -нд амарч, 02 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. “Номин холдинг” ХХК–ний салбар дэлгүүрүүд: 02 дугаар сарын 04-нд ердийн цагийн хувиараар, 02 дугаар сарын 05-нд бүх салбар амарна. 02 дугаар сарын 06-нд хүнсний бүх салбарууд 11:00-20:00 цаг хүртэл ажиллаж, бусад салбар амарна. 02 дугаар 07-ны өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. “Сансар” сүлжээний супермаркетууд: 02 дугаар сарын 04-ний…
Өнөөдөр аргын тооллын 2019 оны хоёрдугаар сарын 4. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн адаг хөхөгчин үхэр сарын 30. Сумъяа гараг. Билгийн тооллын битүүн. Булаагч одтой, хоёр хар мэнгэтэй, хар бич өдөр. Барилдлага: Идэр Шүтэн барилдлага: Сансар Суудал: Гал Өдрийн наран 8 цаг 13 минутад мандан, 17 цаг 56 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө…