Author: Business Insider
Өнөөдөр аргын тооллын 2019 оны хоёрдугаар сарын 19. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын тэргүүн улаан бар сарын шинийн 15. Ангараг гараг. Их морь одтой, таван шар мэнгэтэй, улаагчин гахай өдөр. Барилдлага: Арвидах Шүтэн барилдлага: ХүрэлцэхүйСуудал: Хий Өдрийн наран 7 цаг 51 минутад мандан, 18 цаг 20 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сүм дуганыг сэргээх, нялхасын хурим хийх, хийморийн…
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2019 оны хоёрдугаар сарын 18-наас хоёрдугаар сарын 25-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг та бүхэнд хүргэж байна. – Ихэнх хугацаанд цаг агаар тогтуун байна – Баруун аймгуудын нутгаар: Хоёрдугаар сарын 22-нд нутгийн хойд хэсгээр, 24-нд нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с. Агаарын температур Увс нуур, Идэр, Тэс, Завхан голын эхээр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 19-24 хэм, Их нууруудын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна. Төвийн аймгуудын нутгаар: Хоёрдугаар сарын 22-нд…
“100 айл“-ыг нүүлгэн шилжүүлэх ажлыг 2018-2020 онд хийхээр төлөвлөсөн. Үүнд нэгдүгээр үе шатанд Улсын бүртгэлийн ерөнхий газрын зарим чиг үүргийг дүүрэг, холбогдох цэгүүдэд шилжүүлэх, баруун болон хойд чиглэлд барилгын материалын худалдааны шинэ зах нээх ажлыг судлах, ил задгай хоол хүнс, барилгын материал болон бусад худалдааг зогсоох, стандартын шаардлага хангахгүй хоолны газар, ТҮЦ, дэлгүүрүүдийг хаах, чулуу, будаг, төмөр, цонхны болон бусад химийн хортой үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоох, Налайх руу нүүлгэн шилжүүлэх зэрэг ажил багтаж байгаа аж. Харин II үе шатанд явган болон автозамын нэвтрэх чадварыг сайжруулж, өргөтгөх, ерөнхий төлөвлөгөөний дагуу орчны тохижилт, гэрэлтүүлгийг сайжруулах, дахин төлөвлөлтийн дэд бүтцийг сайжруулж шинэчлэх төлөвлөгөө боловсруулах…
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, Баянзүрх дүүрэгт явуулах дүүргийн ИТХ-ын дахин сонгуулийн мэдээллийг сонсов. 2016 оноос эхлэлтэй, өдгөө хуулийн байгууллагаас маргааныг нь эцэслэн шийдсэн дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуулийг ирэх сард зохион байгуулах нь. Гурван шатны шүүхийн шийдвэрийн дагуу гуравдугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн ИТХ-ын 09, 19 дүгээр тойрогт нөхөн сонгууль явуулахаар болжээ. Тэргүүлэгчдийн зүгээс дахин сонгууль явуулахтай холбоотойгоор холбогдох газруудад хурлын тэмдэглэлээр үүрэг өгч ажиллахыг чиглэл болголоо. Энэ удаагийн хуралдаанаар хэлэлцэх бусад асуудлын хүрээнд өмнөх хуралдаанаас өгсөн үүргийн дагуу хоёр асуудал танилцуулсан юм. Тухайлбал, нийслэлд хэрэгжүүлж буй гадаадын хөрөнгө оруулалттай төслийн нэгжийн удирдах хорооны ирцийн талаарх мэдээллийг…
“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор ХБНГУ-ын CSU намын улстөрч Н.Солонгыг урьж ярилцлаа. Тэрбээр одоо CSU намын бүсийн Гадаад бодлого аюулгүй байдлын зөвлөлийн дүүргийн орлогч даргаар сонгогдон ажиллаж байгаа юм. ХБНГУ-ын Бавари муж 13 сая хүн амтай. CSU нам 1945 оны дэлхийн хоёрдугаар дайны дараа Үйлдвэрчний эвлэлийн хороо, Ажилчдын эрх ашгийг хамгаалах нийгэмлэг байж байгаад нам болон өргөжсөн байдаг. Түүнээс хойш холбооны Засгийн газрын эрхийг барилцаж, Германы хөгжилд хувь нэмрээ оруулж ирсэн. Энэ намаас Холбооны Засгийн газрын…
ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас “Гүзээгүй тѳрийн албан хаагч” хѳтѳлбѳрийн хүрээнд “Эрүүл мэнд-Эрхэм баян” өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр талууд хамтран ажиллах талаар санал солилцож “Тамхигүй орчин” аянд нэгдэх цаашлаад бусад төрийн байгууллагуудад үлгэрлэн, уриалах тал дээр санал нэгдсэн байна. Эмнэлгийн хамт олон хѳтѳлбѳрийн хүрээнд мөрдөн байцаах албанд 800 мянган төгрөгний өртөг бvхий “СУУРИН ДАPАЛТЫН АППАРАТ” суурилуулан бэлэглэж, албан хаагчдад эрүүл мэндийн үзлэг, оношлогоо хийж зөвлөгөө өгсөн байна.
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 20808 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 3245 нэгж буюу 15.5 хувиар өссөн, гэмт хэргийн шинжтэй 606 үйлдэл бүртгэгдсэн нь 6 нэгж буюу 0.9 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна” гэж танилцуулав. “Манай газарт энэ сарын 11-ний өдөр дуудлага ирж, 12-ний өдөр “Зайсан…
Хэдэн тэрбумаар үнэлэгдэх хохиролтой, улсаа худалдсан, улсад онц их хэмжээний хохирол учруулсан албан тушаалын том том хэргүүд хуулийн байгууллагын хаалгаар ороод мөрдөн шалгалт, прокурорын хяналт болон шүүхийн шатанд хэрэгсэхгүй болон замхарсан өчнөөн тохиолдол бий. Ер нь цагаан захнуудад холбогдох эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх, ял оноож эдлүүлэх сонирхол хуулийнханд байдаггүй юмуу даа гэсэн хардлага байдгийг нуухгүй юм. Яагаад гэвэл хэрэгт сэжиглэгдсэн сэжигтэн этгээдүүд ял завшуулах арга нь улам боловсронгуй болсон байгаа юм. Тухайлбал, 2015 онд УИХ-аар баталсан Эрүүгийн шинэ хуульд “Хэргийн мөрдөн шалтгалт эхэлсний дараа хөөн хэлэлцэх хугацааг зогсоох” заалтыг шинээр оруулсан байв. Хуулийн байгууллага хэдий хугацаанд шалгасан ч хамаагүй, эцсийн бүлэгт гэм буруутай нь…
НӨАТ-ын урамшууллын 2019 оны хоёрдугаар сарын сугалааны азтанууд өчигдөр орой тодорлоо. Тохиролд 2019 оны нэгдүгээр сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтуудыг хамруулав. Энэ хугацаанд нийт 36,129,645 баримт хэвлэгдсэнээс 23,905,820 баримт системд бүртгэгджээ. Энэ удаагийн тохирлоор:30 мянган төгрөгийн азтан 23,771100 мянган төгрөгийн азтан 2,4151.0 сая төгрөгийн азтан 2135.0 сая төгрөгийн азтан 2810.0 сая төгрөгийн азтан 1 тус тус тодорлоо. Харин 50 сая төгрөгийн супер азтан тодорсонгүй.
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2019 оны 02 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр голын хөндийгөөр 11-16 хэм хүйтэн, Дорнод-Монголын тал нутаг болон цас багатай энгэр газраар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна. УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр.…
