Author: Business Insider
Сүүлийн үед Монгол Улсын зарим фэйсбүүк хэрэглэгчид БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Дипломат ажилтан монгол хүнийг хүчирхийлсэн хэмээн нийгмийн сүлжээнд тараасан бичлэг болон тайлбартай холбогдуулан тус хэргийн холбогдогч нарын мэдүүлэг дээр үндэслэн шалгалт хийсний дүнд фэйсбүүк дээр тавигдсан агуулгаас өөр буюу Монгол ажилчдын хооронд үүссэн маргаан болох нь эцэслэн тогтоогдсон тул Солонгос дипломат ажилтан монгол иргэнд хүч хэрэглэсэн, бэлгийн дарамт үзүүлсэн зүйл огт үндэслэлгүй болохыг мэдэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор тус Элчин сайдын яамтай холбоотой зөвшөөрөлгүй бичлэгийг хийж, нийгмийн сүлжээнд тараасан зэрэгт хуулийн хариуцлага тооцохоор шалгаж байгаа тул гарсан үр дүнгээс хамааран холбогдох арга хэмжээг авах болно. Эх сурвалж: БНСУ-ын ЭСЯ
Шарагчин гахай жилийн сар шинийн баяр эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Бид нэг үеэ бодвол харьцангуй олон төрлийн брэнд үйлдвэрлэдэг болжээ. Тэр дундаа бусдаасаа ялгарч, тансаг зэрэглэлд багтах бараа бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж байна. Эдгээрээс энэ жилийн Цагаан сарын онцлох брэндүүдийг уншигч та бүхэнд сонирхуулъя. “ГОВЬ” Олон улсад хэдийнэ танигдсан “Говь” компани Цагаан сард зориулж монгол дээлний уламжлалт загварыг худалдаанд гаргасан байна. Мөн бүсгүйчүүдийн сонирхлыг татах гоёмсог шаалинууд, бүх сүлжмэл бүтээгдэхүүндээ онцгой урамшуулал, хямдрал зарлажээ. Ноолуур эдлэлийг эрхэмлэгч хүн бүр тэдний хувцасны чанарыг андахгүй. Тиймээс баярын сонголтонд “Говь”-ийн ноолууран бүтээгдэхүүнийг багтаах биз ээ. “ТАВАН НҮДЭН” “МИНПРО” компани монгол угсаатны өв, соёл, уламжлалыг…
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөөлөх асуудлыг хэлэлцлээ. Түүнийг албан тушалаас нь чөлөөлөх асуудлаар нууц санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 65 гишүүний 43 нь буюу 66.2 хувь нь түүнийг албан тушаалаас нь чөлөөлөхийг дэмжлээ. Ингэснээр УИХ-ын дарга М.Энхболд өнөөдрөөс сул гишүүн болж байна.
Өнөөдөр Төрийн байгууллалтын байнгын хороо хуралдаж М.Энхболдыг УИХ-ын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжих эсэхийг хэлэлцлээ. Улмаар санал хураасан юм. Тодруулбал, М.Энхболдыг УИХ-ын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон 17 гишүүний найм нь дэмжсэн бол мөн найм нь дэмжсэнгүй. Хүчингүй нэг санал байлаа. Ингэснээр М.Энхболдыг УИХ-ын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөх л тогтоолын төслийг дэмжигдээгүй юм.
“Номин талс” хамтлагийн дуучин А.Хаянхярваа их урлагаасаа хөндийрч төрийн албыг түшээд багагүй хугацаа өнгөрч байна. Тэрээр Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлт хариуцсан орлогч дарга хийдэг бөгөөд Авилгатай тэмцэх газраас хийсэн хөрөнгө орлогын мэдүүлгийн хянан шалгалтаар түүнтэй холбоотой хэд хэдэн зөрчлүүд илэрчээ. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлт хариуцсан орлогч дарга А.Хаянхярваа нь Өөрийн өмчлөлд бүртгэлтэй Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх үл хөдлөх эд хөрөнгийг түрээслүүлсэн нийт 36 сая төгрөгийн орлогоос 24 сая төгрөгийн орлогыг мэдүүлгийн “Хөрөнгийн орлого” хэсэгт мэдүүлээгүй.Өөрийн өмчлөлийн Lexus RX 350 маркийн автомашиныг худалдсан 15 сая төгрөгийн орлогыг мэдүүлгийн “Хөрөнгө борлуулсны орлого” хэсэгт мэдүүлээгүй.Төрийн банк дахь дансаар…
Өнөөдөр аргын тооллын 2019 оны нэгдүгээр сарын 29. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн адаг хөхөгчин үхэр сарын 24. Ангараг гараг. Хонгорцог одтой, найман цагаан мэнгэтэй, улаан бар өдөр. Барилдлага: Арвидах Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй Суудал: Төмөр Өдрийн наран 8 цаг 22 минутад мандан, 17 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах,…
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Төв аймгийн зүүн, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын хойд хэсгээр цасан шуурга шуурч, Өмнөговь, Дундговийн зүүн, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, говь талын нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2019 оны 01 дүгээр сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун…
Туркийн олон ангит “Ээж“ киноны Турна охины дүрийг бүтээж дэлхий нийтэд танигдсан бяцхан жүжигчин Бэрэн Гөкйылдыз “The Voice of Turkey“ шоунд оролцож үзэгчдийг гайхшруулжээ. Охин энэ жил 10 нас хүрч байгаа бөгөөд хорвоо дэлхийтэй танилцах энэ 10 н жилийн хугацаанд хэдийн дэлхийн нийтийн танил болоод амжсан билээ. Тэрээр 6 настайгаасаа жүжиглэж эхэлсэн бөгөөд ийнхүү чамгүй сайн дуучин гэдгээ тус шоугаар дамжуулан харуулаад авчээ. Ed Sheeran “Shape of you“ дууг дуулж эхэлхэд бүх шүүгчид эргэн харж охин дараагийн шатанд амжилттай тэнцсэн байна.
1281 оны 6 дугаар сарын 21-ний өглөө Японы Цюсима арлын загасчид далайн мандалд ер бусын зүйлийг үзээд цочин балмагджээ. Айх, гайхахаа ч ялгаж мэдэхгүй байлаа. Өглөөний манан шингэрэхэд туг хиураа сэрийлгэсэн үй олон хар хөлөг онгоц далайн үзэгдэх мандлыг бүхэлд нь дүүргэсэн байлаа. Далай чухам тэр хар усан онгоцуудаар давалгаалдаг болоо юу даа. Зүүд зэрэглээ юу? Ид шид үү? Япончуудын ихээхэн хэсэг нь түүнийг тэнгэрийн бошго, хилэгнэл гэж ойлгосон гэдэг. Цюсима арлын засагчид, эргийнхнийг алмайруулан ангайлгасан энэхүү хар усан онгоцууд бол Хубилай хааны илгээсэн Японыг дайлах цэргийн хоёрдахь флот байжээ. Дэлхийн цэрэг дайны түүх бичлэгт монголчуудын оруулсан бас нэгэн шинэ…
Эрүүл саруул, ердөө 19хөн настай хүү цэргийн албанд ирчихээд амиа алдсан харамсалтай хэрэг гараад байгаа билээ. Анхны ч биш, өмнө нь ийм явдал удаа дараа болж байсныг уншигч та санаж байгаа байх. Харамсалтай нь хүүг амиа алдахад ордны сэтгүүлчид Батлан хамгаалахын сайдаас энэ тухай лавлахад “Хэрэвээ та нар үнэхээр алдаа олсон юм бол баримтыг нь гарга” хэмээн зандрангуй, тавлангуй хэлж байх юм. Дарга нараа, сайд нараа нийгэм өөрчлөгдсөн. Хүн үхэж байхад, амьдрал зогсож байхад, ёс суртахуун нуран унаж байхад юу ч болоогүй аятай лаглаан суудаг цаг үе дууссан. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хэрэвээ огцрохгүй үлдвэл ийм үйл явдал хаа нэгтээ…