Author: Business Insider

Хууль зүйн сайд асан, Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг АТГ-аас энэ сарын 7-8-нд шилжих шөнө баривчилсан юм. Улмаар хоёр хоногийн дараа шүүхээс 30 хоног хорих шийдвэрийг гаргасан. Түүнийг хорьсон нь “Алтан Дорнод Монгол”-ын захирал Т.Ганболдын хоёр удаа телевизээр “Дорлигжавт авлига өгсөн” гэж ярьсантай холбоотой аж. Гэхдээ Д.Дорлигжав хоригдохоосоо хоёр долоо хоногийн өмнө телевизээр ярилцлага өгч тэр талаар тайлбар өгсөн байдаг. Тэрээр “Дөрвөн сая ам.долларын түүх ингэж эхэлдэг юм. “Алтан Дорнод Монгол” компанийн Ерөнхий захирал Паушок гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг төлөхгүй, би гадны хөрөнгө оруулагч гэсэн маргааныг Олон улсын Арбитрын шүүх дээр үүсгэдэг юм. Арбитрын шүүхээс “Алтан Дорнод Монгол” компани…

Read More

Өнгөрсөн намар цэрэгт татагдсан 19 настай Б.Алтантулга Дорноговь аймгийн Зүүнбаян дахь хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай 336 дугаар ангид хувиарлагдсан ч 2019.01.22-ны өдөр нас барсан хэрэг гарсан талаар бид мэдээлж байсан. Нийгмийн анхаарлыг татсан энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байгаа юм. Тиймээс талийгаачийн үхлийн тухай мэдээ мэдээллийг хэвлэл мэдээллийнхэнд өгөхгүй байхыг ар гэрийнхнээс нь хуулийн байгууллагаас хүссэн гэдгийг эх сурвалж хэлж байна. Талийгаачийг өнөөдөр хөдөөлүүлж байна. Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.

Read More

Нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч нар иргэдийг цахим картаар зорчиж байгаа эсэхэд хяналт тавилаа. Энэхүү шалгалтаар цахим картаар зорчих хөлсөө төлөөгүй иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 14.6.1 заалтын дагуу 10000 төгрөгөөр, зорчигчдод зорчих хөлс төлөх шаардлага тавиагүй, зорчигчдоос бэлэн мөнгө авсан жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.6.9 заалтын дагуу 25000 төгрөгөөр торгож, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд арга хэмжээ тооцон ажиллаж байна. Нэгдүгээр сарын 24-нөөс эхлэн зорчигчдын хөлс төлөлтийн байдалд хяналт, шалгалт хийлээ.Одоогийн байдлаар 6 чиглэлийн 79 тээврийн хэрэгсэл, 1067 зорчигч хамрагдсанаас бэлэн мөнгөөр зорчсон-4, зорчих хөлс төлөөгүй-22, хүүхдийн картаар зорчсон-4, ахмад настны картаар зорчсон-1, U money картын үлдэгдэл хүрэлцэхгүй-4, зэрэг…

Read More

Өнөөдөр аргын тооллын 2019 оны нэгдүгээр сарын 28. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн адаг хөхөгчин үхэр сарын 23. Сумъяа гараг. Салхины эх одтой, есөн улаан мэнгэтэй, хөхөгчин үхэр өдөр. Барилдлага: Үл зохилдох Шүтэн барилдлага: Сэрэхүй Суудал: Шороо Өдрийн наран 8 цаг 23 минутад мандан, 17 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар,…

Read More

“УБДС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Бямба-Очирын өмгөөлөгч Б.Нарангаас дараах асуултад тодруулга авлаа. Түүний тухай “500 сая төгрөгийн хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригджээ”, “Хувьдаа 87 орон сууцтай” гэх мэдээлэл сошиал сүлжээнд тарсан юм. Д.Бямба-Очирыг өнгөрсөн оны аравдугаар сард АТГ-аас баривчилсан бөгөөд нэг сарын хугацаанд цагдан хорьж, одоогоор батлан даалтанд гаргаж холбогдох хэргийг шалгаж байгаа юм. -“УБДС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Бямба-Очир 500 сая төгрөгийн хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү? -Д.Бямба-Очирыг өнгөрсөн оны аравдугаар сард АТГ-аас баривчилсан нь үнэн. Гэхдээ 500 саяын авлига авсан, үйлдэл дээрээ баригдсан энэ тэр бол…

Read More

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг нас барсан хэрэг уржигдар гарсан билээ. Хүүгийн үхлийг урьдчилсан байдлаар гадны нөлөөгүй хэмээн үзээд байгаа юм. Тэгвэл өнөөдөр талийгчийн хэргийг өмгөөлч буй Э.Билгүүн, Б.Өлзийцэрэн нар мэдээлэл хийлээ. – Хэргийн өмгөөлөгч Э.Билгүүн: Амиа алдсан хүү тангарагийн ёслолын үеэр “Дарамтлуулж хэцүү байгаа ” тухайгаа ээждээ хэлж, ирж аваачээ хэмээж байсан. Мөн ахтайгаа утсаар ярихдаа ч энэ талаар ярьсан байгаа юм. – Цэрэгт явахад дэглэлт, зодуур байдаг талаар нийгэм даяар мэддэг. – Өнгөрсөн онд яг энэ цэргийн ангид дэглэлт, зодуурын улмаас хөлийн хуруунуудаа алдсан хүүгийн хэрэг одоог хүртэл шийдэгдээгүй…

Read More

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр болж, сар шинийн баярын өдрүүдэд авах зарим арга хэмжээний талаар шийдвэр гаргалаа. Ингээд автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь сондгой буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн автомашиныг нэгдүгээр сарын 26, хоёрдугаар сарын 2-ны өдрүүдэд,тэгш буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг нэгдүгээр сарын 27, хоёрдугаар сарын 3-ны өдрүүдэд 10-20.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглохоор боллоо.Өөрөөр хэлбэл, энэ долоо хоног болон дараагийн болоо хоногийн бямба гарагт ТЭГШ, ням гарагт СОНДГОЙ тоогоор төгссөн улсын дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцох юм байна. Эдгээр өдрүүдэд өвлийн хязгаарлалтын бүс болон Сонгинохайрхан дүүргийн Саппорогийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд…

Read More

УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тогтоолын төслийг өнөөдөр Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар гишүүн өргөн барилаа. Энэхүү төсөлд 39 гишүүн гарын үсэг зурсан бөгөөд нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр өргөн барьсан юм. Энэ талаар Л.Оюун-Эрдэнэ гишүүн, “Тогтоолын төслийг өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг УИХ-ын даргаас хүссэн ч ирэх долоо хоногийн мягмар гарагт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх ёстой гэсэн тайлбар хэлсэн. Энэ асуудлыг өнөөдөр байнгын хороо, чуулганаар хэлэлцэх боломжтой гэж бид үзэж байгаа. Тиймээс бид одоо чуулганы нэгдсэн хуралдааны үеэр уг тогтоолыг өнөөдөр хэлэлцэх горимын санал гаргахаар төлөвлөж байна. Хэрэв бидний саналыг хүлээж авахгүй бол өнөөдрийн чуулганыг…

Read More

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. 2019 оны 01 дүгээр сарын 25-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 хэм, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө,…

Read More

Өнөөдөр аргын тооллын 2019 оны нэгдүгээр сарын 25. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн адаг хөхөгчин үхэр сарын 20. Сугар гараг. Харцага одтой, гурван хөх мэнгэтэй, хар нохой өдөр. Барилдлага: Үл тохирохШүтэн барилдлага: СансарСуудал: Мод Өдрийн наран 8 цаг 27 минутад мандан, 17 цаг 40 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл…

Read More