Author: Business Insider
МҮОХ-ны 2018 оны 12-р сарын 12-ны өдрийн Гүйцэтгэх зөвлөлийн хурлын шийдвэрээр МҮОХ-ны гишүүдийн хурлыг 2019 оны 1-р сарын 25-ны өдөр хуралдуулахаар шийдвэрлэсэн билээ. Гэвч МҮОХ-ны Гишүүн Э. Мөнх-Очир нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “2017.03.24-ний өдрийн Сонгуулийн комиссын Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгчөөр Д.Загдсүрэнг сонгосон тогтоолыг хүчингүй болгуулах, 2017 оны 3-р сарын 24-ний өдрийн МҮОХ-ны сонгуульд нийт нэр дэвшигчдээс Д.Загдсүрэнг эс тооцвол хамгийн олон санал авсан Э.Мөнх-Очир намайг МҮОХ-ны ерөнхийлөгчөөр сонгосон тухай шийдвэр гаргахыг даалгуулах тухай“ гэсэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг үндэслэн тус хэрэг дээр ажиллаж байгаа түүний өмгөөлөгч нь 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн МҮОХ-ны…
Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо-ны /ММСУХ/ VII их хурал яг одоо Корперрейт зочид буудалд болж байна. Их хуралд 600 гаруй төлөөлөгч оролцож байгаа бөгөөд их хурлаар ММСУХ-ны Ерөнхийлөгчийг сонгох юм. Тодруулбал, УИХ-ын дарга, ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболд ажлаа өгсөнтэй холбоотойгоор ММСУХ-ны Ерөнхийлөгчийг шинээр томилох болно. Одоогийн байдлаар ММСУХ-ны Ерөнхийлөгчид холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, алдарт уяач П.Сэргэлэн, “Эрднэс Монгол ” ХК-ын орлогч захирал, Тод манлай уяач Ц.Батсайхан, УИХ гишүүн, ХХАХҮ-ийн сайд Ч.Улаан нарын нэр сонсогдож байна. Дашрамд дуулагахад, ММСУХ-д ММСЗУХ нэгдэж байгаа аж. Хамгийн сүүлийн авсан мэдээгээр П.Сэргэлэн Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй гэдэг өргөдлөө өгсөн сурагтай байна. Бид Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо-ны VII их…
МУГЖ, уран уншлагын мастер Д.Жагдаг өвчний улмаас бурханы орондоо заларч, тайзны өгүүлэхүйн урлагийн ертөнцөд хүнд гарз тохиолоо. Тэрээр Хэнтий аймгийн Мөрөн сумын Өндөр хааны өвөрт төрж өсчээ. Тайзны өгүүлэхүйн урлагийн анхдагчдын нэг МУГЖ Д.Жагдаг хүүхэд ахуй цагаасаа л урлагт дурласан нэгэн. Долоон дүүгийн эгч тэрбээр Худалдааны ажилчны соёлын ордонд дагалдан жүжигчнээр шалгуулж ажил амьдралынхаа гарааг эхэлсэн түүхтэй. ТАЛИЙГААЧИЙН ГЭР БҮЛ, ҮР ХҮҮДҮҮДЭД ГҮН ЭМНЭЛЭГ ИЛЭРХИЙЛЬЕ Ум сайн амгалан болтугай.
Гэрлүүгээ орох гэж явсан эмэгтэйг орцонд зодож дээрэмдсэн этгээдийн бичлэг цахим орчинд тарж олны анхаарлыг татаад байсан билээ. Хэрэг энэ сарын 19-ны өдөр гарсан бөгөөд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах Сити 18 дугаар байрны II орцны камерт үлдсэн бичлэгийн дагуу цагдаагийн байгууллага хурдан шуурхай ажиллаж зургаан цагийн дотор сэжигтэнг баривчилсан юм. Бусдын биед гэмтэл учруулж санаатайгаар үйлдсэн сэжигтэн Б.Баярцогтод Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нэг сарын хугацаатайгаар цагдан хорих шийдвэрийг гаргажээ. www.seen.mn Сэрэмжлүүлэх зорилгоор бичлэгийг хавсаргав www.seen.mn
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчим, Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 14-19 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 32-37 градус, өдөртөө 25-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр,…
Аргын тооллын 1 сарын 24, Бархасвадь гараг. Билгийн тооллын 19, Бага морь одтой, цагаагчин тахиа өдөр. Өдрийн наран 8 цаг 39 минутад мандан, 17 цаг 39 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай,…
Уг нь энэ явдал одоогоос дөрвөн жил гаруйн өмнө 2014 оны намар, өвлөөр нийтэд ил болж байлаа. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Голомт” банкаар дамжсан сая сая ам.долларын гүйлгээний баримтыг өөрийн цахим хуудсаар дэлгээд “Хуулийн нэр, хуулийн байгууллагын сүр хүчээр баялаг бүтээгчдийг дээрэмдэх авлигын хэмжээ” гэж тайлбар бичиж байв. Үүний дараа 2014 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр “Голомт” банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгалан өмнө нь “Алтан Дорнод Монгол” компанийн тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан Чангаагийн Бямбаатай хамт хэвлэлийн бага хурал хийсэн байдаг. Тэр хурал дээр Д.Баясгалан “…Өнөөдөр ийм асуудал яригдаж байгаад миний бие гайхаж байгаа. Ч.Бямбаа захирлын хэлсэн түрүүний гүйлгээнүүд, төлбөрийн…
ХНХЯ-ны харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс 8 дахь жилдээ зохион байгуулж буй “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2018” болзолт уралдааны шилдгээр шалгарсан аж ахуйн нэгж байгууллагуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2019 оны 01 сарын 22-нд “Корпорейт конвеншн” центрийн их танхимд амжилттай болж өндөрлөлөө. Ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, ХАБЭА-н үндэсний хорооны дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, ХАБЭА-н үндэсний хорооны гишүүн, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн захирал М.Даваабат болон бусад албаны хүмүүс оролцов. Арга хэмжээг нээж С.Чинзориг сайд үг хэллээ. Тэрбээр “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, мэргэжлээс шалтгаалсан…
Монгол Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан Хятадын төв телевиз CCTV-гийн Монгол хэлний салбар, Монголын гэрэл зураг, мэдээллийн MONGOLIAN PHOTO NEWS сэтгүүлээс хамтран “70 агшин-70 түүх” сэдэвт гэрэл зургийн тааварт уралдаан зарлаж зарлав. CCTV-гийн Монгол хэлний салбарынmn.cctv.com сайт болон фэйсбүүк дэхcctvmongol пэйж, Монгол улсын inet.mn сайтуудад өдөрт нэг түүхэн гэрэл зургийг асуултын хамт нийтлэх юм байна. Уралдаанд оролцогчид тухайн гэрэл зургийн доорх сэтгэгдлийн хэсэгт асуултын хариуг бичих бөгөөд нийт гурван сарын хугацаанд 70 гэрэл зурагт хангалттай хариулт өгсөн нэг хүнийг“Хуавэй” брэндийн хамгийн сүүлийн үеийн гар утсаар урамшуулах ажээ. Хөрш орнуудын уламжлалт харилцааг олон нийтэд сурталчлах зорилгоор 70 жилийн түүхэнд болж өнгөрсөн онцлог, сонин содон…
“Бүх төрлийн паспорт эзэмшигчдийг харилцан визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Эквадор Улсын Засгийн газар хоорондын ноот бичиг”-ийг батлав. Ингэснээр хоёр улсын иргэд 90 хүртэл хоног харилцан визгүй, түүний дотор манай иргэд Өмнөд Америкийн долоон улсад визгүй зорчих боломжтой боллоо.