Author: Business Insider

2017 оны есдүгээр сард нээлтээ хийсэн ч одоо хүртэл үзэгчдийн хүлээлтийг үүсгэсээр байгаа “Зүрхний хилэн” уран сайхны кино өнөөдрөөс эхлэн бүх IPTV-д орж үзэгч олны хүртээл болж байна. Кино театрын дэлгэцнээ гараад хоёр жил гаруй хугацааг хүлээлгэсний эцэст энэхүү кино Юнивишн, Скаймедиа, LOOK TV-д албан ёсоор ийнхүү байршиж байгаа бөгөөд үзэгч таныг оюуны өмчийг дээдлэн энэхүү бүтээлийг үзэхийг уран бүтээлчдийн зүгээс уриалж буй. Түүнчлэн нэмж сонирхуулахад “Зүрхний хилэн” уран сайхны кино 2 хувилбараар IPTV-д орж байгаа бөгөөд үзэгч та бүхэн кино театрын хувилбараар болон ямар ч хасалт ороогүй найруулагчийн хувилбараар үзэх боломжтой. Өмнө нь ийм хувилбараар гарч байсан кино тун ховор байх. Фантастик продакшны уран бүтээл “Зүрхний…

Read More

Хэдхэн хоногийн өмнө болж өнгөрсөн MFC-ын тэмцээнд өрсөлдөгчөө боох мэхээр цэвэр ялалт ялалт байгуулж тус тэмцээний шилдэг болсон О.Пүрэв олны хүндэтгэлийг хүлээгээд байгаа билээ. Түүний хувьд 2004 оноос чөлөөт бөхөөр хичээллэж 2007 оноос холимог тулаанаар хичээллэж эхэлсэн байна. О.Пүрэв эхнэр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд Нарантуул захын өмнө жижиглэн худалдаа хийдэг гэдгийг хүн бүр андахгүй мэдэх биз ээ. Тэрээр MFC-ийн холимог тулаанд ялагч болсныхоо дараа “Намайг дэмжихээр ирсэн монгол ахан дүүстээ баярлалаа. Би найман настайдаа нүүрс түүж, 10 настайдаа “Нарантуул” зах дээр тэрэг түрж, ус, ундаа зарж наймаагаа эхэлсэн. Намайг өдий зэрэгт хүрэхэд та бүхний дэмжлэг их байсан. Би хичээл зүтгэл гарган дэлхийн аварга болж та бүхнийхээ ачийг…

Read More

Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар сар шинийн баяртай холбогдуулан шинийн 4-н буюу ирэх долоо хоногийн баасан гаригийн ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргажээ. Тодруулбал 2-р сарын 8-ны Баасан гаригийн ажлын өдрийг энэ Бямба гараг буюу 2-р сарын 2-ны өдөрт шилжүүллээ. Ингэснээр шинийн нэгнээс шинийн дөрвөн /2019.02.05-2018,02-10/ хүртэл амрах юм.

Read More

Гурилан бүтээгдэхүүний салбартаа жишиг компанийн нэг байж ирсэн “Талх чихэр” ХК-ийн нэрийн брэнд болох Атар, Түмэннасан хэвийн боовны эрэлт өндөр байна. Энэ жилийн хувьд сар шинийн баяр өмнөх жилүүдтэй харьцуулахад эрт болж байгаа. Үүнтэй холбоотойгоор “Талх чихэр” ХК-ийн хувьд нэг сарын 12ны өдөр Атар, Түмэннасан хэвийн боовны үйлдвэрлэлийн нээлтээ зүүн хүрээДашчойлон хийдийн Дамбажав тэргүүтэй лам нараар буян хишгийн ном уншуулж, MNC телевизийн Хуурнин шуугигч бөхийн барилдааныг өөрийн үйлдвэрийн байранд явуулж нээсэн байдаг. Ерөөлтэй бүхнийг шингээсэн “Талх чихэр” ХК-ийн Атар, Түмэннасан хэвийн боовны хувьд 21 аймгийн малчдын гар дээрээс авсан шар тосоор багсарч гар аргаар хийж үйлдвэрлэдгээрээ бусад хэвийн боов үйлдвэрлэгчдээс ялгарч чаддаг.…

Read More

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамнаас 2019 онд түр хугацаагаар Н2 визээр ажиллах хүч авах гадаад орны жагсаалтыг шинэчлэн баталж, Монгол Улсыг энэхүү жагсаалтанд үргэлжлүүлэн хамруулахаар шийдвэрлэлээ. Ингэснээр манай улс АНУ-д түр хугацаагаар цагаачлалын бус ажиллах хүч нийлүүлэх Н-2А болон Н-2В визийн хөтөлбөрийг 2019 оны 1 дүгээр сарын 18-наас 2020 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болов. 2019 оны жагсаалтад Мозамбик, Парагвай, Самоа улсыг нэмсэн бол Этиоп, Филлипин, Доминикан гэсэн 3 улсыг дээрх жагсаалтаас хасчээ. Манай Улсын хувьд 2018 онд АНУ-ын хөдөө аж ахуйн Н2-А визийг 5 иргэн, хөдөө аж ахуйн бус Н2-В визийг 2 иргэн тус тус…

Read More

Сүүлийн хэдэн сарын турш олны анхаарлын төвд байж, УИХ-ын үйл ажиллагааг гацаагаад байсан нэгэн “асуудал” өчигдөр шийдэгдлээ. Учир нь өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар нэр бүхий 39 гишүүний гаргасан саналын дагуу УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Чуулганд оролцсон гишүүдийн 66.2 хувь нь М.Энхболдыг чөлөөлөх нь зүйтэй гэсэн саналыг өгсөн байна. Нийтээрээ энэ зүгт харж байхтай давхцан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нэгэн шийдвэрийг гаргалаа. Тус шүүхийн шүүгчийн захирамжаар Сангийн сайд асан С.Баярцогтыг ШШГЕГ-ын харьяа Хорих 461 дүгээр ангиас сулласан байна. С.Баярцогтыг АТГ-аас Оюутолгой төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын…

Read More

“Номин талс” хамтлагийн дуучин А.Хаянхярваа их урлагаасаа хөндийрч төрийн албыг түшээд багагүй хугацаа өнгөрч байна. Тэрээр Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлт хариуцсан орлогч дарга хийдэг бөгөөд Авилгатай тэмцэх газраас хийсэн хөрөнгө орлогын мэдүүлгийн хянан шалгалтаар түүнтэй холбоотой хэд хэдэн зөрчлүүд илэрсэн тухай өнөөдөр мэдээлсэн билээ. Тэрээр: Өөрийн өмчлөлд бүртгэлтэй Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх үл хөдлөх эд хөрөнгийг түрээслүүлсэн нийт 36 сая төгрөгийн орлогоос 24 сая төгрөгийн орлогыг мэдүүлгийн “Хөрөнгийн орлого” хэсэгт мэдүүлээгүй.Өөрийн өмчлөлийн Lexus RX 350 маркийн автомашиныг худалдсан 15 сая төгрөгийн орлогыг мэдүүлгийн “Хөрөнгө борлуулсны орлого” хэсэгт мэдүүлээгүй.Төрийн банк дахь дансаар хүлээн авсан 20 сая төгрөгийн цалингийн зээлийг…

Read More

Малчид, тээвэрчидэд зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар салхи шуургатай байна. 2019 оны 01 дүгээр сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 27-32 хэм, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл уулархаг нутаг, Эг-Үүр голын хөндийгөөр 18-23 хэм, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна. УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи…

Read More

Өнөөдөр аргын тооллын 2019 оны нэгдүгээр сарын 30. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн адаг хөхөгчин үхэр сарын 25. Буд гараг. Онгоц одтой, долоон улаан мэнгэтэй, улаагчин туулай өдөр. Барилдлага: Идэр Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй Суудал: Огторгуй Өдрийн наран 8 цаг 20 минутад мандан, 17 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын…

Read More

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллаж, томуу, томуу төст өвчин, улаанбурханы халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд тус төвийн эмч, эмнэлгийн ажилчид, удирдлагуудтай уулзаж, зарим үүрэг даалгаврыг өглөө. Тэрээр Шуурхай удирдлагын нэгжээс 21 аймгийн эрүүл мэндийн газрын дарга, халдвартын эмч, халдвар судлагч, эрчимт эмчилгээний эмч нарт зориулсан “Улаанбурхан өвчний оншилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт”, ТТТӨ-ий төлөв байдал сэдвээр хийж буй онлайн сургалтад оролцож, аймаг орон нутгийн эмч нарыг бэлэн байдалд ажиллахыг үүрэг болгов. Үүний дараа Вакцины төв агуулахтай танилцлаа. ДЭМБ-ын стандартад нийцсэн вакцин, биобэлдмэлийн төв агуулах нь Монгол улсын 0-15 настай хүүхдэд хийх товлолын болон иргэдэд…

Read More