Author: Business Insider

“Голомт” банкны эзэн Д.Баясгалан хэсэг хугацаанд саатуулагдан, шалгагдаж эхэлснээс хойш тус банкинд итгэх олны итгэл үгүй болсоор байгаа бололтой. Нөгөөтэйгүүр дансны эзний зөвшөөрөлгүйгээр данснаас дур мэдэн гүйлгээ хийдэг байсан гэх цочирдом мэдээлэл болон Иточутой холбогдсон хэрэг зэргээс нь болж “Голомт”-оос хадгаламж эзэмшигчид нь мөнгөө татаж, аж ахуйн нэгж байгууллагууд дансаа өөр банк руу шилжүүлж байгаа шум аль хэдийнэ олон нийтэд тархаад эхэлжээ. Монголын арилжааны томоохон банкууд болох “Анод”, “Зоос” банк 2005, 2006 онуудад ээлж дараалан дампуурлаа зарлаж, түүний ул мөр одоо ч арилаагүй байна. “Анод” банкны хувьд 1200 гаруй хадгаламж болон хувьцаа эзэмшигчээ хохироосон маргаан эцэслэн шийдэгдэлгүй өнөөдрийг хүсэн. Дампуурлаа…

Read More

Хүн аз жаргалтай амьдрахын хэрээр энгийн даруухан хувцаслаж эхэлдэг байна. Ийм нэгэн хачирхалтай дүгнэлтийг НҮБ-аас эрхлэн гаргадаг жил бүр дэлхийн аз жаргалын түвшинг тодорхойлсон тайланд дурджээ. 2011 оноос эхлэн жил бүр дэлхийн аз жаргалын судалгааг явуулдаг болсон. Эрдэмтэд судалгааны технологи дээр нухацтай ажилласан бөгөөд дэлхийн улс орнуудын ард иргэд өөрийн хэрэгцээг хангаж байгаа объектив түвшин болон өөрсдийнх нь амьдрал ямар байгаад субъектив үнэлгээ хийх замаар мэдээ мэдээллийг цуглуулна. Дараа нь үзүүлэлтүүдийг хооронд нь харьцуулж улс орнуудын ард иргэд хэр аз жаргалтай байгааг жагсаан гаргадаг ажээ. 2017 онд аз жаргалтай улс орнуудын жагсаалт ийн гарчээ: НорвегиДаниИсландШвейцарФинляндНидерландКанадШинэ ЗеландАвстралиШвед Бас яг л энэ…

Read More

НӨАТ-ын урамшууллын 2019 оны 01 дүгээр сарын сугалааны тохирол 02-р сарын 17-ны ням гаригт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2019 оны 01-р сарын 01-нээс 01-р сарын 31-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2019 оны 02-рсарын 16-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Read More

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө шөнө говийн аймгуудын нутгийн өмнөд, маргааш өдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, ихэнх нутгаар жиндүү хүйтэн хэвээр байна. 2019 оны 02 дугаар сарын 11-ний 20 цагаас 02 дугаар сарын 12-ны 20 цагхүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 44-49 хэм, өдөртөө 32-37 хэм, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 19-24 хэм, Алтайн…

Read More

Өнөөдөр аргын тооллын 2019 оны хоёрдугаар сарын 12. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын тэргүүн улаан бар сарын шинийн 7. Ангараг гараг. Гоё хүүхэн одтой, гурван хөх мэнгэтэй, цагаан луу өдөр.  Барилдлага: Арвидах Шүтэн барилдлага: Авахуй Суудал: Гал Өдрийн наран 8 цаг 01 минутад мандан, 18 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад…

Read More

Сар шинийн амралтаар буюу энэ сарын 6-ны өдөр Хөвсгөл нуурт автомашин живжээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд “Модтой хошуу” гэдэг газар мөс цөмөрсний улмаас “Lexus 470” загварын автомашин живж, таван зорчигч эсэн мэнд гарсан тухай дуудлага онцгой байдлын албанд 11цагт ирсэн байна. Живсэн автомашиныг татан гаргахаар 30 метрийн гүнд шумбалт хийхэд автомашин байгаагүй бөгөөд нуурын 60 м-ээс доош гүнд орсон байж болзошгүй тул татан гаргах ажиллагааг 19:00 цагт зогсоожээ. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр нэгдүгээр сарын сүүлийн арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа юм. Иймд мөсний даац…

Read More

Манай сайтаас шороон “Гахай” жилийн сар шинийн баярын энэ өдрүүдэд улиран одож буй “Нохой” жилийн Монгол Улсын салбар бүрийн онцлох үйл явдлуудын мэдээллийг эрхэм уншигчиддаа цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад бид хувцас загварын салбарын “Нохой” жилийн онцлох үйл явдлын мэдээллийг хүргэж байна. Монголын хувцас загварын салбарт 2018 онд нэгэн шинэ түүхийн хуудас бичигдэж эхэлсэн нь дэлхийн хамгийн том чансаа өндөр гэгдэх “Miss Universe” буюу Ертөнцийн мисс тэмцээнд Монгол Улс анх удаа оролцох эрхийг Ж.Анхбаяр авсан бөгөөд анхны үндэсний ялагчаар шилдэг загвар өмсөгч, мисс Д.Долгион шалгарч өнгөрсөн 12 сард Тайланд улсад 67 дахь “Miss Universe” тэмцээнд нэг сарын…

Read More

Валентины баяр буюу гэгээн хайрын баяраар хайртай хүнтэйгээ хамтдаа үзэж баярлах нэгэн сонирхолтой тоглолтын мэдээллийг та бүхэндээ хүргэе. Тодруулбал “Хайр намайг хөтөлсөн юм…” драмчилсан шоу тоглолт 21-ээс дээш насныханд зориулан 2-р сарын 14-нд Formosa центрийн MPM эвэнт холлд 19:00 цагаас ганцхан удаа тоглогдоно. Драмчилсан шоу тоглолтод “Take off” хамтлаг болон дуучин Э.Агиймаа, П.Баярцэнгэл, жүжигчин С.Энхтулга, Э.Хонгорзул нар оролцон тоглож байгаа бөгөөд дуу, хөгжим, бүжиг, жүжгийн зохицол бүхий шинэлэг хэлбэрээр орчин үеийн залуучуудын үзэж, сонирхохыг хүссэн тоглолт болохоороо онцлог юм. Эрхэм уншигч та бүхэн “Хайр намайг хөтөлсөн юм…” драмчилсан шоу тоглолт хайртай хүнтэйгээ үзэхийг хүсвэл 21-ээс дээш настай…

Read More

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан танилцууллаа. Тогтоолын төсөлтэй холбоотой асуулт асуух, үг хэлэх гишүүн байгаагүй тул санал хураалт авч, чуулганд оролцсон 50 гишүүний 76 хувийн саналаар хэлэлцэх асуудлыг баталсан. Улсын Их Хурлын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлууд: 1. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, 2. “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, 3. Монгол…

Read More

Томуугийн вирусын халдварын тархалт нэмэгдэх эрсдлээс сэргийлж Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/76 дугаар захирамж гарч, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрлийн хүүхдийн тоглоомын газруудын үйл ажиллагааг 2019 оны 02 дугаар сарын 01-нээс 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоохоор боллоо. Мөн дээрх хугацаанд нийслэлийн ЕБС, цэцэрлэгээс бусад сургалтын үйл ажиллагаа, олон нийтийн арга хэмжээ, кинотеатр, үзвэр үйлчилгээ болон ресторан, нийтийн хоолны газарт 0-10 хүртэлх насны хүүхдэд үйлчлэхгүй байхыг холбогдох газруудад үүрэг болгосон байна. Томуугийн вирусын халдварын тархалтаас сэргийлж бага насны хүүхэддээ тавих анхаарал халамжаа сайжруулан, олон нийтийн газарт аль болох дагуулж явахгүй байх, улирлын байдалд…

Read More