Author: Business Insider

Өнөөдөр аргын тооллын 2019 оны хоёрдугаар сарын 15. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын тэргүүн улаан бар сарын шинийн 10. Сугар гараг. Гөрөөсөн толгой одтой, есөн улаан мэнгэтэй, харагчин хонь өдөр. Барилдлага: Үл тохирохШүтэн барилдлага: Өтлөх үхэхүйСуудал: Огторгуй Өдрийн наран 7 цаг 57 минутад мандан, 18 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал…

Read More

Манай УИХ-ын гишүүд “Хүчин” гэх тодотголтой гэмт хэрэгт орооцолдох нь элбэг болсон. УИХ-ын гишүүн Д.Гантулгын бандаашны хэргийн араас Д.Муратын чармай нүцгэн зураг сошиал орчинд дэлгэгдэж олон нийтийг гайхшруулсан юм. Ийнхүү зүй буй хэрэгт орооцолдсон тэд их хурлын зөөлөн суудлаасаа буухгүй гэж нилээдгүй тэмцэж өөрсдийгөө буруугүй хэмээн мэдүүлсээр байсан билээ. Гэтэл энэ бүх асуудлууд намжиж дуусаагүй байтал “УИХ-ын бас нэгэн гишүүн ХҮЧИНГИЙН гэмт хэрэгт холбогдлоо” гэх гарчигтай мэдээлэл цахим орчинд тархсан байна. Уг нийтлэлд Ховд аймгаас гаралтай УИХ гишүүн “П” нь сар шинийн өмнө тус аймагт ажлаар явж байх үедээ нэгэн охинд хүч хэрэглэж бэлгийн дур хүслээ зүй бусаар хангасан тухай мэдээлжээ. Харин уг…

Read More

2019 оны 1 сарын 29-нд УИХ-ын чуулганы хуралдаанаар Улсын Их Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал, энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, санал хураалтад 65 гишүүн оролцож, 43 гишүүн буюу 66.2 хувийн саналаар УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулсан билээ. Тэгвэл энэ бүхэн нь МАН-ын өнөөгийн удирдлагад хангалтгүй санагдсан бололтой түүний охин Э.Хуланг Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дэд даргын үүрэгт ажлаас нь халжээ. Мөн цаашилбал түүний МАН дахь сонгуульт ажлуудаас нь ч чөлөөлөх гэж буй аж. Өөрөөр хэлбэл М.Энхболдын охинг намаасаа шахаж гаргах нь зөв гэж МАН-ын өнөөгийн удирдлага үзсэн бололтой.

Read More

Амьдрах долоон тэрбум хүнээс өөрийн хайртай хүнээ олсны баяр өнөөдөр тохиож байна. Валентиний баярыг барууны оронд өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн бөгөөд манайхны хувьд сүүлийн таван жилд ач холбогдол өгөх болсон нь ажиглагджээ. Энэ баярыг ихэвчлэн залуус тэмдэглэх болсон нь хүчтэй давалгаа үсгэж буй гэнэ. Ингээд бид та бүхэнд Гэгээн хайрын баярын тухай сонирхолтой баримтуудыг үнэн, худалтай нь хүргэж байна. Валентины баярын тухай 9 үнэн. 1. Валентины баяраар зөвхөн Улаанбаатар хотод л гэхэд 3,8 тонн шоколад худалдаалагддаг нь үнэн. Үүний…

Read More

Өнгөрөгч нэгдүгээр сарын 12-ны өдөр ОХУ-д амьдардаг Солонгос залуу Екатеринбург хотын Опалихинскийн гудамжны Сбербанкны банкин дахь хадгаламжнаасаа нэг сая рубль гаргуулан авчээ. Тэрээр Орос эхнэрийн хамт машиндаа суун явах гэж байх үед толгойдоо баг угласан буутай хоёр этгээд Солонгос эрийг зодож мөнгийг нь дээрэмдсэн байна. Хохирогч цүнхтэй мөнгөө өгөхгүйн тулд эсэргүүцэл үзүүлсэн ч дийлээгүй байна. Энэ үйл явдлын бичлэгийг ойролцоо байсан иргэн утсандаа бичиж авсан гэнэ. Энэ тухай өчигдөр e1.ru сайтад мэдээлсэн байна. www.seen.mn

Read More

2019 оны Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын онлайн бүртгэл өнөөдөр /2019.02.14/ 09:00 цагаас орон даяар эхэлж байна. ЭЕШ-ын бүртгэл 2019 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Бүртгүүлэх холбоос: eyesh.eec.mn Энэ жил ЭЕШ-ын материалыг шууд засах шилэн технологийг орон даяар ашиглах аж.Боловсролын үнэлгээний төвөөс энэ талаар өнөөдөр хэвлэлийн хурал хийхээр товложээ. Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэл бичгийн шалгалтын босго оноог БСШУСЯ-наас 400 байхаар тогтоосон бөгөөд монгол хэл бичгийн шалгалтыг 2019 оны гуравдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулах юм.САНАМЖ Энэхүү шалгалтад 2019 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс гадна Монгол улсын их дээд сургуулиудад элсэхийг хүссэн хүн бүхэн оролцох боломжтой.…

Read More

Очир төвд нас барсан 13 настай охины хэрэгт М.Амарболд, Д.Жавхлан нарыг буруутгаж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр тэдэнд бүх насаар нь хорих ял шийтгэсэн. Уг шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Амарболд, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, шүүгдэгч Д.Жавхлан, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, нар тус тус давж заалдах гомдол гаргасан бол мөн улсын яллагч О.Багшбаяр эсэргүүцэл бичсэн. Хуульд заасны дагуу хэргийн оролцогч нарт уг гомдол, эсэргүүцлийг танилцуулж, хуулийн хугацаанд хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байна. Давж заалдах шатны шүүх хурал маргааш 11.00 цагт Нийслэлийн шүүхэд болох аж.

Read More

Та удахгүй болох гэгээн валентины баяраар хайртдаа юу бэлэглэхээр зэхэж байна. Хэрвээ та юу бэлэглэхээ мэдэхгүй байгаа бол манай “ГЭГЭЭН ВАЛЕНТИНЫ БАЯРЫН ОНЦЛОХ БЭЛГҮҮД” гэсэн цуврал нийтлэлийг уншаарай. Мэдээж хэрэг валентиныг цэцэг шоколадгүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Тиймээс бид эхний цувралаараа сарнай цэцгийг онцолж байна. Улаанбаатар хотод валетины баяраар 24,120,000 сарнай цэцгийг эрчүүд хайртай бүсгүйдээ зориулан худалдан авдаг хэмээн тоон мэдээлэл гарсан байна. Үүнийг харвал сарнай цэцэг яах аргагүй энэ баярын гол зүйл болох нь харагдаж байна. Улаанбаатар хотод амьд цэцгийн баглаа болон тарьмал цэцэг худалдаалдаг нийт 20 дэлгүүр байдаг байна. Үүнээс валентины баярт зориулан гаргасан цэцгийн багцуудаас сонирхвол: Магадгүй та…

Read More

Өвөр Монголын яруу найрагч Ц.Цолмон 2018 оны Хятадын 10 содон найрагчийн нэг болжээ. Энэхүү шалгаруулалтад Хятадын цөөн тоот үндэстнээс анх удаа монгол хүн тодорсон нь энэ юм. Хятадын Яруу найргийн www.m.yzs.com сайтаас жил бүр 10 шилдэг яруу найрагч, 10 шилдэг шүлгийн түүвэр, 10 шилдэг арга хэмжээ, 10 шилдэг яруу найргийн дугуйлан, 10 шилдэг цахим талбар зэргийг шалгаруулдаг юм. Шилийн гол аймгийн Сөнөд зүүн хошууны уугуул, “Солонго” шагналт яруу найрагч Цэдэнжавын Цолмон нь 1963 онд төрсөн, Өвөр Монголын багшийн их сургуулийн багш, доктор профессор хүн юм. Тэрбээр ӨМӨЗО-ны Орчуулагчдын эвлэлийн дэд тэргүүн, Хятадын зохиолчдын эвлэлийн гишүүний сонгуульт ажилтай

Read More

Дэлхий даяар жилд дунджаар 500-1.2 сая хүн менингококкт халдвараар өвчилж, 50-135 мянган хүн нас бардаг тухай ДЭМБ-ын тайланд дурджээ. Харин манай улсын тухайд энэ өвчин 1950 оноос хойш бүртгэгдэж, менингококкт халдварын гурван удаагийн томоохон дэгдэлт гарсан байдаг. Тодруулбал, сүүлийн таван жилд менингококкт халдварын өвчлөл Орхон, Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Архангай аймаг болон нийслэлд (0-5 хүртэлх насны хүүхэд) бүртгэгдэв. Уг өвчлөл гурав, дөрөвдүгээр cap болон ес, арваннэгдүгээр сард зонхилон тохиолдож, гол төлөв A, В, С, W135 хүрээний нянгаар үүсгэгддэг гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээлж байна. Менингококкт халдвар нь амьсгалын замаар дамжин халдварладаг тул дэгдэлт хэлбэрээр тархвал нас баралт өндөртэй өвчин юм.…

Read More