Author: Business Insider

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс өнөөдөр хуралдаж, Үндэсний бөх, Хурдан морь, Үндэсний сурын харваа, Шагайн харвааны салбар хороод баяр наадмыг зохион байгуулах дүрмийн төсөл болон бэлтгэл ажлын явцаа танилцууллаа. Баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу хангагдаж буйг салбар хороодын удирдлагууд энэ үеэр хэлж байлаа. Мөн Урлаг, соёлын арга хэмжээ зохион байгуулах салбар хороо Төрийн ёслол хүндэтгэлийн концерт болон “Улаанбаатарын үдэш” цэнгүүний бэлтгэл ажлын талаар танилцуулж, энэ жилийн наадмыг хүүхэд, залууст түүх…

Read More

Аж үйлдвэрийн ууган голомт, олон үндэстний өлгий нутаг Налайхын Их уурхайн 100 жилийн ой энэ жил тохиож байна. Ойг тохиолдуулан үе үеийн ахмад уурхайчдын улс, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд оруулсан хувь нэмрийг хүндэтгэх, дурсан санах, залуу хойч үедээ сурталчлан таниулах зорилготой “Эргэн дурсахуй” хүндэтгэлийн арга хэмжээг өнөөдөр зохион байгуулж Монгол Улсын Хөдөлмөрийн ууган баатар Д.Даваажавын хөшөөнд Улсын Их хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар Уурхайн дарга асан Д.Оргил нар цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Эргэн дурсахуй” хүндэтгэлийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Их уурхайн үе үеийн ахмадууд, дүүргийн нийт иргэдэд баяр…

Read More

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааныг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нээсэн бөгөөд тус хуралдаанаар салбар зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний эхний хагас жилийн биелэлт, цаашид анхаарах зарим асуудал мөн түүнчлэн 2022 оны 3 дугаар улиралд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын албаны дүрэм, бүтэц, орон тоог батлах тухай хэлэлцлээ. Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 01-р тогтоолоор “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажиллах нийтлэг журам”-ыг баталсан тул дээрх хууль тогтоомжид нийцүүлэн…

Read More

Олон улсын сансрын шинжлэх ухаан, технологийн хүрээлэн, сансрын нисгэгчдийг бэлтгэх бааз бүхий аялал жуулчлалын загвар хотыг Монголын говьд байгуулахаар ажиллаж буй “Mars V” төслийнхний урилгаар Марс Нийгэмлэгийн Ерөнхийлөгч доктор Роберт Зубрин Монгол улсад айлчилсан билээ. Доктор Роберт Зубриныг Монголд айлчилж буй энэ үед нь Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хүлээн авч уулзлаа. Монголын говийн орчин нөхцөл яг Марс гараг дээр байгаа мэт мэдрэмжийг төрүүлэх бөгөөд ингэснээр сансар огторгуйд аялах аялал зөвхөн сансрын нисгэгчид бус, хүн бүрт нээлттэй болох боломжтой юм. Энэ нь манай улсын аялал жуулчлалын хөгжилд ч үнэтэй хувь нэмэр оруулах бөгөөд энэхүү байгалийн ховор зохилдлогоо зөвхөн Монголын говьд…

Read More

/2022.06.24/ Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт авто краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийг зөрчиж авто краныг ухсан нүхний ирмэгт, налуу газарт тулгуурыг байрлуулан барилга угсралтын ажилд ашиглахаар завдсан зөрчлийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас илрүүлэн таслан зогсоож, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийллээ. Өргөх байгууламжийн угсралт болон ашиглалтын явцад эзэмшигч, ашиглагч нар холбогдох хууль, дүрэм журам, стандартыг мөрдөөгүйгээс техникийн үндсэн шийдлийн алдаа, зөрчил гаргах, улмаар өргөх байгууламжийн бат бэх, тогтвортой байдал алдагдаж хүний эрүүл мэнд, амь нас хохирох, иргэдийн амьдрах орчны аюулгүй байдал нөлөөлөх явдал гарсаар байна. Иймд өргөх байгууламж ашиглагч, эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага, иргэд холбогдох хууль, дүрэм журам, стандартын чанд…

Read More

Өнөөдөр буюу 2022 оны 06-р сарын 24-нд SOS Medica Mongolia эмнэлгээс SARS CoV-2 вирусийн халдварыг илрүүлэх PCR оношлуурыг хандивлалаа. ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн, өндөр чадвартай, вирусийн хувилбаруудыг үзэх боломжтой, 44 мянган хүнд шинжилгээ хийх 400 сая гаруй төгрөгийн үнэ өртөг бүхий орчин үеийн оношлуурыг ийнхүү хүлээлгэн өгч байна. Оношлуурыг төрөх эмнэлгүүд ба дүүргийн эмнэлэг мөн Нийслэлийн эрүүл мэндийн газарт болон ЗӨСҮТ, НЭМҮТ зэрэг байгууллагад хандивлалаа. Үйл ажиллагаанд ЭМС-н зөвлөх О.Батбаяр, ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Д.Баярболд, Sos Medical Mongolia эмнэлгийн захирал Л.Сарангэрэл болон бусад төлөөлөл оролцлоо. 

Read More

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нар УИХ-ын “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах” тогтоолын хүрээнд Багануур, Багахангай, Налайх дүүрэгт ажиллаж байна. Гишүүд өнгөрсөн Бямба гаргаас Багануур дүүргээс иргэдтэй уулзах уулзалтаа эхлүүлсэн билээ. Үүний хүрээнд өнөөдөр Налайх дүүрэгт ажиллаж, 1, 3, 4, 5, 6, 7 дугаар хорооны иргэд, хөдөлмөрчидтэй уулзаж, мэдээлэл өгсөн юм. Өнөөдрийн уулзалтад 6 хорооны 400 орчим иргэн оролцлоо. Тодруулбал, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах үндэслэлийг-Хүний эрхийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэх-Ард түмнийг төлөөлөх парламентын чадавх хариуцлагыг нэмэгдүүлэх-Нутгийн удирдлагын тогтолцоог сайжруулах-Монгол Улсын төрийн сүлдийг өөрчлөх…

Read More

“Монгол Улсын Хөгжлийн Банк”-наас гаргасан мэдэгдлийг бүрэн эхээр хүргэж байна.  Мэдэгдэл Монгол Улсын Хөгжлийн Банк нь төрийн өмчит бодлогын банкны хувьд Төрийн хэмнэлтийн тухай хуулийг бүрэн хэрэгжүүлэн ажиллаж байгаа ба өнөөдрийн байдлаар банкны батлагдсан нийт орон тоо 131 байгаагаас сул орон тоонд ажилтан нэмж авалгүй 90 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тодруулбал, зарим газар, хэлтсийн захирлын сул орон тоог хэвээр хадгалж, хүндрэлтэй цаг үеийг цомхон бүрэлдэхүүнээр давах зорилготойгоор хүчээ дайчлан ажиллаж байна. Хөгжлийн банк нь 3 дэд захиралтайгаар үйл ажиллагаа явуулж байсан ба дэд захирлууд өөрийн харьяанд байх газар, хэлтсийн захиралгүйгээр, хариуцсан нэгжүүдийн үйл ажиллагааг шууд удирдан, зохион байгуулах…

Read More

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаан өнөөдөр үргэлжилж Нийслэлийн 2022 оны батлагдсан төсөвт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэн баталлаа. Нийслэлийн 2022 оны төсвийн тодотголоор төсвийн хөрөнгө оруулалт 640.3 тэрбум төгрөг, 2021-2022 онд он дамжин санхүүжих 39.1 тэрбум төгрөг, Нийслэлийн 2022 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 14.6 тэрбум төгрөг, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2021-2022 онд он дамжин санхүүжих 13.8 тэрбум төгрөгийн нийт 707.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр батлагдлаа. Энэ нь 2022 оны анх батлагдсан төсвөөс 131.6 тэрбум төгрөгөөр буурч байгаа юм. Батлагдсан төслөөр 2022 оны төсөвт хэд хэдэн өөрчлөлт орж байна. Тухайлбал, орон нутгийн хөгжлийн нэгдсэн…

Read More

Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 6-р сарын 20-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг удирдан зохион байгуулах зорилго бүхий Онцгой байдлын албыг байгуулсан түүхтэй. Ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, дэд дарга, хурандаа Л.Болдбаатар нарт бригадын генерал цолыг олголоо. Түүнчлэн эрхэлсэн ажил, салбартаа үр бүтээлтэй ажиллаж, улс орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулж буй 18 алба хаагчийг төрийн одон, медалиар шагналаа. Түүхт 18 жилийн ойг тохиолдуулан ОБЕГ-ын удирдлагууд болон нийт…

Read More