Author: Business Insider
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллан иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонсон хариулт, мэдээлэл өглөө. Тус төвд өдөрт 500 орчим өргөдөл, гомдол, санал ирдэг бөгөөд өнөөдөр Шадар сайд С.Амарсайхантай биечлэн уулзаж, тулгамдаад буй асуудлаа шийдвэрлүүлэхээр Орхон, Булган аймаг зэрэг хөдөө орон нутаг, алслагдсан дүүргүүдээс ч иргэд ирсэн байв. Иргэд ихэвчлэн эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн асуудлуудыг хөндөж, эм, эмийн хэрэгслийн хангамж, нөөц, ипотекийн зээл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш оролцоог хангах, Улаанбаатар хотын газрын асуудал, барилгын чанар, аюулгүй байдал, улсын комисст ажилладаг төрийн албаныхны хүнд суртал, авлига, үнийн өсөлт зэрэг олон чиглэлээр асуулт асууж, тодруулж байлаа. Шадар сайд болон Шадар сайдын…
Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим хамтран нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийг эрэмбэлж, өргөмжлөх үйл ажиллагааг 21 дэх жилдээ зохион байгууллаа. ТОП-100 аж ахуйн нэгжүүдийг эрэмбэлэхдээ Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хорооны албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан аж ахуйн нэгжүүдийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн таван үзүүлэлтэд тулгуурладаг бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК 20 дахь удаагаа нэгдүгээрт эрэмбэлэгджээ. Мөн “Оюутолгой” ХХК, “Эрдэнэс…
Төрийн аудитын тухай хууль, Төсвийн тухай хуульд заасны дагуу 2021 оны нийслэлийн санхүүгийн нэгдсэн тайлан болон төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийг Нийслэл дэх төрийн аудитын газрын дарга М.Эрдэнэжаргал Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн барилаа. 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр нэгтгэсэн санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, цэвэр хөрөнгө/өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээний тайлангаар нийслэл хот зөрчилгүй дүгнэлт авсан байна. Харин 30 гаруй газар “хязгаарлалттай” дүгнэлт авсан бол “сөрөг” дүгнэлттэй нэг байгууллага байна. Өнгөрсөн онд нийслэлийн нэгдсэн төсвийн гүйцэтгэл сайн бүрдсэн бөгөөд татварын орлого давж биелсэн байна. Харин ОНӨААТҮГ-уудын өр төлбөрийг анхаарах шаардлагатайг Нийслэл дэх төрийн аудитын газрын дарга М.Эрдэнэжаргал санууллаа. Энэ үеэр…
-ХӨГЖЛИЙН БАНК 11 ЖИЛИЙН ДАРАА ШИНЭЭР, ШИНЭ БОДЛОГОТОЙ ТӨРӨН ГАРНА ГЭСЭН АМБИЦ ХҮЛЭЭЛТ МИНИЙ ХУВЬД БАЙНА- Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуултай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Юуны өмнө асуухад олон их наядын өр цэгцлэх, нийгэм улс төрийн хамгийн халуун цэг дээр та ямар шалгуураар ирсэн бэ? -Хөгжлийн банкны энэ онцлог цаг үед захирлаар нь ажиллаж буй хүний хувьд нийтэд тодорхой үнэн, зөв мэдээлэл өгч, өөрийн байр суурийг илэрхийлэх нь зүйтэй байх. Өөрөө гарч ирж ярьж хэлж байхгүй бол миний өмнөөс хүмүүс дураараа ярьчихдаг юм байна. Би Хөгжлийн банканд ирэхээс өмнө нь Сангийн яаманд газрын даргаар ажиллаж байсан. Ажлын туршлагын ихэнх хугацааг Сангийн яаманд ажиллаж өнгөрөөсөн, мөн АНУ-д Фулбрайтын тэтгэлгээр MBA хийсэн юм. Сангийн яаманд голчлон…
Төрийн аудитын байгууллага (ТАБ) холбогдох хуульд заасны дагуу 2021 оны үйл ажиллагааны тайлангаа УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанд танилцууллаа. ТАБ 2021 оныхоо үндсэн зорилтыг “Аудитыг цахимжуулж нэгтгэн удирдах тогтолцоог бүрдүүлж, төлөвшүүлэх жил” гэж тодорхойлсон. Энэ хүрээнд тайлант хугацаанд зайнаас ажиллах аудитын горим, технологийн шийдлийг нэвтрүүлж, аудитыг цаг хугацаанд нь үр нөлөөтэй гүйцэтгэж, үр дүнг тайлагнан аудитын шийдвэрийн мөрөөр холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэн ажилласан гэдгийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат илтгэлдээ онцоллоо. ТАБ 2021 онд 4134 аудитыг хийж дүгнэлт, тайлан гаргасан. Үүнээс бүх шатны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлангийн 3906 дүгнэлт гаргасан бол сэдэвчилсэн 228 гүйцэтгэл, нийцлийн аудитад 7174 шалгагдагч болон холбоотой…
Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах үүрэг бүхий УИХ-ын Хянан шалгах түр хорооны анхны хуралдаан өчигдөр боллоо. Тус хуралдаанд Монгол Улсын Хөгжлийн банкны өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Гүйцэтгэх захирал Н.Мандуул танилцууллаа: Банкны удирдлагын зүгээс сүүлийн гурван сарын хугацаанд олон шалгалт хийсний дүнд ил тод байдал, шийдвэр гаргалт, санхүүжилтийн процесс, үйл ажиллагаа, засаглал гэсэн таван чиглэлд гарсан алдаа дутагдалд дүгнэлт хийсэн. Тиймээс банкны ил тод байдлыг хангах үүднээс журам гаргаж, төслийн судалгааны явц, олголт, зарцуулалт, гүйцэтгэлийн мэдээллийг ил тод болгохын зэрэгцээ хяналт, шалгалтын тайлан, дүгнэлт болон тэдгээрийн хэрэгжилтийн…
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны тавдугаар сарын 18-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гаалийн татвараас чөлөөлөх импортын элсэн чихэр, ёотон, хүнсний ургамлын тос, цагаан будааны жагсаалтыг баталлаа Гаалийн татвараас чөлөөлөх импортын элсэн чихэр, ёотон, хүнсний ургамлын тос, цагаан будааны жагсаалтыг баталж, үнийн тогтвортой байдлыг хангах зорилгоор оролцогч талуудын эрх үүрэг, хүлээх хариуцлагыг тусгасан гэрээг импортлогч аж ахуйн нэгжтэй байгуулахыг ХХААХҮ-ийн сайдад даалгалаа.Үнийн өсөлтөд хариу арга хэмжээ авах зорилгоор УИХ-аас Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг 2022 оны дөрөвдүгээр сарын 29-нд баталсан. Тус хуулийн хүрээнд элсэн чихэр, ёотон, хүнсний ургамлын тос, цагаан будааны гаалийн албан татварыг 2022 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс арванхоёрдугаар…
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас цацрагтай холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудад зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хуулийн хэрэгжилтийг хангуулах, аюулгүй ажиллагааны дүрэм, хөтөлбөр боловсруулахтай холбоотой мэргэжлийн дэмжлэг үзүүлэн сургалт зохион байгуулж зөвлөгөө өгч байна. Холбогдох хууль тогтоомжийн дагуу энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэхэд Мэргэжлийн хяналтын байгууллагаас тусгай зөвшөөрөл авдаг. 2021 онд Мэргэжлийн хяналтын байгууллага цахим системээр энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой нийт 315 аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 700 орчим хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн. Энэ оны эхний таван сарын байдлаар 205 аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 291 хүсэлтэд аюулгүйн үнэлгээ хийж, 140 аж ахуйн нэгж, байгууллагад цацрагийн үүсгүүр ашиглах,…
Хүүхдийн сурч боловсрох эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, хүүхдэд ээлтэй байгууллага хамт олныг бий болгоход дэмжих үүднээс Баянгол дүүрэг “Хүүхдийн төлөө бидний оролцоо” зөвлөгөөнийг зохион байгууллаа. Баянгол дүүргийн байгууллагын дэргэдэх эцэг эхийн зөвлөлийн анхдугаар зөвлөгөөнөөр аж ахуйн нэгж, байгууллагууд дэргэдээ эцэг эхийн зөвлөл ажиллуулахын ач холбогдол, тухайн байгууллагад ажиллагсдын хүүхдүүд сурч боловсрох, аюулгүй орчныг хэрхэн бүрдүүлж, ёс заншил, соёл, хөгжлийн бусад хөтөлбөрөөр дамжуулан тэднийг зөв иргэн болгон өсгөх туршлага мэдээллээ хуваалцах зорилготой байв. Нийгэмд бий болсон зарим сөрөг нөхцөл байдал, эцэг эх, томчуудын хайхрамжгүй байдлаас үүдэн хүүхэд хохирсон болон хүүхдээс үйлдэгдсэн гэмт хэрэг гарч байна. Тухайлбал, 2021 онд үйлдэгдсэн гэмт хэргүүдийн…
“Эрдэнэт” үйлдвэрийн хөрөнгөөр баригдсан “Эрдэнэт медипас” эмнэлэг, Хөтөлийн цемент шохой, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг үнэгүй завшсан этгээдүүд 70 гаруй хувийн хувьцааг нь эзэмшдэг МИК компаниараа дамжуулан ипотекийн зээлд хамрагдсан 110 мянга гаруй айлын эргэн төлөлтөөс хумсалсаар ирснийг та бид хүлээн зөвшөөрсөөр байх уу? Цаашид зээлд хамрагдах хүсэлтэй мянга мянган айл өрх, залуу гэр бүлүүдийн мөнгийг дундаас нь шимэгчлэх энэхүү схемийг нь харсаар байж үргэлжлүүлсээр байхуу? Үгүй! Тэд өөрсдийнх нь хулгай луйвар, хууль бус үйл ажиллагааг илчилсэн, нийгмийн нийтлэг эрх ашгийн төлөө дуугарсан нэгнийг 2 аргаар замаасаа зайлуулдаг шилдэг технологитой. Эхнийх нь өөрсдийн талд оруулах замаар барьцаалж, хууль бус үйлдэл, хулгай луйврын…