Author: Business Insider

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаан өнөөдөр үргэлжилж Нийслэлийн 2022 оны батлагдсан төсөвт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэн баталлаа. Нийслэлийн 2022 оны төсвийн тодотголоор төсвийн хөрөнгө оруулалт 640.3 тэрбум төгрөг, 2021-2022 онд он дамжин санхүүжих 39.1 тэрбум төгрөг, Нийслэлийн 2022 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 14.6 тэрбум төгрөг, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2021-2022 онд он дамжин санхүүжих 13.8 тэрбум төгрөгийн нийт 707.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр батлагдлаа. Энэ нь 2022 оны анх батлагдсан төсвөөс 131.6 тэрбум төгрөгөөр буурч байгаа юм. Батлагдсан төслөөр 2022 оны төсөвт хэд хэдэн өөрчлөлт орж байна. Тухайлбал, орон нутгийн хөгжлийн нэгдсэн…

Read More

Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 6-р сарын 20-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг удирдан зохион байгуулах зорилго бүхий Онцгой байдлын албыг байгуулсан түүхтэй. Ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, дэд дарга, хурандаа Л.Болдбаатар нарт бригадын генерал цолыг олголоо. Түүнчлэн эрхэлсэн ажил, салбартаа үр бүтээлтэй ажиллаж, улс орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулж буй 18 алба хаагчийг төрийн одон, медалиар шагналаа. Түүхт 18 жилийн ойг тохиолдуулан ОБЕГ-ын удирдлагууд болон нийт…

Read More

Монгол Улсын Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу “Хүн амын нас, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоог зохион байгуулах” үйл ажиллагааны талаар болон Эрүүл мэндийн салбарт хийгдэж буй  томоохон  шинэчлэлийн асуудлаар Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛДТОЙ ярилцлаа.-2022 оны 5 сарын 1-ний өдрөөс улс орон даяар Эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээ, оношилгооны томоохон ажил өрнөж байна. Цар тахлын дараагаар эрүүл мэндийн салбарынхан энэ том ажлыг эхлүүлэхэд бэрхшээл гарч байна уу?- Дэлхийн улс орнуудын эрүүл мэндийн салбарт цар тахлын нөлөөгөөр олон бэрхшээл үүсч байгаа боловч шинэ боломж, санхүүжилтийн эх үүсвэрүүд гарч ирж байгаа…

Read More

Онцгой байдлын Ерөнхий газрын дэргэдэх Уул уурхайн аврах 09 дүгээр ангийн 70 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгчийн 2022 оны зургадугаар сарын 17-ны өдрийн зарилгаар Төрийн дээд одон “Алтангадас одон”-гоор шагнаж, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан гардуулан өглөө. Энэ үеэр Шадар Сайд С.Амарсайхан тус ангийн нийт бие бүрэлдэхүүн, үе үеийн ахмадууд, ирсэн зочид төлөөлөгчдөд Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 18 жилийн ой, Уул уурхайн аврах анги үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн баярын халуун мэндийг хүргээд “ОБЕГ-ын дэргэдэх Уул уурхайн аврах 09 дүгээр анги нь байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн, төсвийн орлого, экспортын орлогын дийлэнх хувийг бүрдүүлж байгаа уул…

Read More

Монгол хүн сансарт ниссэний түүхт 40 жилийн ойг тохиолдуулан дэлхийн сансар судлалын түүхэнд нэрээ мөнхлөн, Монгол Улсын нэрийг дэлхийд цуурайтуулсан их үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлэн ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, сансрын нисэгч Владимир Александрович Джанибековыг Нийслэл Улаанбаатар хотын Хүндэт иргэнээр өргөмжилснийг 2022.06.17-нд Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар гардуулан өглөө. https://www.youtube.com/watch?v=euu9ivxyH0k

Read More

Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг Нийслэлийн ИТХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэв. Нийслэлийн нутаг дэвсгэрт амралт, зугаалга, нийтийн биеийн тамирын зориулалттай нийтийн эзэмшлийн газар, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтээр зүй зохистой ашиглах, хамгаалах зорилготой нийт 25 байршлын 17.12 га газрыг нийтийн эдэлбэр газарт нэмэгдүүлэн авах таницуулгыг хийлээ. Тухайлбал, Баянгол дүүрэгт 4 байршил бүхий 0.52 га Баянзүрх дүүрэгт 6 байршил бүхий 14 га Сонгинохайрхан дүүрэгт 3 байршил 0.59 га Сүхбаатар дүүрэгт 5 байршил 0.65 га Багануур дүүрэгт 5 байршил 0.84 га Налайх дүүрэгт 2 байршил 0.49 га га газрыг нийтийн эдэлбэрт авах юм. Эдгээр газар дээр тоглоомын талбай, тохижилт бүхий ногоон талбай, авто…

Read More

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар Нийслэлийн 2022 оны батлагдсан төсөвт өөрчлөлт оруулах төслийн эхний хэлэлцүүлгийг хийлээ. 2022 оны төсөвт хэд хэдэн өөрчлөлт оруулахаар боловсруулжээ. Тухайлбал, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлийн орон нутгийн хөгжлийн санд хуваарилж байгаа шилжүүлгийн орлогыг 2 тэрбум 531.9 сая төгрөгөөр бууруулахаар болжээ. Ингэснээр 26 тэрбум 048.1 сая төгрөг байхаар төсвийн төсөлд тусгажээ. Мөн нийслэлийн боловсрол, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, биеийн тамир спортын байгууллагын үйлчилгээний зардалд 2022 онд батлагдсан урсгал зардлыг 28 тэрбум 934.5 сая төгрөгөөр бууруулж байгаа аж. Учир нь энэ оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс дээрх зардлыг улсын төсвөөс бүрэн санхүүжүүлэхээр…

Read More

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаан өнөөдөр боллоо. Монгол Улсын Их Хурлаас 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулан баталсан. Үүнтэй холбогдуулан нийслэлийн 2022 оны төсөвт өөрчлөлт оруулах тогтоолын төслийг хэлэлцэж байна.  Төсвийн төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар танилцуулав. Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хуульд тусгасан үндсэн чиглэлийг баримтлан, Засгийн газрын төсвийн зардлын хэмнэлтийн бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж бүх шатанд төсөв, санхүүгийн сахилга батыг мөрдүүлэх, ил тод байдлыг хангах, зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, төсвийн тэнцлийг хангахад анхаарч, Нийслэлийн 2022 оны төсвийн тодотголын төслийг боловсруулсан гэдгийг тэрбээр тодотгосон. Улмаар Төрийн…

Read More

Нийслэлийн ИТХ-ын тогтоолоор ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, сансрын нисэгч В.А.Джанибековт “Нийслэл Улаанбаатар хотын хүндэт иргэн”-ий өргөмжлөл, ОХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар, сансрын нисгэгч Савиных Виктор Петровичид Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон, мөн Монголын анд нөхдийн нийгэмлэгийн тэргүүн Бабушкин Владимир Алексеевичид Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг” тус тус олгосныг өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар гардуулан өглөө. Монгол хүн сансарт ниссэний түүхт 40 жилийн ойг тохиолдуулан дэлхийн сансар судлалын түүхэнд нэрээ мөнхлөн, Монгол Улсын нэрийг дэлхийд цуурайтуулсан их үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлэн БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч, хошууч, генерал Ж.Гүррагчаа,…

Read More

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр БНТУ-ын Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллийн сайд Ведат Билгин, БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш болон бусад албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Монгол Улс БНТУ-тай 1969 онд дипломат харилцаа тогтоосноос хойш нийгэм, соёл боловсрол, зам тээвэр, худалдаа үйлчилгээ, эдийн засаг, аялал жуулчлал зэрэг олон салбарт хамтран ажиллаж найрсаг харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлсээр ирсэн. Энэ удаагийн уулзалтаар ХНХ-ын сайд Ведат Билгин манай улстай хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн юм. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Манай хоёр улсын хамтын ажиллагаа 1969 оноос эхлэлтэй ч түүх соёлоороо хэдэн…

Read More