Author: Business Insider
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай хамтран “ЦАЦРАГИЙН ХАМГААЛАЛТ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ” анхдугаар зөвлөгөөнийг Орхон аймагт зохион байгуулж байна. Зөвлөгөөнд мэргэжлийн хяналтын төв орон нутгийн байгууллагын цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагчид, цацрагийн хяналтын лабораторийн шинжээчид, тусгай зөвшөөрөл эзэмшигч 125 аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл танхим болон цахимаар хамрагдаж байна. Тус зөвлөгөөнөөр цөмийн технологийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тэргүүлэх сайн туршлагуудыг сурталчлах, дотоод хяналтыг бэхжүүлэх, тулгамдаж буй асуудлаар санал солилцож байгаа бөгөөд Улсын хоёрдугаар төв эмнэлэг, ХСҮТ, МУИС-ын Цөмийн физикийн судалгааны төв, Терроризмтэй тэмцэх зөвлөл, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Оюу толгой” ХХК, “Бадрах Энержи” ХХК, “Бриллианс клиник” ХХК, “Голден…
Японы Ерөнхий сайд асан Шинзо Абег Нара хотод зочилж, олон нийтэд хандан үг хэлж байх үед түүнрүү нэгэн этгээд халдаж түүнрүү 2 удаа бууджээ. Улмаар Аба Шинзо шархдаж цус алдан ухаангүй эмнэлэгт хүргэгдлээ. Буудсан этгээдийг цагдаа нар баривчлан саатуулжээ!
“Үндэсний их баяр наадмын тухай” хууль болон Монгол улсын Засгийн газрын 2022 оны зургаадугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар баталсан “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаан дүрэм”-д зааснаар ардын хувьсгалын 101 жилийн их баяр наадамд барилдахаар урьдчилсан бүртгэлээр нэр ирүүлсэн болон барилдах боломжтой бөхчүүдийн эрэмбийг МҮБХ батлан гаргалаа. 1. Дархан аварга Г.Өсөхбаяр 2. Дархан аварга А.Сүхбат /”Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 2.10.2-д “нэг өдөр адил даваа болон бусад шалгуураар ижил цол авсан бөхчүүдийг өмнөх цолоо түрүүлж авсан буюу өмнөх цолны эрэмбээр” гэж заасны дагуу Даян аварга цолны эрэмбийг харгалзана./ 3. Даян аварга Н.Батсуурь 4. Улсын аварга О.Балжинням…
Мэргэжлийн хяналтын байгууллагаас Үндэсний их баяр наадмын үеэр хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд улсын хэмжээнд 794 байцаагч урьдчилан сэргийлэх хяналт тавьж ажиллана. Мөн төв, орон нутгийн хяналтын газруудад хариуцлагатай жижүүрүүдийг томилж, шуурхай багууд бэлэн байдалд дуудлагаар ажиллана. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худагт худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүдэд сургалт зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, зөвлөмж тарааж байна. Мөн наадмын өдрүүдэд явуулын болон түр лабораторийг Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт байршуулан худалдаанд буй хүнсний бүтээгдэхүүн, ундны усанд зарим үзүүлэлтээр шинжилгээ хийхээр бэлтгэл ажлыг хангуулаад байна. Та бүхэн зөвшөөрөлтэй…
Монголын үндэсний олон нийтийн радио, телевизэд 30 орчим жил ажиллахдаа 1,000 гаруй нэвтрүүлэг, кинонд дуу оруулж, “Монголын мэдээ” сувгаас бэлтгэн явуулдаг “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн 6,000 удаагийн мэдээнд хөтлөгчөөр ажилласан, дэлхийн болон Монголын сонгодог урлагийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд оруулж буй хүчин зүтгэл, телевиз, тайз дэлгэцийн урлагт оруулсан бодит хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн хөтлөгч, жүжигчин, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлэгч Чимэддамбын Ичинхорлоод Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээв.
Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчид зээлээ төлж Хөгжлийн банк хүнд байдлаас гарсан талаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул мэдэгдлээ. Хөгжлийн банкны түр хорооны хуралдаан өнөөдөр хаалттай хуралдлаа. Ямар асуудлыг хэлэлцэв? Өнгөрсөн долоо хоногт хөгжлийн банкны нийт чанаргүй зээлийн иргэн төлөлт 485 тэрбум төгрөгт хүрсэн. Тэгэхлээр тэр өдрөөс хойш төлөлт бас хийгдсэн эсэх дээр мэдээлэл өгөхгүй юу? -УИХ-ын хянан шалгах түр хороо хурлаа хийлээ. Үүгээр Хөгжлийн банкны одоогийн нөхцөл байдал, ялангуяа эргэн төлөлт дээр банкны зүгээс хийж байгаа ажил төрөлтэй маш дэлгэрэнгүй танилцлаа. Хөгжлийн банкны эргэн төлөлт өчигдөр оройны байдлаар 488.4 тэрбум төгрөгт хүрээд байна. Өнгөрсөн долоо хоногт “Кью Эс Си” компанийн…
Улс, эх орныхоо төлөө 74 жил хүчин зүтгэхдээ 66 жилийг хэвлэл мэдээллийн салбарт зориулж, өдөр тутмын хэвлэл болон радио, телевизийн байгууллагын бодлогын шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд мэдлэг чадвараа дайчлан ажиллаж, ард түмнээ соён гэгээрүүлэх олон арван өгүүлэл, нийтлэл туурвин, салбарын шинэ залуу боловсон хүчнийг сургаж бэлтгэх, дадлагажуулах, хүмүүжүүлэх, радио, телевизийн нэвтрүүлгийн агуулга чанарыг сайжруулах талаар авч хэрэгжүүлсэн, ажил хөдөлмөр, бүтээлч санаачилга, хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн Радио, телевизийн улсын хорооны дарга асан, ахмад багш, ахмад сэтгүүлч, нийтлэлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Хорлоогийн Цэвлээд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.
Үндэсний Их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн баталсантай холбоотойгоор өнөөдөр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлэл хийлээ. Үндэсний бөхийн салбар хорооны дарга П.Сайнзориг “Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар Улсын баяр наадамд 10 жил тутам Их Монгол Улс байгуулагдсаны болон Ардын хувьсгалын тэгш ойг давхцуулан 16 насанд хүрсэн 1024 бөх, бусад баяр наадамд 512 бөх барилдахаар заасан. Харин Үндэсний бөх, хурдан морь, сурын болон шагайн харвааны цол, чимэг олгох тухайд бөх, сурын харваач допинг хэрэглэсэн нь допингийн шинжилгээгээр тогтоогдсон бол уг шинжилгээний хариу гарсан өдрөөс хойш гурван хоногийн дотор шинжилгээний хариу батламжийг…
Монгол Улсын Засгийн газраас боловсруулж, УИХ-аар батлуулсан “Шинэ сэргэлтийн бодлого”-д Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд нэмүү өртөг шингэсэн, импортыг орлох эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттайгаар байгуулах зорилт тавьсан. Энэ хүрээнд эх орны төмрийн хүдрээр эцсийн ган цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын зах зээлийг хангах зорилгоор “Монгол ган цогцолбор-I” төслийг хэрэгжүүлэн, жилд 350 мянган тонн ган цувимал үйлдвэрлэх хүчин чадалтай шинэ төмрийн үйлдвэрийн цогцолборыг байгуулахаар болсон. Уг төслийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор “Шинэ сэргэлт-Монгол ган” хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт Монгол Улсын Шадар Сайд, Сангийн яам, Эдийн засаг хөгжлийн яам, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Төрийн…
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар үе үеийн Улсын Их Хурлын дарга нараас бүрдсэн “Хуралдай” клуб 2020 онд байгуулагдаж, өнөөдөр (2022.07.04) ээлжит уулзалтаа хийв. Уулзалтад парламентын тэргүүнээр ажиллаж байсан Р.Гончигдорж (Улсын Бага Хурлын дарга 1990-1992 он, Улсын Их Хурлын дарга 1996-2000 он), Н.Багабанди (Улсын Их Хурлын дарга 1992-1996 он), С.Төмөр-Очир (Улсын Их Хурлын дарга 2001-2004 он), Н.Энхбаяр (Улсын Их Хурлын дарга 2004-2005 он), Д.Лүндээжанцан (Улсын Их Хурлын дарга 2007-2008 он), Д.Дэмбэрэл (Улсын Их Хурлын дарга 2008-2012 он), З.Энхболд (Улсын Их Хурлын дарга 2012-2016 он), М.Энхболд (Улсын Их Хурлын дарга 2016-2019 он) нар оролцов. Р.Гончигдорж, Улсын Бага Хурлын дарга 1990-1992…