Author: Business Insider
Нийслэлийн ИТХ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны өнөөдрийн хурлаар өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж байгаа бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын танилцуулга, мэдээллийг сонсов. Үүнд цахилгаан, дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллагын бэлтгэл ажил энэ сарын 04-ний байдлаар 74 хувьтай хангагдсаныг албаны хүн мэдээллээ. Нийслэлийн дулаан хангамжийн гол шугам сүлжээнд энэ зуны засвараар Дэлхийн банк болон ЕСБХБ-ны хөнгөлөлттэй зээлээр 3г, 5а, 8б магистраль шугамыг өргөтгөн шинэчлэх болон “насос станц2- ын барилга угсралтын ажил хийгджээ. Өнөөдрийн байдлаар энэ ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Харин орон сууцуудын хороолол доторх инженерийн шугам сүлжээ, ус дулаан дамжуулах төвийн их болон урсгал засварын ажлын…
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан өнөөдөр Бүгд Найрамдах Турк Улсын Сакарья хотын дарга Экрем Южэг хүлээн авч уулзлаа. Тэрбээр Монголын нутгийн удирдлагын холбооны урилгаар манай улсад ажлын айлчлал хийж байгаа юм. Уулзалтын эхэнд Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан ноён Экрем Южэгийн Монгол оронд хийж буй ажлын айлчлалд нь амжилт хүсээд хоёр орны харилцаа соёл, боловсролын салбарт амжилттай сайн хэрэгжиж буйг онцоллоо. Мөн төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагаанаас гадна хоёр орны харилцааг тухайн улсуудын ард түмэн бэхжүүлж, холбох гүүр болдгийг ч дурдсан юм. Сакарья хотын дарга Экрем Южэ ажлын айлчлалынхаа хүрээнд Дорноговь аймагт ажиллах бөгөөд, Дорноговь-Сакарьяа хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах хөтөлбөртэй аж. Эх…
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан нар 21 аймаг, нийслэлийн засаг дарга болон Хөдөө аж ауйн газар, Мал эмнэлгийн газар, Онцгой байдлын газрын удирдлагуудтай өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлын хүрээнд цахимаар хуралдлаа. Тус хурлаар Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү Шадар сайдын үүрэг болгосны дагуу гангийн эрсдэл өндөр байгаа 10 аймагт эрсдэлийн үнэлгээ хийсэн дүнг танилцуулсан юм. Үнэлгээгээр Ховд аймаг маш их, Өмнөговь, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор Завхан аймаг их, Увс, Говь-Алтай, Архангай аймгууд дунд эрсдэлтэй гэсэн дүн гарсан байна. Мөн Хөдөө аж ахуйн салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг хэрэгжүүлэх бодлого,…
“Нүүдэлчин Монгол – 2022” наадам Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт 3 өдөр үргэлжилж, ёслол төгөлдөр өндөрлөлөө. Соёлын биет бус өвийн их наадмыг хааж Монгол Улсын Шадар сайд хэлсэн үгэндээ “Аливаа улс орон, үндэстэн угсаатны өөрийнхөөрөө оршин тогтнох, бусдаас өвөрмөцөөр бодож, сэтгэх, бүтээж туурвих, амьдран хөгжихийн гол үндэс суурь нь язгуур өв соёл байдаг. Монголчууд бид Барга, Баяд, Буриад, Дархад, Дарьганга, Дөрвөд, Захчин, Мянгад, Найман, Ойрад, Өөлд, Торгууд, Сартуул, Урианхай, Үзэмчин, Халх, Халимаг, Харчин, Хорчин, Хотгойд, Цаатан, Цахар зэрэг олон угсаатны бүлгүүдтэй, арвин баялаг өв соёлтой улс. Өдгөө дэлхий даяараа Тогтвортой хөгжлийг бүхий л салбарт цогцлоох арга замыг эрэлхийлж, биологийн болон…
Л.Оюун-Эрдэнэ: Дэлхийд соёлын экспортлогч орон болохын тулд Засгийн газар бүх талаар дэмжлэг үзүүлнэ
Соёлын яамнаас зохион байгуулж буй “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль өнөөдөр эхэлж байна. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо. Соёлын өвийг хамгаалах тухай хуульд соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор гурван жил тутамд улсын хэмжээнд соёлын биет бус өвийн их наадмыг зохион байгуулна гэж заажээ. Энэ хүрээнд “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль болж буй юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Соёлын салбар авьяас, мэдлэгт суурилсан эдийн засгийн бие даасан салбар болж чадсан цагт л үндэсний нэгдмэл үнэт зүйлийн бодит илэрхийлэл, хөгжил дэвшлийн суурь болох боломж бүрдэхийг дэлхийн жишээ нотлон харуулсаар байна. Үүнийг бид соёлын бүтээлч үйлдвэрлэл гэж тодорхойлдог. Оюун санаа,…
Соёлын биет бус өвийг хамгаалах, өвлөн уламжлуулах зорилготой “Нүүдэлчин Монгол – 2022” соёлын биет бус өвийн их наадам Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт гурван өдөр зохион байгуулагдаж буй. Улс, үндэстнийхээ соёл иргэншлийн дархлаа болсон Соёлын биет бус өвийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэх ач холбогдолтой тус наадмын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Соёлын сайд Ч.Номин болон бусад холбогдох албаныхан оролцлоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус наадмыг нээж хэлсэн үгэндээ “Соёлын салбар авьяас, мэдлэгт суурилсан эдийн засгийн бие даасан салбар болж чадсан цагт л үндэсний нэгдмэл үнэт зүйлийн бодит илэрхийлэл, хөгжил дэвшлийн суурь болох боломж бүрдэхийг дэлхийн жишээ…
“Тавантолгой түлш” компанийн сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах, компанийн эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, ашигтай ажиллуулах зорилгоор Багануур дүүрэгт хагас коксжуулах үйлдвэр барих шийдвэр гарсан. Үүний хүрээнд Нүүрс химийн технологийн цогцолбор барихаар төлөвлөөд буй бөгөөд ТЭЗҮ, эхний ээлжийн санхүүжилт нь шийдэгдээд байгаа юм. Тус төслийн явцын талаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг өнөөдөр Шадар сайдад танилцууллаа. Нүүрс химийн технологийн цогцолборыг барих ажлын хүрээнд ашиглагдах газрын асуудлууд одоогоор эцэслэгдээгүй байгаа бөгөөд дүүрэг, нийслэлийн Засаг Даргын Тамгын газраас шийдвэрлүүлэх ажлууд үргэлжилж буйг хэллээ. Мөн үйлдвэрийн ажилчдын 400 айлын орон сууц, 800 хүүхдийн суудалтай сургууль барихаар тусгаад буй аж. Цогцолбор үйлдвэрийг барихад…
ХАЯГДАЛ УСАА ХАРАА ГОЛД ШУУД НИЙЛҮҮЛЖ БАЙСАН “БАЯНБУУРАЛ” АМРАЛТЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮР ЗОГСООВ
Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирдамжийн дагуу Батсүмбэр сумын нутагт амралт, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 2022 оны 07 дугаар сарын 27-ноос 08 дугаар сарын 02-ны өдрүүдэд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар амралт, аялал жуулчлалын газрын ариун цэврийн байгууламжийн байдал, ахуйн хог хаягдлын хадгалалт, хамгаалалт, ус, газар ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллалаа. Амралт, аялал жуулчлалын газрууд нь ойн сан болон усан сангийн онцгой, энгийн хамгаалалтын бүсэд байрласан, эзэмшүүлсэн газраас илүү газарт хашаа, хайс татсан байна. Иймээс хяналтын хэмжилт хийж хамтран ажиллах тухай албан бичгийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын…
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш наймдугаар сарын 8-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Тантай Бээжин-2022 Өвлийн Олимпын наадмаас хойш Монгол Улсад дахин уулзаж байгаадаа баяртай байна гээд НҮБ цар тахлын үед КОВАКС хөтөлбөрийн хүрээнд “AstraZeneca”, “Pfizer” вакциныг цаг алдалгүй нийлүүлснээр манай улс хүн амаа вакцинжуулж, энгийн амьдралын хэмнэлдээ бүрэн шилжсэн Ази-Номхон далайн бүсийн анхны орнуудын нэг болж чадсан гэдгийг дурдлаа. Мөн…
Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар болон Засгийн газрын зургадугаар сарын 8-ны өдрийн 32 дугаар тэмдэглэлийн хэрэгжилтийн үр дүнг шалгах ажлын хүрээнд өнөөдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ажиллалаа. Уулзалтад МХЕГ, нийслэлийн МХГ болон Мал эмнэлгийн ерөнхий газрын холбогдох мэргэжилтнүүд болон удирдлагуудыг байлцуулсан юм. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах Эмээлт дэх мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох ААН-үүдэд үүсээд байсан асуудлын хүрээнд Засгийн газраас шийдвэр гарч, Мах, махан бүтээгдэхүүнд ариун цэврийн магадлан шинжилгээ хийх, баталгаажуулах, мал эмнэлгийн нэгдсэн цахим системийг нэвтрүүлэх, мах бэлтгэх, боловсруулах, мах, махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах, худалдаалах зэрэг бүх шатанд дээрх системийг нэвтрүүлж, энэ оны 3 дугаар…