Author: Business Insider
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа. Сонгинохайрхан дүүргийн өвөлжилтийн бэлтгэл ажил, 2022-2023 оны хичээлийн жилийн бэлтгэл, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын болон авто замын түгжрэлийг бууруулах талаар хэрэгжүүлж байгаа ажлын явцыг шалгаж, газар дээр нь танилцсан юм. Энэ жил тус дүүрэгт 128 төсөл арга хэмжээг хэрэгжүүлж байгаа бөгөөд нийт хөрөнгө оруулалтын ажлын 60 гаруй хувь нь гүйцэтгэлийн шатанд байгааг албаныхан хэлж байна. Дүүргийн хэмжээнд энэ онд 6 шинэ сургууль болон 2 сургуулийн өргөтгөлийн байрыг барина. Мөн энэ жилээс бүх хүүхдийн цэцэрлэгт хамруулах үүднээс төлөвлөгөөт ажлуудыг зохион байгуулж байгааг мэдээллээ. Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явц 90 гаруй хувьтай үргэлжилж байна.…
Нийслэлийн ИТХ-ын даргын захирамжаар дүүргүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажил, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын болон автозамын түгжрэлийг бууруулах талаар хэрэгжүүлж байгаа ажлын явцтай Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид танилцаж байгаа. Өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан болон Нийслэлийн ИТХ-ын Эдийн засаг төсвийн хорооны дарга М.Халиунбат, нийслэлийн Засан даргын 1-дүгээр орлогч Ж.Сандагсүрэн, төлөөлөгч Г.Гангамөрөн, Д.Ихбаяр, Д.Энхтуяа, Ч.Мэндбаяр нар Баянгол дүүрэгт ажиллалаа. Мөн энэ үеэр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд, нийслэлийн ЗДТГ-ын газар, хэлтсийн дарга нар, Баянгол дүүргийн удирдлагууд оролцож, шаардлагатай мэдээллийг өгсөн юм. Баянгол дүүрэгт энэ жил нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 5.8 тэрбум төгрөгийн 19 төсөл арга хэмжээ хэрэгжүүлж байгаа бөгөөд Нийслэлийн Засаг даргын…
Баянзүрх дүүргийн 9, 23, 28 дугаар хороо буюу Гачууртын автозамаас Шархадны автобусны буудлын эцсийн зогсоол хүртэлх 4.27 км автозам, Улиастайн гол дээгүүрх төмөр бетон гүүрийн барилгын ажлын явцтай Нийслэлийн ИТХ-ын Хот байгуулалт хөгжлийн хорооны дарга Б.Сүхбаатар, төлөөлөгч Т.Батцогт нар танилцаж, шалгалаа. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний нэг болох уг замын ажлын явц удаашралтай байгааг Төлөөлөгчид хэлээд, Нийслэлийн ИТХ-ын ээлжит чуулганаас өмнө буюу энэ сарын 30-наас өмнө замын ажлын бүтээн байгуулалтад нөлөөлөөд буй нөхцөл шалтгааныг шийдвэрлэхийг үүрэг болгов. Одоогоор тус замын ажлын хүрээнд Улиастайн хуучин эцсээс Гачуурт хүртэл 800 метр хэсэгт газар шорооны ажил гүйцэтгэн, хашлага суурилуулж, зорчих хэсэгт…
Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчид нийслэлийн 9 дүүрэгт өвөлжилтийн бэлтгэл ажил, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын болон автозамын түгжрэлийг бууруулах талаар хэрэгжүүлж байгаа ажлын явцтай танилцаж байгаа билээ. Өнөөдөр Нийслэлийн Баянзүрх дүүрэгт Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан болон тус дүүргийн иргэдийг төлөөлөн ажиллаж буй төлөөлөгч Б.Сүхбаатар, Т.Батцогт, Н.Баярмөнх, Д.Гантулга, П.Наранбаяр, Д.Энхбаяр, М.Тулгат, Д.Пүрэвдаваа нар ажиллалаа. Дээрх сэдвийн хүрээнд Баянзүрх дүүргийн ажил хариуцсан удирдах албан тушаалтнууд болон нийслэлийн холбогдох агентлагийн удирдлага, төлөөллүүд мэдээллийг эхлээд өгсөн юм. Юуны түрүүнд цэцэрлэгийн хамрагдалтын мэдээллийг өгсөн бөгөөд 39963 цэцэрлэгийн насны хүүхэд уг дүүрэгт байна. Тиймээс хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс хувийн цэцэрлэгийн хувьсах зардлыг нэмэгдүүлэх, байгууллагын цэцэрлэг ажиллуулах, 32 байрыг түрээслэх замаар…
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар “Зөвлөлийн хуралдааны дэг”-ийг батлав. Мөн хурлын төлөөлөгчид Нийслэлийн дүүргүүдэд ажиллах хуваарийг баталсан юм. Хуралдаанаар мөн Нийслэлийн ИТХ-ын ээлжит VIII хуралдааныг энэ сарын 30-ны өдөр хуралдуулахаар товлосныг зөвлөлөөр дэмжлээ. Зөвлөлийг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан ахлах бөгөөд хурал дахь намуудын төлөөлөл бүрдүүлэн ажилладаг. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, УИХ-ын 2022 оны “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журам батлах тухай” 07 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Нийслэлий ИТХ-аас тус Зөвлөлийг байгуулсан. Зөвлөл нь НИТХ-ын шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах, хуралдааны бэлтгэл ажил болон Хурлын хороо, ажлын хэсгийн үйл…
Дэлхий нийтээрээ хосолсон хөдөлгүүрт буюу hybrid автомашиныг өнөө үед сонгох нь элбэг болсон. Хэдийгээр энэ төрлийн автомашин нь шатахуун бага зарцуулдаг, байгаль экологид ээлтэй ч түүнээс гарах хаягдал баттерейг хэрхэх нь дэлхий нийтэд асуудал дагуулаад буй. Манай улсад ч энэ асуудал тулгамдаад байгааг Шадар сайд С.Амарсайхан “Тоёота сэйлс Монголиа” компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Ясуо Оучиг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзах үеэрээ хэллээ. Байгаль, экологид хортой, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хаягдал баттерейг цаашид хоргүйжүүлэх, сөрөг нөлөөллийг нь бууруулах тал дээр хамгийн гол нийлүүлэгч болох тус компанитай хамтран ажиллахаар санал солилцож, дараа дараагийн уулзалтуудыг Байгаль орчин аялал…
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны наймдугаар сарын 17-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үндэсний цахим шуудангийн системээр дамжуулан иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээж авна Үндэсний цахим шуудангийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд бөгөөд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Төрийн байгууллагууд иргэдийн гомдол, өргөдлийг биечлэн, цахим сүлжээгээр, байгууллагын албан ёсны цахим шуудан, Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв, тусгай дугааруудаар хүлээн авч байна. Эдгээр арга хэрэгсэл нь тухайн иргэнийг мөн эсэхийг таньж баталгаажуулах боломжгүй байгаагаас зарим тохиолдолд бусдын мэдээллийг ашиглан хуурамч мэдээ, мэдээлэл өгөх эрсдэл гарч буйг салбарын сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан…
Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хорооны хуралдаан өнөөдөр болж, 2022-2023 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын явцын талаарх мэдээллийг сонсож, хэлэлцлээ. Энэ жилийн байдлаар нийслэлийн хэмжээнд төр, хувийн хэвшлийн нийт 290 сургууль үйл ажиллагаа явуулах бөгөөд үүнд 360 гаруй мянган хүүхэд суралцана. Сургуулиудын 156 нь төрийнх бол, 134 нь хувийн хэвшлийнх байгаа юм. Харин 141 мянга гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдах ёстойгоос өнөөдрийн байдлаар e-mongolia системээр 80910 хүүхэд бүртгүүлээд байна. Цэцэрлэгт хамрагдах хүсэлтээ баталгаажуулсан хүүхдүүдийн бүртгэлээс харахад хоёр настай 18,976 таван настай 19667 хүүхэд байгаа юм. Харин гурав болон дөрвөн настай тус бүр 19 мянга гаруй хүүхэд бүртгүүлснийг Нийслэлийн Боловсролын газрын дарга мэдээллээ. Мөн…
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан өнөөдөр Бүгд Найрамдах Турк Улсын Сакарья хотын дарга Экрем Южэг хүлээн авч уулзлаа. Тэрбээр Монголын нутгийн удирдлагын холбооны урилгаар манай улсад ажлын айлчлал хийж байгаа юм. Уулзалтын эхэнд Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан ноён Экрем Южэгийн Монгол оронд хийж буй ажлын айлчлалд нь амжилт хүсээд хоёр орны харилцаа соёл, боловсролын салбарт амжилттай сайн хэрэгжиж буйг онцоллоо. Мөн төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагаанаас гадна хоёр орны харилцааг тухайн улсуудын ард түмэн бэхжүүлж, холбох гүүр болдгийг ч дурдсан юм. Сакарья хотын дарга Экрем Южэ ажлын айлчлалынхаа хүрээнд Дорноговь аймагт ажиллах бөгөөд, Дорноговь-Сакарьяа хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах хөтөлбөртэй аж. Эх…
Тус хорооны хуралдаанаар мөн ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны дахин төлөвлөлтийн хүрээнд хийгдэж байгаа ажлын танилцуулга мэдээллийг Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын дарга Ц.Тулга өгөв. Нийслэлд ашиглалтын шаардлага хангахгүй нийт 344 барилга бий бөгөөд үүний 105 дээр дахин төлөвлөлт хийх Засаг даргын захирамж гарчээ. Улмаар 99 нь төсөл хэрэгжүүлэгч шалгарсан. Нийслэлд 2022-2023 онд дахин төлөвлөлтийн хүрээнд 6030 айлыг орон сууцанд оруулахаар төлөвлөж байгааг хэллээ. Ашиглалтын шаардлага хангахгүй болсон хуучны орон сууцууд ихэвчлэн 12-46 м/кв байдаг бөгөөд төсөл хэрэгжүүлэгчид орон сууц эзэмшигчид 4-8 м/кв нэмж өгөх байдлаар тохиролцдог байна. Харин дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж буй барилгын талбайн хэмжээ том байдаг учраас…