Author: Business Insider

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 2022 оны 8 дугаар сарын 7-ны өдөр бараалхав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт болохыг тэмдэглээд, цар тахлын амаргүй үед ч талууд дээд, өндөр түвшний уулзалт, айлчлалын давтамжийг хадгалж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж ирсэнд сэтгэл хангалуун байна гэв. Цар тахлын дараах эдийн засгаа сэргээх зорилгоор Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан боомтын сэргэлт, эрчим хүчний сэргэлтийн хүрээнд боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, төмөр замын шинэ…

Read More

БНСУ-ын томоохон муж болох Кёнсанбуг мужийн амбан захирагч Ли Чол Ву өнөөдөр Шадар сайд С.Амарсайхантай уулзаж, хоёр улсын хоорондын хамтын ажиллагааг орон нутгуудын түвшинд хүргэж, өргөжүүлэх талаар санал бодлоо солилцлоо. Уулзалтын үеэр Кёнсанбуг мужийн амбан захирагч “Манай муж бол Солонгос улсын хамгийн анхны муж болон хөгжиж ирсэн бөгөөд жимс жимсгэний тариалалтаар улсдаа тэргүүлж байна. Энэ удаад би мужийнхаа эрчим хүчний салбар болон Хөгжлийн корпорацын удирдлагуудтай хамт айлчилж байгаа учраас танай улстай тус салбарын хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй байна” гэсэн юм. Түүнчлэн Монгол Улс нь жилийн 250-ээс дээш хоног нарлаг, мөн салхины хүчийг ашиглан, нөөц бүрдүүлж, сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан гарган…

Read More

Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын үед хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Эрээн-Замын-Үүдийн боомтоор өнөөдрийн байдлаар иргэдийн 60, хилийн цэргийн 20-30 тээврийн хэрэгсэл нэвтэрч буй. Эрээн боомтоос Улаанбаатар хүрэх ачаа тээврийн ханш өнгөрсөн хавар 1800-2000 юанийн үнэтэй байсан бол өнөөдрийн байдлаар үнэ дунджаар 800 юань байгаа талаар БНХАУ-ын Эрээн боомт дахь Консулын газрын ерөнхий консул Т.Мөнхгэрэл мэдээллээ. Мөн дундын цэг дээрх талбайн өргөтгөлийн ажил ирэх сарын 1-нд дуусах юм. Ингэснээр ачаа тээврийг 24 цагаар татан авах боломжтой болж, өдөрт нэвтрэх автомашины тоо 2-3 дахин буюу 400 орчим болж нэмэгдэх…

Read More

Өвөлжилтийн бэлтгэл хангах, бэлэн байдлыг шалгах хүрээнд “Тавантолгой түлш” компанийн зүүн бүсийн үйлдвэрт Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө, Нийслэлийн Захирагчийн Ажлын албаны дарга Д.Ганболд болон бусад албаныхан өнөөдөр ажиллалаа. Энэ үеэр “Тавантолгой түлш” компанийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн Зүүн бүсийн үйлдвэрийн өргөтгөл шинэчлэл, Баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулах ажлын явц болон Хагас коксын үйлдвэрийн барилгын ажлыг эрчимжүүлэх, шахмал түлшний чанарыг илүү сайжруулах туршилт, судалгааны тухай болон Баруун бүсийн үйлдвэрийг үе шаттай зогсоох хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл…

Read More

Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр /2022.07.21/ Хөгжлийн банкны үйл ажиллагааны талаар өгсөн үүрэг даалгавар, төлөвлөгөөний биелэлт, зээлийн эргэн төлөлтийн ойрын хугацааны мэдээлэлтэй танилцаж, богино хугацаанд авч хэрэгжүүлэх ажлын талаар Хөгжлийн банкны удирдлагуудад чиглэл өгөв. Зээлийн эргэн төлөлт өнөөдрийн байдлаар 503.5 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд 2022 оны эцэс гэхэд 1 их наяд төгрөгт хүргэхээр төлөвлөн, барьцаа хөрөнгийг худалдан борлуулах, төслийн мөнгөн урсгалаар эргэн төлөлтийг хангуулах, шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэх, хууль хяналтын байгууллагаар шалгуулах зэрэг таван чиглэлээр зээлийг эргүүлэн төлүүлэхээр ажиллаж байна. Ингэхдээ зээлдэгчдийн амжилттай хэрэгжиж буй төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд тэдний саналыг сонсож, хамтран ажиллаж байгааг дурьдах нь зүйтэй. Өнөөдрийн хөндөгдсөн гол сэдэв…

Read More

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны долдугаар сарын 20-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Хамран сургах тойргоор цэцэрлэгийн хүүхдийг бүртгэнэ 2022-2023 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх, ерөнхий эрдмийн хичээлийг орон нутагт зохион байгуулах, их сургуулийг нэг хаягт оруулах, боловсролын салбарт үүссэн авлигыг таслан зогсоох талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хуралдаанд танилцуулав. Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлснээр одоогийн байдлаар 22,565 хүүхдийг нэмэлтээр цэцэрлэгт хамруулах боломж бүрдүүлжээ. Мөн цэцэрлэгт хамрагдах хүүхдийн ҮСХ-ны Хүн амын сан, УБЕГ-ын хаягийн мэдээллийн сангийн мэдээлэлд үндэслэж тухайн амьдарч буй байршилд ойр цэцэрлэгийг санал болгож хамран сургах тойргоор…

Read More

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар МУХБ-ны Зээлийн эргэн төлөлтийн талаарх мэдээллийг сонслоо. Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийн нийт дүн нь 503 тэрбумд хүрээд байна. Энэ нь эхний хагас жилийн зорилтдоо хүрсэн хэмээн Гүйцэтгэх захирал Н.Мандуул мэдээллээ. Тэрээр хэлэхдээ:- “Үүнээс гадна ойрын хугацаанд 200 орчим тэрбум төгрөг төлөгдөх хүлээлттэй байна. Үүнд: “Эрдэнэс Монгол” ХК-ийн зээлийн эргэн төлөлт багтаж байна. Мөн барьцаа хөрөнгөгүй, зах зээлийн эргэлтэд ороогүй зээлүүдийг барьцаа хөрөнгөжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах 200 тэрбум төгрөгийн асуудлыг шийдэхээр ажиллаж байна. Дээрх төлөлтүүд хийгдсэнээр энэ жилдээ нийт 1 их наядын төгрөгийн эргэн төлөлт хийгдэх зорилгодоо хүрэх боломжтой гэж харж байна…” гэлээ. Хөгжлийн…

Read More

Баяр наадмын үеэр болзошгүй эрсдэл, хоол хүнснээс шалтгаалсан хордлого халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор мэргэжлийн хяналтын байгууллагаас улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт хийж байна. Үндэсний их баяр наадам буюу долоодугаар сарын 10-12-ны өдрүүдэд улсын хэмжээнд хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгч 2263 иргэн, аж ахуйн нэгжийг хамруулан хяналт шалгалт хийж 1449 зөрчил дутагдал илрүүлж 68 хувийг газар дээр нь арилгуулав. Хяналтаар дараах зөрчлүүд нийтлэг илэрчээ. Ажлын байр, багаж тоног төхөөрөмжид угаалга, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг 2 цаг тутамд хийгээгүй, бүртгэл хөтлөөгүй Агаар сэлгэлт хийх боломжгүй, механик агаар сэлгэлтийн төхөөрөмж ажиллагаагүй Хоол хүнсээр дамжих өвчин, хордлого, халдвараас урьдчилан сэргийлэх, дотоод хяналтыг хэрэгжүүлээгүй Хориглосон сав баглаа боодол,…

Read More

Тулгар төрийн 2231, Их Монгол улс байгуулагдсаны 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн баяр наадмыг зохион байгуулах ажил ид өрнөж байна. Хоёр жил дараалан Ковид-19-ын цар тахлын улмаас Улсын баяр наадмыг тэмдэглэлгүй өнжиж, энэ жил ийнхүү тэгш ойн баяраа өргөн дэлгэр тэмдэглэхээр зэхэж буй. Иймд Улсын Их баяр наадмыг зохион байгуулах хорооны салбар хороодын үйл ажиллагааг шалгаж, зарим хугацаатай үүрэг чиглэлүүдийг өгсөн юм. Тодруулбал, Төв цэнгэлдэх хүрээлэнг зорих иргэдийн автомашины зорчих хөдөлгөөн, зогсоолыг хэрхэн шийдэх талаар Хэв журмын салбар хорооноос танилцууллаа. Үүнд иргэдийн автомашиныг тусгайлан бэлдсэн зогсоолд зогсоож, Төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл автобусаар үйлчлэх юм. Иймд тус үйлчилгээнд явах автобус…

Read More

Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ өнөөдөр буюу баасан гарагийн өглөө Нара мужид үг хэлж байхдаа халдлагад өртөж, буудуулсан талаар “NHK” мэдээлсэн. Түүнийг Нара их сургуулийн эмнэлэгт хүргэж яаралтай арга хэмжээ авч байсан ч түүний амийг аварч чадсангүй. Энэ талаар “NHK” агентлаг албан ёсоор мэдээллээ.

Read More